1. Умайн хөндийн дуран -гистероскоп /үтрээгээр дуран оруулж дурандах арга/
2. Хэвлийн хөндийн дуран - Лапароскоп/хэвлийн доод хэсэг болон хүйсэнд нүх гаргаж дуран
оруулж дурандах/
Умайн хөндийн дуран нь умайн хөндийн оношлогоо эмчилгээнд өргөн хэрэглэгддэг.
Умайн хөндийн дурангийн мэс засал нь
- Мэс заслын дараах өвдөлт бага,
- Сэргэх, ажил төрөл хэвийн өдөр тутмын амьдралдаа орох хугацаа богино
- Хэвлийд сорви үлддэггүй зэрэг олон давуу талуудтай.
Умайн хөндийг дурандах арга
Нарийн урт дуранг үтрээ болон умайн
хүзүүгээр дамжуулан умайн хөндий рүү оруулж умайн хөндийг шалгадаг.
Эхлээд умайн хөндийд шингэн шахаж умайг томсгосны дараа эхогоор сайн
харагдаггүй умайн хөндийн дотор талыг видео дэлгэцээр ажиглан өвчин эмгэгийн голомт
өөрчлөлт, байрлал зэргийг тогтоон нарийн тусгай багаж ашиглан
шууд нүдээр харангаа мэс засал хийх арга юм.
Умайн хөндийн дурангийн мэс засал хийх заалт:
-Умайн цус
алдалтыг шалгах болон эмчлэхэд.
- Умайн
эндометрийн полип(polyp) ургацагийг авах
- Умайн
доторх хананцар(septum)ыг авах
- Үргүйдлийн
шалтгааныг тодруулах.
- Салст
давхрагын доорх миом(myoma) авах.
- Умайн
наалдацыг салгах.
Дээрх эмгэг өөрчлөлийн голомт илрэх тохиолдолд умайн хөндийн дуранд холбосон багаж оруулан зөвхөн өөрчлөлттэй хэсгийг авах, мөн лазераар түлэх зэрэг мэс заслын аргаар эмгэгийн эх үүсвэрийг эмчлэх боломжтой юм.
Умайн хөндийн дурангийн төрлөөс хамаарсан
мэс заслын арга
- Оношлогооны умайн хөндийн дуран нь - нарийн
умайн дуранг ашиглан мэдээ алдуулалт хэрэглэхгүйгээр амбулаториор хийгдэх боломжтой бөгөөд
2-5 минутын хугацаа зарцуулагдана.
- Мэс заслын умайн хөндийн дуран нь- ерөнхий
мэдээ алдуулалтын дор хийгдэх ба мэс заслын хугацаа богино, ихэвчлэн эмнэлэгт хэвтэх шаардлагагүй байдаг ба мэс заслын дараа 15-30 минутын дараа эмнэлгээс гарах боломжтой.
Умайн хөндийн дурангийн мэс засал
хийлгэсэнээс хойш удахгүй жирэмслэж болно.
Умайн хөндийн дурангийн мэс засал хийлгэх шаардалатай тохиолдол:
Умайн хөндийн эмгэг гажиг өөрчлөлт зэрэг нь жирэмслэхгүй байх, зулбах зэргээр үргүйдлийн шалтгаан болдог. Ялангуяа умайн төрөлхийн гажиг хананцар хуваагдал, умайн хөндийн наалдац зэрэг нь давтан зулбалтын шалтгаан болдог.
Умайн хөндийн дурангийн мэс засал хийлгэх шаардалатай тохиолдол:
Умайн хөндийн эмгэг гажиг өөрчлөлт зэрэг нь жирэмслэхгүй байх, зулбах зэргээр үргүйдлийн шалтгаан болдог. Ялангуяа умайн төрөлхийн гажиг хананцар хуваагдал, умайн хөндийн наалдац зэрэг нь давтан зулбалтын шалтгаан болдог.
댓글 없음:
댓글 쓰기