2015/01/25

ICSI(Intracytoplasmic sperm injection) эр бэлгийн эсийг өндгөн эсийн цитоплазмын дотор тарих ажилбар

ИКСИ гэж юу вэ?
Үр шилжүүлэн суулгах ажилбарын үед эр эсийг өндгөн эсийн цитоплазмын дотор тарих замаар үр хөврөл үүсгэх арга юм. Икси нь үр шилжүүлэн суулгах ажилбарын туслах нэмэлт ажилбар тул эр эс болон өндгөн эсийг гаргаж авсны дараа гадны орчинд үр хөврөлийг үүсгэх үед хэрэглэгдэнэ. 

Өөрөөр хэлбэл Икси ажилбар гэдэг нь микроскоп ашиглан өндгөн эсийн цитоплазмын дотор тусгай технологийн дагуу
 сонгож авсан эр бэлгийн эсийг шууд тарих  замаар үр хөврөл бүрэлдүүлэх арга юм.


Зарим хүмүүс ИКСИ ажилбарын зохиомлоор үр суулахтай андуурах нь байдаг ч ИКСИ үр шилжүүлэн суулгах ажилбарын үед хэрэгжүүлдэг туслах арга, харин Зохиомлоор үр суулгах гэдэг нь үргүйдлийн харьцангуй ХӨНГӨН  шалтгаануудын үед хэрэгжүүлдэг үндсэн аргуудын нэг юм.

IUI Зохиомлоор үр суулгалт гэж юу вэ?
IUI Зохиомлоор үр суулгалт буюу  нь умайд эр эсийг зориудаар цацах ажилбар бөгөөд өндгөн эс боловсрох үед бэлтгэгдсэн эр эсийг умайн хөндий рүү гуурсаар дамжуулан тарих аргаар хэрэгжүүлдэг. Үүнээс хойш үр хөврөл үүсэх, умайн хөндийд бэхлэгдэх үйл явц нь байгалийнхаа жамаар буюу өөрөөрөө явагдана.
 
Энэ ажилбар нь энгийн хялбар, хямд төсөр ажилбар боловч зөвхөн доорх үргүйдлийн шалтгаантай хүмүүст хийгдэх боломжтой.
Үүнд:
  • Шалтгаан тодорхой бус үргүйдэл
  • Эр эсийн тоо цөөхөн байх
  • Умайн хүзүүний үрэвсэлтэй хүн
  • Хосууд биеийн дархлалын өөрчлөлттэй байх
  • Эр эсийн хөдөлгөөн муу байх
  • Хөнгөн шатны эндометриозтой хүн зэрэг шалтгааны үед хийх боломжтой арга юм. Гэвч энэ ажилбар нь амжилттай жирэмслэх магадлалын хувь тийм ч өндөр биш ажилбар тул үүний сул талыг нөхөх ажилбар болох IVF ажилбар хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа билээ
 

댓글 없음:

댓글 쓰기