2015/11/05

Эрэгтэйчүүдийн үрийн сувгийн битүүрлийн арилгах нөхөн сэргээх мэс засал

Азоосперм буюу үрийн шингэнд эр эсгүй гэсэн оноштой хүмүүсийн хувьд үрийн суваг битүүрсэн тохиолдол нэлээд болон байдаг.

Үрийн суваг битүүрэлтэй тохиолдолд үрийн шингэнд эр эс байхгүй ч төмсгөнд эр эс байдаг тул ТЭСЭ буюу төмсөгнөөс эд эс авах мэс ажилбараар гаргаж авах боломжтой байдаг.
Энэхүү ажилбараар эс гаргаж авах тохиолдолд үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэхээс өөр аргагүй юм. ТЭСЭ хагалгаа хийлгэж үр суулгах тохиолдолд анхаарах зүйл гэвэл гаргаж авсан эдээс үр суулгах ажилбарт ашиглаад үлдсэн эсийг хөлдөөн хадгалуулах боломжтой эсэхийн мэдэх хэрэгтэй. Учир нь үр шинжүүлэн суулгах ажилбар амжилтгүй болж дахин хийлгэх тохиолдолд дахин ТЭСЭ хийхгүйгээр хөлдөөсөн эсээ ашиглах боломжтой юм. Хөлдөөн хадгалуулах нь төмсгөнд дахин дахин мэс ажилбар хийлгэхээс зайлсхийх давуу талтай.  Мөн ТЭСЭ хийх явцдаа үрийн сувгийн битүүрлийг арилгах мэс ажилбарыг хамт хийлгэвэл нэг сумаар 2 туулай буудахтай адил юм. Гэвч үрийн сувгийн битүүрлийг арилгах мэс ажилбар нь маш нарийн ажилбар тул тэр бүр хийдэггүй.

МизМэди эмнэлгийн эрэгтэй үргүйдлийн нарийн мэргэжл
ийн олон жилийн туршлагатай эмч үрийн сувгийг нөхөн сэргээх битүүрлийг арилгах мэс заслыг хийдэг тул энэхүү мэс засал амжилттай болвол үр шилжүүлэн суулгах шаардлагагүй өөрөөрөө жирэмслэх боломжтойгоороо үргүйдлийн асуудлын бүрэн шийддэг давуу талтай юм.