2015/02/12

Үр шилжүүлэн суулгах ажилбарын аргууд

Үр шинжилүүлэн суулгах ажилбар буюу гадны орчинд үр тогтоох ажилбар хийлгэхээр МизМэди эмнэлгийг зорин ирж буй хүмүүст ирэхээсээ өмнө хараад ерөнхий мэдээлэл авахад тус болох энэхүү мэдээллийг оруулж байна.

Хуруу шилний хүүхэд (гадна орчинд үр тогтоон умайд суулгах мэс ажилбар) 

IVF ажилбар гэдэг нь эмэгтэйн өндгөвчнөөс гүйцэд боловсорсон өндгөн эсийг гарган авч  тусгай гарган авсан эр эстэй нэгтгэн тусгай зориулалтын хуруу шилэнд лабораторийн нөхцөлд  үр хөврөл үүсгэн 3-5хоног өсгөн бойжуулсны дараа эхийн умайд суулгах замаар жирэмслүүлэх арга юм.
Хэнд хийх вэ?

- Үрийн сувгийн шалтгаантай үргүйдэл/үрийн сувгийн бөглөрөл, гуурсан хоолойн наалдац/
- Эрэгтэй үргүйдэл
- Шалтгаан тодорхойгүй үргүйдэл
- Эндометриоз
- Зохиомлоор үр суулгалт давтан амжилтгүй болсон гэх мэт тохиолдлуудад хэрэгжүүлнэ.  

Үр шилжүүлэн суулгах ажилбарын өндгөвч сэдээх үед дараах хоёр аргыг хэрэглэнэ.

 Өндгөвч сэдээх гэдэг нь
Дааврын тариаг тарьж олон тооны өндгөн эсийг үүсгэнэ. Өндгөн эс олноор үүсгэн гаргаж авснаар жирэмслэх магадлалыг  нэмэгдүүлдэг. Тухайн өвчтний өөрийн биеийн онцлог(нас, өндгөвчний үйл ажиллагаа, өмнөх өндгөвч сэдээх эмчилгээний үр дүн) зэргээс хамаарч тариа тарих аргыг шийдвэрлэнэ.
 

 A) Богино хугацааны арга

Сарын тэмдэг ирж эхэлсний 2~3дах өдрөөс эхлэн өндгөвч сэдээх тариаг хийж эхэлнэ. Сарын тэмдгийн 6-дахь өдрөөс эхлэн 2-3хоногийн зайтайгаар Эход харж өндгөн эс боловсрох байдлыг ажиглана. Өндгөн эсийн боловсрох байдлаас хамаарч сарын тэмдгийн 6-7 дах хоногоос өндгөн эсийг жигд хэмжээгээр боловсруулах үйлчилгээтэй тариаг зэрэгцүүлэн хийж эхэлнэ. Өндгөн эс боловсорч гүйцсэний дараа өндгөвчийг хэт өдөөх тариаг хийнэ.


 




B) Урт хугацааны арга

Сарын тэмдэг ирэхээс 7-10 хоногийн өмнөөс эхлэн хэвлийн хэсэгт тариа тарьж эхэлнэ. Энэ тариа нь эмэгтэй хүний биеийн доторх гормоныг барьж,өндгөн эс хэт эрт боловсорч гадагшлахаас хамгаалдаг үйлчилгээтэй. Сарын тэмдэг эхэлсэн 3дах өдрөөс өндгөвчийг сэдээх тариаг хийж эхэлнэ. Үүний хажуугаар өмнө нь хэвлийн хэсэгт тарьж байсан тарианы дозыг тал хэмжээгээр багасгаж үргэлжлүүлэн тарина. Үүний дараах шат нь богино хугацааны аргатай адилхан явагдана.