2015/08/31

Үр шилжүүлэн суулгалт амжилтгүй болох шалтгааны нэг умайн гуурсан хоолойн үрэвсэлт өргөсөл


Умайн гуурсан хоолойн үрэвсэл битүүрэл нь үргүйдлийн элбэг тохиолддог шалтгаануутын нэг юм. Умайн гуурсан хоолой битүүрэх тохиолдолд сэтгэх нөхөн сөргээх мэс заслыг хийдэг үр дүн муутай байдаг. Тиймээс умайн гуурсан хоолой битүүрсэн тохиолдолд битүүрлийн арилгах нөхөн сэргээхэд амаргүй тул үр шилжүүлэн суулгахаас өөр аргагүй тохиолдлууд олон байдаг. БЗХӨ зэрэг үрэвсэлт өвчин нь битүүрлийн шалтгаан болох нь олонтаа. Умайн гуурсан хоолойн хэт хүндэрсэн хурц үрэвсэл нь үр шилжүүлэн суулгалт давтан амжилтгүй болоход нөлөөлдөг юм.
 
Умайн гуурсан хоолойн үрэвсэлт өргөсөл (Hydrosalpinx)
 

Умайн гуурсан хоолойн үрэвсэлт өргөсөл (Hydrosalpinx) гэж умайн гуурсан хоолой битүүрснээс болоод гуурсан хоолойд үрэвсэлт шингэн зүйлүүд бий болохыг хэлнэ.  
 
 
Умайн гуурсан хоолойн үрэвсэлийн байдлаас хамаараад үр шилжүүлэн суулгалт хийлгэхэд үр дүнд нөлөөлөх нь өөр өөр байдаг.
 
Үрэвсэл хүндрээгүй хөнгөн байх тохиолдолд нэг их асуудал болдоггүй ч харин хүндэрсэн тохиолдолд үрэвслээс шингэн зүйл умайн хөндий рүү урсан орсноос үр хөврөлийн бэхлэгдэх явцад саад болж болдог.
 
Тиймээс умайн гуурсан хоолойн битүүрэлтэй хүмүүст үр шилжүүлэн суулгах ажилбар хийхээс өмнө умайн гуурсан хоолойн үрэвслийн байдлыг тогтоон шаардлагатай тохиолдолд мэс засал хийж асуудлыг эхлээд шийдвэрлэдэг.
 
Мөн үрэвсэл их биш хэдий үр шилжүүлэн суулгалт давтан амжилтүй болох тохиолдолд умайн гуурсан хоолойг тайрах, бөглөх мэс засал хийх шаардлага гарч болдог. Үрэвслээс гадна давтан савны гадуур жирэмслэх тэр дундаа умайн гуурсан хоолойн жирэмслэлт болж байсан хүмүүсийн хувь умайн гадуур жирэмслэх магадлалыг багасгахын тулд мөн умайн гуурсан хоолойг тайрах, бөглөх мэс заслыг хийж болдог.
 
 
Хэвлийн хөндийн дурангийн мэс засал нээх мэс засалтай харьцуулахад мэс засал хийгдэх хугацаа богино, сэргэх хугацаа урт биш зэрэг давуу талтай ч мэс заслын аргын онцлогоос хамаараад ерөнхий мэдээ алдуулалт хийх шаардлагатай.



 Умайн хөндийн дуран ашиглан умайн гуурсан хоолойн бөглөх (ESSURE) мэс засал нь нойрсуулах мэдээ алдуулалтын дор хийгдэх тул эмнэлэгт хэвтэх шаардлагатайгүй, хугацаа бага зарцуулагддаг, зүсэлт хийх шаардлагагүй зэрэг давуу талуудтай дэвшилтэд арга юм.
Энэхүү мэс заслын арга нь маш хялбар бөгөөд умайн хөндийн дурангаар харангаа умайн гуурсан хоолойг тусгай зориулалтын тугалагтай төстөй зүйлээр бөглөж өгдөг. 
 
Энэхүү мэс заслыг дараах хүмүүс хийлгэхэд тохиромжтой
-  Эндометриозтой
-  Олон удаа хагалгаанд орж байсан
-  Хэвлийн хөндийн наалдац ихтэй
-  Ерөнхий мэдээ алдуулалт хийлгэхээс зайлсхийхийг хүсч байгаа хүмүүс
 

Мэс заслын талаар лавлах болон МизМэди эмнэлэгтэй холбогдох

7802 0262
02-2007-1299
chiuka100@mizmedi.com

 


댓글 없음:

댓글 쓰기