2014/07/15

Mizmedi-Эрэгтэй үргүйдлийн шалгаан- Azoospermia


Эрэгтэй үргүйдлийн шалтгаан

Эрэгтэй үргүйдлийн шалтгааныг ерөнхийд нь ангилвал үрийн шингэн дэх эр бэлгийн эс байгаа боловч эсийн тоо цөөнтэй олигозоосперми, эсийн хөдөлгөөний чадавхи муутай астенозоосперми, үрийн шингэнд эр эс нэг ч байхгүй азоосперми гэж ангилдаг. Хэдийгээр үрийн шингэний шинжилгээний хариу хэвийн гарсан боловч эр бэлгийн эсийн эсрэг биет зэргийн дархлалын хямралтай байх буюу эр эсийн толгойн төв хэсгийн DNA бүтцэд гажиг үүссэн байх тохиолдол ч үргүйдлийн шалтгаан болдог.

 

Олигозоосперм ба астенозооспермийн гол шалтгаан

1.      Варикоцеле буюу үрийн хураагуур судасны өргөсөлт  
Төмсөгний венийн судасны хавхлаг буюу клапны өөрчлөлтийн улмаас үрийн шингэнийг дамжуулах сувгийн венийн судас өргөсч улмаар цусны эргэлтийн хэм алдагдсанаар хүчилтөрөгч дутагдах, төмсөгний халууны хэм ихсэх, дааврын тэнцвэр алдагдах, зэрэг асуудал үүсч эр бэлгийн эс үүсэн бүрэлдэхэд сөрөг нөлөө үзүүлдэг.

 

2.      Эр бэлгийн эсийн эсрэг биет үүсэх
Эр бэлгийн эсийн гадагшлах суваг бөглөрөх эсвэл халдвар авах, мэс засал, варикоцеле зэргээс шалтгаалан эр эсийг хамгаалж байдаг төмсөгний дотор талын салст гэмтвэл эр эс дархлалын системд нэвтэрснээр түүний эсрэг биетүүд бий болдог. Эр бэлгийн эсийн эсрэг биет нь эр эсийн гадаргуунд наалдан эр эсийн хөдөлгөөнийг саармагжуулж, эр бэлгийн эс өндгөн эсийг нэвтлэн ороход нь саад учруулдаг. Эр бэлгийн эсийн толгойн хэсэгт нь наалдсан тохиолдолд үрийн шингэний шинжилгээгээр эр бэлгийн эсийн тоо, хөдөлгөөний үзүүлэлт хэвийн гарах ч эсийн үйл ажиллагаанд өөрчлөлт өгснөөр үргүйдлийн шалтгаан болдог.

 

3.      Дааврын өөрчлөлт 
Төмсөг болон өнчин тархинаас эр бэлгийн эс үүсэхэд оролцдог гормон ялгардаг бөгөөд эдгээр дааврын ялгарах хэмжээ багасах юмуу гормоны тэнцвэр алдагдвал олигозоосперми ба астенозоосперми, ноцтой тохиолдолд азоосперми буюу эр эс байхгүй гэж гарах магадлалтай.

 

4.      Pyospermia буюу өнгөтэй үрийн шингэн
Урьд өмнө нь шээс болон бэлгийн замаар халдвар авч байсан болон одоогоор шээс бэлгийн замын ямар нэг халдварт өвчинтэй байгаа эрэгтэйн үрийн шингэнээс үрэвслийн эс болох цусны цагаан бөөм маш олноор илрэх ба эдгээр бөөмнөөс ялгарах дархлааны бодисууд болон хэт идэвхжсэн хүчилтөрөгч нь эр бэлгийн эсийн хөдөлгөөний чадавхийг бууруулан үргүйдэлд хүргэдэг.

 

5.      Тамхи

Тамхи татдаг хүний хувьд тамхи татдаггүй хүнтэй харьцуулвал эр бэлгийн эс үүсч бий болоход сөрөг нөлөө үзүүлдэг цусны пролактик болон эмэгтэйн гормон илүү их байдаг. Мөн варикоцеле зэрэг эрэгтэй үргүйдлийн өөр бусад шалтгаантай хүнд тамхидалт нь маш муу нөлөөтэй. Тиймээс тамхи татахгүй байх нь эрэгтэй, эмэгтэйн жирэмслэх чадавхийг дээшлүүлэхэд тустай энгийн бөгөөд үр дүнтэй арга юм.

 

6.      Архи

Архаг хэлбэрээр архийг хэрэглэвэл эрчүүдийн төмсөгний хэмжээ агшихаас гадна цусан дахь эр бэлгийн дааврын хэмжээ багасч эр бэлгийн эсийн тоо, хөдөлгөөний чадавхи, хэлбэр зэрэгт бүгдэд нь өөрчлөлт ордог. Мөн элгэнд өөрчлөлт үүсгэн эр бэлгийн дааврын өөрчлөлтийг бий болгон бэлгийн чадавхийг сулруулдаг тул архийг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай.

7.      Бусад шалтгаан

Дутуу өсөлттэй төмсөгний эмгэг, хэт халуун хэмтэй орчинд ажиллах болон саунд тогтмол суух, сүүлийн үед халууны өвчнөөр өвчилж байсан гэх мэт.

  

Азооспермийн шалтгаан

 

Азооспермийг эр бэлгийн эсийн гадагшлах суваг бөглөрснөөс үүсэх битүүрэлтэй азоосперми ба төмсөгнөөс эр бэлгийн эс боловсорч байгаа боловч өөрчлөлттэйн улмаас үүсдэг битүүрэлгүй азоосперми гэж 2 ангилдаг.

 

1.      Битүүрэлгүй азоосперм

Бактерын халдвраас болсон битүүрэл–Урд өмнө нь төмсөгний дайврын үрэвсэл болон төмсөгний үрэвсэл тусч байсан тохиолдолд хэт үрэвслийн урхаг, хор нөлөөнөөс болж эр бэлгийн эсийн гадагшлах суваг битүүрснээр Азоосперми болдог. Энэ мэтчилэн хурц үрэвслээс гадна шээс бэлгийн замын халдвар болон сүрьеэ зэргээс төмсөгний дайвар болон үрийн шингэн дамжих сувагт нууц архаг үрэвсэл үүсч эр бэлгийн эсийн гадагшлах суваг битүүрэх тохиолдол бий.

Эр бэлгийн эс гадагшлах суваг төрөлхийн битүү Азоосперми

 Маш ховор тохиолдол боловч төрөлхийн эр эс гадагшлах суваг бүрэлдэн тогтоогүй үед төмсөгнөөс эр бэлгийн эс хэвийн байдлаар боловсрон гарах ч дамжих суваг байхгүй учраас гадагшилж чадахгүй тул үрийн шингэний шинжилгээгээр Азоосперми гэж гардаг.

 

2.      Битүүрэлгүй азоосперм

Үргүйдлийн оноштой нийт хүмүүсийн 1-5%-д энэ шалтгаан байдаг ба эр эс бүрэлдэхгүй байгаа юмуу үйл ажиллагаа хэвийн бус тохиолдлыг төмсөгнөөс эд эс авах шинжилгээгээр нотлох хэрэгтэй. Үүний гол шалтгаан нь :

Төмсөгний буруу байрлалын эмгэг (Крипторхиз) болон төмсөгний хураагуур судасны өргөслийн хүнд тохиолдолд.

Химийн эмчилгээний дараах байдал

Хорт бодис юмуу хүрээлэн буй орчинд илэрсэн тохиолдолд 

Kleine Pelter –ийн хам шинж гэх мэт хромсомын  өөрчлөлт – эр бэлгийн эс болон өндгөн эсийн боловсрох явцад өөрчлөлт орж улмаар хромсоны тоо нэмэгдэх юмуу бүтцэд нь өөрчлөлт гарах тохиолдлыг хэлэх ба энэ тохиолдолд эр эс боловсрох явцад саад учруулж Азоосперми оноштой эрэгтэй үргүйдэл болдог.

Y хромсоны үргүйдлийн удамшил– Y хромсоны ....д байрладаг эр бэлгийн эс бүрэлдэн тогтоход хамааралтай удамшил буюу ген нь үгүй болсон тохиолдолд азоосперми эсвэл олигозоосперми бий болдог. Хромсоны үргүйдлийн удамшил нь шалтгаан нь тодорхойгүй битүүрэлгүй азоосперми оноштой хүмүүсийн 15%-с илэрдэг байна.

Шалтгаан нь тодорхойгүй–Үргүйдлийн оноштой олон хүнээс дээр дурьдсан үргүйдлийн шалтгаанууд тодорхой болж илэрдэггүй. Үүний учир нь эр эсийн бүрэлдэх явцад маш олон тооны ген болон хянах элементүүд оролцож байдаг ба сүүлийн үеийн оношлогооны аргаар үүний нэгээхэн хэсгийг л мэдэх боломжтой юм.

댓글 없음:

댓글 쓰기