2014/04/21

Холбоо барих-МизМэди эмнэлгийн байршил

МизМэди эмнэлэг нь Сөүл хотод 2 салбартай.
  Гансо салбар
Сөүл хот, Ган-со дүүрэг Нэбаль
Сан хороолол 701-4

Монгол координатор: 02-2007-1299, Гар утас: 010-6797-6865
mail: Chiuka100@yahoo.com
лавлах: +82-1588-2701
+82-2-2007-1000
факс: +82-2-2007-1249
Веб-сайт: www.mizmedi.com

Метроны буудал
5-р шугам Үжансан буудал 4-р гарц

Ганнам салбар
Сөүл хот, Каннам дүүрэг Тэчи
хороолол 1021-4
Монгол координатор: 02-3467-3788
лавлах: +82-2-3467-3800
факс: +82-2-3467-3814
Веб-сайт: www.mizmedi.com

Mizmedi subway map - Seoul subway map

МизМеди эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлэг нь Инчон олон улсын нисэх онгоцны буудалын ойролцоо байрладаг мөн хэл тус бүрийн орчуулагчтай тул гадаад хүмүүс үйлчүүлэхэд нэн тохиромжтой бөгөөд метроны буудалд ойр, машины үнэгүй зогсоолтой учир нийтийн тээврийн хэрэгсэл ашиглах, хувийн тээврийн хэрэгслээр ирэх зэрэг аль ч талаас үйлчлүүлэгчийн тав тухтай байдлыг бүрэн хангасан юм. Мөн гадаад үйлчлүүлэгчдэд зориулсан Медифон гар утас хэрэглүүлэх, онгоцны буудлаас тосох, хүргэж өгөх, хүйн цус хадгалуулах зэрэг тусгай үйлчилгээнүүдийг үзүүлдэг.
 
Mizmedi women's hospital- Эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлэг нь Үргүйдлийн оношлогоо үр шилжүүлэн суулгах, төрөхийн өмнөх шинжилгээ оношлогоо төрөх эх барих, эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал, хөхний хавдрын оношлогоо эмчилгээ,  эрэгтэйчүүдийн үргүйдэл, түрүү булчирхайн болон бусад оношлогоо эмчилгээ, хүүхдийн вакцин, болон үзлэг эмчилгээ зэрэг төрөл бүрийн оношлогоо эмчилгээг хийж байна.
Манай эмнэлэг нь Сөүл хотын Гансо дүүрэгт байрладаг. 
Метрогоор ирэх тохиолдолд Үжансан-буудал(ёг)-Ujansan station  дээр буугаад 4 гарцаар  гараад чигээрээ 5 минут орчим алхах.
 
Mizmedi Women's hospital - Seoul subway map
 


2014/04/14

МизМэди эмнэлгийн танилцуулга


МизМэди эмнэлэг нь 1991 онд Сөүл хотын Каннам дүүрэгт үр шилжүүлэн суулгалтын мэргэжлийн эмнэлэг нэртэйгээр анх нээлтээ хийсэн бөгөөд, 2000 онд Гансо дүүрэгт эмэгтэйчүүд, үр шилжүүлэн суулгалт болон бусад эмчилгээний мэргэжлийн төвүүд бүхий Кансо МизМэди нэгдсэн эмнэлгийг нээн ажиллуулснаар өнөөг хүртэл эмэгтэйчүүд болон үргүйдлийн эмчилгээний салбарт тэргүүлэх дээд зэрэглэлийн эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмэнэлэг болтлоо хөгжсөөр ирсэн билээ.

90 гаруй нарийн мэргэжлийн их эмч болон 600 гаруй ажилтантай Миз Мэди Эмнэлэг нь үргүйдлийн эмчилгээний “iDream” төв, хөхний хорт хавдрын оношлогоо, эмчилгээ болон түүнтэй холбоотой мэс заслын эмчилгээний төв, 6 хоол боловсруулах эрхтэний нарийн мэргэжлийн эмч нар дурангийн шинжилгээ хийдэг дотор эрхтэний өвчин судалгааны төв, нярай хүүхдийг мэргэжлийн өндөр түвшинд эмчилгээ оношлогоо хийдэг “Kid’s” төвийг
ажиллуулж байна.
Манай эмнэлэгт 2000 төрлийн эмэгтэйчүүдийн мэс засал хийгдэж байгаа.
Үүнд: умайн хоргүй хавдар, өндгөвчний уйланхай, эндометриозиз, умайн хөндийн ургацаг, бага аарцгийн наалдац, умайн гадуурх жирэмслэлт зэрэг эмэгтэйчүүдийн өвчнүүдийг 90% дээш хувийг дурангийн мэс заслын аргаар эмчилж, жилд 1.000 гаруй үр шилжүүлэн суулгах ажиллагааг хийж байна. Үүнээс 60% нь амжилттай (дундаж үзүүлэлт – 45%) явагдаж цаашид
жирэмслэлтийн хувь нэмэгдэх хандлагатай байгаа. Мөн сар бүр 360 гаруй хүн төрж, жилд 500.000 хүн амбулториор үзүүлж шинжилгээ эмчилгээнд хамрагддаг юм. Сүүлийн үед Орос улс, Зүүн Өмнөд Ази, Монгол, Америк зэрэг гадаадын олон улс орнуудаас үргүйдлийн эмчилгээг хийлгэхээр Миз Мэди Эмнэлгийг зорин ирж байна.

МизМэди эмнэлэг нь Солонгос эмэгтэйчүүдийн дунд алдартай цэвэрхэн нууцыг чандлан хадгалж чаддаг, үйлчилгээний чанар сайтай, бусад эмэгтэйчүүдийн эмнэлгээс ялгарах онцлог талууд ихтэй өөрийн гэсэн соёлын орчин бүрдүүлсэн эмнэлэг юм. 

МизМэди эмнэлгийн Амаржих төв таны эрүүл энхийн төлөө

Төрөхийн өмнөх шинжилгээ

2014/04/02

Mizmedi IVF Hospital

Сайн байна уу? 
МизМэди эмнэлгийн блогт тавтай морилно уу.

Солонгос улсын Сөүл хотын  Гансо дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг МизМэди  Эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлгийн Монгол хэлний орчуулагч, координатор Ц.Чулуунцэцэг та бүхэнд энэхүү блогоороо дамжуулан хэрэгцээт мэдээлэл хүргэхийн төлөө хичээн ажиллах болно.
 
 
Мизмэди эмнэлгийн монгол координаторийн үйлчилгээ