2014/10/05

МизМэди эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарийн бүтээл “Ухаалаг жирэмслэлт ба эрүүл төрөлт” номыг танилцуулж байна.


МизМэди эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын маш тодорхой бөгөөд ойлгомжтойгоор тайлбарлаж буй
“Ухаалаг жирэмслэлт ба эрүүл төрөлт” номыг танилцуулж байна.  

Энэхүү ном нь ээж болох буюу жирэмлэхэд бэлтгэхээс эхлээд үргүйдэл, жирэмсэн байх үе, төрөлт хүртэлх хүмүүсийн хамгийн ихээр асууж сонирхдог мэдээллүүдийг маш энгийн ойлгомжтойгоор тайлбарласнаараа онцлог юм.

Тус ном нь дөрвөн ерөнхий хэсэгтэй. Хэсгүүд тус бүр дараах агуулгыг багтаасан.

Парт 01. “Хүүхэд хүсэн хүлээн байна” хэсэгт эрүүл жирэмслэхийн тулд жирэмсэн болохоос өмнө эмэгтэйчүүдийн эмнэлэгт хийлгэх шаардлагатай шинжилгээнүүдээс гадна биеэ бэлтгэх, эрүүл амьдралын хэв маяг зуршил тогтоох, зөв хооллолт болон болгоомжлох, хэрэглэхээс зайлсхийвэл зохих эм тариа зэргийн талаарх мэдээллийг багтаасан.

Парт 02. “Хүүхэдтэй болохгүй байна” хэсэгт оройтож төрөлт ихсэж мөн хүрээлэн буй орчны асуудал гарч ирэхийн сацуу жирэмслэхэд бэрхшээл тулгараад байгаа хүмүүст зориулан өөр ямар ч номонд хөндөгдөж байгаагүй үргүйдлийн талаарх асуултуудын хариултын багтаасан болно.

Парт 03. “Хүүхэд өсч байна” хэсэгт жирэмсэн эхчүүдийн нийтлэг асуултын хариултыг тусгасан .

Парт 04. “Хүүхэдтэй боллоо” хэсгээр дамжуулан төрөхийн өмнөх өвдөлт, төрөхөөр завдаж буйн дохио шинж тэмдэг, төрөлтийн аргууд, кизеров  хагалгааны дараа хөхөө хөхүүлж болох эсэх зэрэг олон асуултуудын хариултыг товч тодорхойгоор эмхтгэн оруулсан юм.
 
 

Энэхүү ном нь МизМэди эмнэлгийн үргүйдэл эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч нар өөрсдийн олон жилийн туршлагадаа үндэслэн өвчтнүүдийн хамгийн ихээр мэдэхийг хүсдэг асуултууд болон ээж болох бэлтгэл, үргүйдэл, жирэмслэлт, төрөлт зэрэг нэн чухал сэдвүүдэд холбогдуулан мэдэж байвал зохих зүйлүүдийг мэргэжлийн эмч нарыг зүгээс энгийн ойлгомжтойгоор тайлбарласан бүтээл юм. Интернэт болон бусад мэдээллийн хэрэглүүдэд жирэмслэлт төрөлттэй холбоотой мэдээллүүд их байдаг ч тэр болгонд итгэхэд хэцүү мөн эмх цэгцгүй, мэдэхийг хүссэн хариулт маань байхгүй зэрэг хүндрэлүүд олон байдаг. Тус номноос мэргэжлийн эмчээс асуухыг хүсч  буй олон асуултанд хариулт авч чадна гэдэгт итгэлтэй байна.


 

 

댓글 없음:

댓글 쓰기