2014/05/25

IVF Үргүйдлийн шалтгаан МизМэди

Үргүйдэл гэдэг үг нь нэлээд үгүйсгэсэн утгатай мэт сонсогдоно.
Тиймээс болж өгвөл хэрэглэхгүй байхыг хичээдэг ч ажлын салбар маань үр шилжүүлэн суулгах эмнэлэг болохоор хэрэглэхээс өөр аргагүй болох юм. Сүүлийн үед янз бүрийн шалтгаанаар хүүхэдтэй болж чадахгүй байгаа гэр бүл их болсон мэт санагдах юм. Магадгүй миний ажилж буй салбар болохоор илүү тэгэж санагдаж байж болох юм.
Гэр бүлийн хамгийн том аз жаргал бол хүүхэд. Тиймээс хүүхэдтэй болохыг хүсч буй, Солонгост үр шилжүүлэн суулгах талаар төлөвлөж буй хүмүүст зориулан Үр Шилжүүлэн суулгах ажилбарын талаар тайлбарлахыг хүслээ.
Гэр бүлийн хосууд жирэмслэлтээс хамгаалаах хэрэгсэл хэрэглэхгүй, тогтмол бэлгийн хавьталтай байгаад нэг жил болоход жирэмслэхгүй бол үргүйдэл гэнэ. 

 Үргүйдлийн шалтгаан


Эрэгтэй болон эмэгтэй хүний бэлгийн эс (эр, эм эс) үүсч бий болсоноос эхлэн эр, эм эс нэгдэх, нэгдсэн  эсүүд  бойжиж, үр хөврөл болж умайн дотор тогтон умайн хананд бэхлэгдэх хүртэлх үйл явцаас аль нэг үе шатанд хэвийн бус өөрчлөлт гарснаас үргүйдэлд хүрэх магадлалтай.

Үргүйдлийн үндсэн  шалтгаанууд.

1. эрэгтэйгээс шалтгаалах(male factor)

2. өндгөвчний үйл ажиллагаа буурах(decreased ovarian reserve)

3. өндггөн эсийн боловсорч хагарах үйл явцын алдагдал (ovulatory disorder)

4. үрийн суваг гэмтэх, бөглөрөх, үрийн сувгын эргэн тойронд наалдац үүсэх(tubal injury, blockage, or paratubal adhesions)

5. умайн хүзүүний болон дархланы шалтгаан(cervical and immunologic factors)

6. умайн шалтгаан (uterine factors)

7. Биеийн дархлаа буурах(immunologic aberration),халдварт өвчин (infection)болон архагшсан ужиг өвчнүүд (serious immunologic illnesses)

8. онош нь тодорхой биш(unexplained): үрийн суваг, үрийн сувгын наалдац, умайн салсжилт багтана.

Мөн дээрхээс гадна гэр бүлийн хосын хэн нэг нь хэвийн үр хөврөлд (gamete) тохирох үржлийн эс бий болгож чадахгүй байх, төрөлхийн ба олдмол сул талаас болж умайгүй байх зэрэг шалтгаанууд байдаг. Ийм онцгой тохиолдолд хосууд хүүхэд үрчилж авах, донорын тусламжтайгаар үржлийн эс гаргаж авахаас гадна тээгч эх хөтөлбөрт хамрагдах зэрэг аргууд байдаг.Тиймээс огт хүүхэд төрүүлэх чадваргүй биш бол ихэнх үргүйдэлтэй гэр бүлийг нөхөн үржихүйн чадвар буурсан үргүйдэл(subfertility) гэж үздэг. Ялангуяа нас ахих тусам өндгөвчний үйл ажиллагаа аажмаар буурч жирэмслэх магадлал улам багасдаг. Ийм нөхөн үржихүйн дутагдалтай гэр бүлүүд цаг хугацааны явцад тохиолдлоор жирэмсэлэх нь байдаг ч, үргүйдлийн шалтгаанаа мэдэж байгаа үгүйдээ бус, жирэмсэн болох чадвар багассан гэдгээ мэдэж байгаа тохиолдолд цаг хугацаа алдалгүй үргүйдлийн эмчилгээ хийлгэснээр хүссэнээрээ жирэмслэх боломжтой. Иймэрхүү үр дүнтэй эмчилгээний зорилго нь үржлийн эс болон умайн нэн тохиромжтой орчинг бий болгох бөгөөд үр суулгалт ба үр хөврөл умайн хананд бэхлэгдэх боломжыг дээд зэргээр бий болгоход чиглэдэг.
 
 

댓글 없음:

댓글 쓰기