2015/02/26

Хамгийн аюул багатай ургийн гажгийн оношлогоо

МизМэди эмнэлгийн төрөх нь Өөрөөрөө төрөх төрөлтөөр Солонгос улсдаа 3 жил дараалан 1-р байр эзэлж байгаагаараа онцлог юм. Хамгийн сүүлийн үеийн арга технологи, тоног төхөөрөмжийг байнга судлан эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүлж байдаг Мизмэди  эмнэлэг нь энэ удаад ургийн гажгийн шинжилгээг эхээр цусаар хийх боломжтой Harmony prenatal test -ийг шинжилгээндээ нэвтрүүллээ.

 

МизМэди эмнэлэг нь үргүйдлийн эмчилгээндээ хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлсээр байна.

Үр шилжүүлэн суулгах ажилбар нь хүний биед биологийн хуулийн дагуу явагддаг процессийг гадны орчинд эмч болон төхөөрөмжийн тусламжтайгаар гүйцэтгэх учир сүүлийн үеийн шилдэг тоног төхөөрөмжийг ашиглах нь жирэмсний амжилтад нөлөөлөх чухал хүчин зүйлийн нэг юм. Тиймээс ч Үргүйдлийн шилдэг эмнэлэг гэсэн тодотголтой МизМэди эмнэлэг нь олны итгэлийг хүлээхэд чухал үүрэг гүйцэтгэж буй зүйл бол Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг үргэлж шинээр нэвтрүүлж байдаг явдал юм. МизМэди эмнэлгийн дарга болон Ерөнхийлөгч нар нь бүгд эмнэлгийнхээ дотоод байдлыг сайн мэдэх эмч хүн тул тоног төхөөрөмж боловсон хүчний хөрөнгө оруулалтад ихээхэн анхаарал хандуулдгийн нэгэн жишээ нь МизМэди эмнэлэг  "СОЛОНГОСЫН ШИЛДЭГ(국가대표) ЭМЧИЛГЭЭНИЙ ТЕХНОЛОГИТОЙ ЭМНЭЛЭГ"-ээр шалгарсан явдал юм.