2014/11/23

Үр шилжүүлэн суулгах ажилбар хийгдэх дараалал хугацаа

Үр шилжүүлэн суулгах ажилбар нь сарын тэмдгийн мөчлөгөөс хамааралтайгаар хийгддэг.
Хувь хүний биеийн онцлог, нас өндгөвчний үйл ажиллагаа зэргээс хамаарч тариа хийх аргыг шийдвэрлэдэг.
Өндгөн эс болон эр эсийг гаргаж авснаас хойш 3-5 хоногийн дараа үр хөврөлийг шилжүүлэн суулгадаг.
Үр хөврөлийг шилжүүлэн суулгаснаас 10-12 хоногийн дараа цусны шинжилгээгээр жирэмсэн эсэхийг шалгах ба 2-4 хоногийн зайтайгаар 2дахь, 3дахь цусны шинжилгээгээр давтан шалгадаг. Жирэмсэн болох үед цусанд илэрдэг гормоны тоон үзүүлэлт сайн өсч байх тохиололд 1-2 долоо хоногийн дараа Эхогоор ургийг шалгадаг.