МИЗМЭДИ холбоо барих 78020262, chiuka100@mizmedi.com
Үргүйдлийн шинжилгээ | Шинжилгээ хийлгэх хугацаа | Тайлбар |
Үндсэн шинжилгээ (Routine Lab) | Үргүйдлийн шинжилгээний эхний өдөр авах | Цус, шээс
бзхө-ийн шинжилгээ, элэгний вирус болон дархлаажуулалтын шинжилгээ |
Нөхрийн үрийн шингэний шинжилгээ (Semen analysis) | Бэлгийн хавьталд орохгүй 2~3 хоногийн дараа үрийн шингэн өгөх | Эр эсийн тоо, хөдөлгөөн, хэлбэрийг микроскопоор шинжлэх |
Дааврын шинжилгээ (цусаар)
FSH, LH, E2, PRL, TSH АМН- өндгөвчний үйл ажиллагааны шинжилгээ | Сарын
тэмдэг ирж эхэлснээс 2~4 дэх өдөр хийнэ | Сарын
тэмдэг зогсох,сарын тэмдэг тогтвортой бус ирэх, өндгөн эс үүсэхгүй байх, өндгөвчний үйл ажиллагааны өөрчлөлт зэргийг шалгах |
Умайн гуурсан хоолойн зураг(Hysterosalpingography) | Сарын тэмдэг дууссанаас 2~3 хоногийн дараа | Умайн
төрөлхийн гажиг, наалдац үрийн суваг бөглөрсөн эсэхийг шалгах |
Өндгөн эс боловсрох үеийн ЭХО шинжилгээ(Ultrasonography) | Өндгөвчинд
өндгөн эс боловсорч эхлээд гадагшлах хүртлэх процессыг эхо- оор хянах | Өндгөн
эс гадагшлах өдрийг нарийн тогтоож бэлгийн харьцаанд орох юмуу эсвэл умайн
дотор зохиомол үр суулгалт хийснээр жирэмслэлтийн магадлалыг өндөрсгөхөд тустай бөгөөд үр шилжүүлэн суулгахаар бэлдэж байгаа хүний хувьд өндгөн эс гаргаж авах өдрийг тогтоохын тулд эхо харах шаардлагатай. |
Умайн салстын биопсийн шинжилгээ (Endometrial biopsy) | Сарын
тэмдэг ирэхээс 2 өдрийн өмнө | Умайн
салстын үрэвсэл болон умайн салстын орчин, шар биеийн хөгжлийн үеийг тодорхойлон дүгнэж үр хөврөл умайн хананд бэхлэгдэхэд тохиромжтой эсэхийг шинжлэх. |
Умайн хөндийн дурангийн шинжилгээ (Hysteroscopy) | Сарын тэмдэг ирж дууссанаас 2~3хоногийн дараа | Умайн
гуурсан хоолойн зураг авалтаар умайд өөрчлөлттэй гарсан тохиолдолд оношлогоо болон эмчилгээ хийхийн тулд хийгддэг шинжилгээ. |
Хэвлийн хөндийн дуран оношлогоо (Laparoscopy) | Сарын тэмдэг ирж дууссанаас 2~3хоногийн дараа | Дуранг
ашиглан хэвлийн хөндийг шууд нүдээрээ харж шалган үргүйдлийн шалтгааныг
шинжилдэг арга Шалтгаан нь тодорхойгүй үргүйдэл хугацаа удааширсан тохиолдолд Умайн гуурсан хоолойн зураг авалтаар үрийн сувгийн бөглөрөлттэй юмуу наалдацтай гарсан тохиолдолд Шинжилгээ өгсний дараа 2-3цагийн дараа гэртээ харьж болно. |
댓글 없음:
댓글 쓰기