2014/06/01

MizMedi IVF эрэгтэй үргүйдлийн эмчилгээ


Эрэгтэй үргүйдлийн эмчилгээ

1.     Эмийн эмчилгээ

2.     Мэс заслын аргаар эмчлэх

-   Варикоцеле буюу үрийн хураагуурын өргөсөлийн мэс засал

-   Эрэгтэй үргүйдлийн 20-40% нь төмсөгний венийн судас бүдүүрч зангирсанаас болсон үргүйдэл байдаг.

-    Үрийн сувгийн хоёр хэсгийг холбох мэс засал

-   Үрийн сувгийн бөглөөг гаргах, сэргээн засах мэс засал

3.     Туслах нөхөн үржихүйн аргыг ашигласан эрэгтэй үргүйдлийн эмчилгээ

-   MESA- (Microsurgical epididymal sperm aspiration) –бичил мэс заслын аргаар төмсөгний дайвраас эр эс авах

-   TESE- (testicular sperm extraction) – төмсөгнөөс эд, эр эс авах мэс ажилбар

-   ROSI- (round spermatid injection) - төмсөгнөөс эд, эр эс авах мэс ажилбар

-   ICSI(intracytoplasmic sperm injection) -  Эр бэлгийн эсийг өндгөн эсийн цитоплазмын дотор шууд тарьж хийх арга

Эрэгтэй хүмүүс ихэвчлэн үрийн шингэний шинжилгээ нэг удаа өгөөд л эр эсгүй гэж гарах эсвэл эсийн тоо цөөн гэсэн хариу гарах тохиолдолд өөрийгөө эсгүй гэж ойлгоод орхичихдог тал байдаг. Гэвч нарийн шинжилгээ хийлгэж, үнэхээр эсгүй байна уу үгүй юу шалтгаан нь юу болох хэрхэн эмчүүлж болох талаар бататган үзэх  шаардлагатай юм. Эрэгтэй үргүйдлийн оношлогоо нь нэлээд төвөгтэй бөгөөд нарийн багаж хэрэгслийн тусламжтайгаар нарийвчлан шинжилж оношлох шаардлагатай байдаг. Эр эсгүй гэж гарсан эсвэл эсийн тоо цөөн гэсэн оноштой хүмүүсийг Солонгост МизМэди эмнэлэг дээр дахин оношлуулах, эмчлүүлэхийг санал болгомоор байна.
Учир нь манай эмнэлэг эрэгтэй үргүйдлийн оношлогооны хамгийн сүүлийн тоног төхөөрөмжийг ашиглан хамгийн сүүлийн үеийн арга технологиор нарийн оношлогоо эмчилгээг хийдэг бөгөөд MESA, TESE зэрэг мэс ажилбаруудаар эр эсийг гаргаж авах, мөн гаргаж авсан эр эсийг 2 жилийн турш хөлдөөн хадгалуулах боломжтой.