2014/10/15

МизМэди эмнэлэг эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээний хамгийн хямд үнийг санал болгож байна


Эрэгтэй эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээ/энгийн/- 450,000 вон

Эмэгтэй эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээ/энгийн -700,000 вон

Эрэгтэй үргүйдлийн үед хэрэгжүүлдэг- төмсөгнөөс эд авах шинжилгээ гэж юу вэ?

Төмсөгний эдийн шинжилгээ

Үрийн шингэн дэх эр эсийн тоо хэт цөөн юм уу азоомперм оноштой өвчтнүүдийн төмсөгний дотоод байдлыг оношлохын тулд хамгийн сүүлд хэрэгжүүлдэг маш чухал шинжилгээ юм. Энэхүү шинжилгээгээр үрийн суваг битүүрэлтэй эсэхийг тодруулан цаашдын эмчилгээний төлөвлөгөөг гаргадаг.
Урьд өмнө нь төмсөгний хэмжээ жижиг мөн өнчин тархины гормон 3 дахин ихэссэн тохиолдолд эдийн шинжилгээ хийлгүйгээр үрийн сувгийн битүүрэлгүй азоосперм гэж оношлон өөр шинжилгээ болон эмчилгээ хийдэггүй байсан боловч икси(эр эсийг өндгөн эсийн цитоплазмийн дотор тарих ажилбар) хэмээн нэрлэгддэг нөхөн үржихүйн туслах ажилбар бий болсноор төмсөгнөөс бага хэмжээний ч болтугай эр эс гарган авч чадах л юм бол үр шилжүүлэн суулгах ажилбарын тусламжтайгаар хүүхэдтэй болох боломжтой болсон билээ. Тийм учраас өнөө үед  азоосперм оноштой бүх өвчтнүүдэд эдийн шинжилгээг хийж төмсөгний дотоод байдлыг зөв оношлосноор цаашдын эмчилгээний аргыг шийдвэрлэж байна.
 
Төмсөгний эдийн шинжилгээний хариуг дараах байдлаар ангилдаг.
Үрийн сувгийн дотор эр эс боловсрох үйл явц хэт буурсан, цөөн тооны боловсорсон эр эс ажиглагдаж буй тохиолдолд гиперсперматогенез (Hypospermatogenesis),
эр эс боловсрох явцдаа бүрэн боловсорч гүйцэлгүй зогссон, гүйцэд боловсорсон эр эс ажиглагдахгүй байх тохиолдолд эр эс боловсрох явцын гажиг(Maturation arrest),
эр эс боловсрох үйл явц огт ажиглагдахгүй байх тохиолдолд эр эс огт боловсордоггүй (Germ cell aplasia, Sertoli cell only syndrome)
гэж ерөнхийд 3 ангилж болох ба зарим тохиолдолд дээрх магадлагаа давхцаж илрэх тохиолдол ч байдаг.