2014/12/03

МизМэди эмнэлгийн үргүйдлийн төвийн их эмч зөвлөж байна. "Эндометр нь жирэмслэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг"


    Үргүйдэл болон ҮШС-ын нарийн мэргэжлийн их эмч
    Католик их сургуулийн Анагаах ухааны их сургуулийг эмэгтэйчүүдийн их эмч мэргэжлээр төгссөн
    Католик нэгдсэн төв эмэнэлэгт дагалдан эмч
    Самсунг сөүл эмнэлэгт резидент
    Самсунг сөүл эмнэлэгт их эмч
    Лиз эмэгтэйчүүдийн эмнэлгийн сүлжээний захирал
    Самсунг сөүл эмнэлэгт орон туслах дэд профессор
    Кансо МизМэди эмнэлгийн үр шилжүүлэн суулгах төвийн их эмч
    Тэрээр үргүйдэл, үр шилжүүлэн суулгалт, эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал, зуршилт зулбалт, нөхөн үржихүй, дотоод шүүрлийн өөрчлөлт зэргийг дагнан эмчилж байна
     
    Эрдэм шинжилгээний ажлууд:
    - American J Obstet Gynecol (2011)205:32.e1-4 Clinical characteristics of ovarian teratoma: age-focused retrospective analysis of 580 cases
    - The J Minimally Invasive Gynecology (2009)16:5.p612-615 Single port access laparoscopic adnexal surgery
    - European J Obstet Gynecol and Rep Biol (2011)154:85-89 The efficacy and tolerability of short-term low-dose estrogen-only add-back therapy during post-operative GnRH agonist treatment for endometriosis
    - Gynecol Endocrinol (2010) Effects of laparoscopic surgery on serum anti-mullerian hormone levels in reproductive-aged women with endometrioma гэх мэт.
     
    МизМэди эмнэлгийн үргүйдэл эмэгтэйчүүдийн их эмч Ким Мин Жэ докторын Tobemomnews - д өгсөн ярилцлагын үргэлжлэл
     

     

    ▶  Үргүйдлийн эмнэлэг өндгөвчний үйл ажиллагаа нь буурах магадлалтай эмэгтэйчүүд(гэрлэх төлөвлөгөөгүй байгаа)-ийн эмчилгээнд жирэмснээс хамгаалах эмийг дэлхий нийтээр хэрэглэж байгаа гэсэн үү?


    Жирэмснээс хамгаалах эмэнд эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөгийг хэвийн үргэжлэхэд зайлшгүй шаардлагатай эстроген болон прогестрон гэж нэрлэгддэг 2 төрлийн гормон агуулагдаж байдаг. Жирэмснээс хамгаалах эм уух тохиолдолд гаднаас гормон орж ирж байгаа тул өндгөвч нь өндгөн эс боловсруулж гаргахгүй түр амарна гэсэн үг юм. Овуляци явагдахгүй учир жирэмслэхгүй тиймээс жирэмснээс хамгаалах эм гэж нэрлэсэн боловч үүнээс гадна гормоны эмчилгээнд ч өргөн хэрэглэдэг. Гэхдээ өндгөвчний үйл ажиллагаа нь буурсан эмэгтэйчүүд энэхүү эмийг хэрэглэлээ гээд өндгөвчний үйл ажиллагааны бууралтын дэмждэггүй. Мөн жирэмснээс хамгаалах эм уух хугацаанд овуляци явагдахгүй гээд өндгөн эс гадагшлахгүй хадгалагдана гэсэн үг биш юм. Өндгөвчинд байгаа өндгөн эс нь цаг хугацааны урсгалаар аажим аажимаар цөөрч байдаг. Эмэгтэйчүүдийн эмч нарын зүгээс гэрлээгүй эмэгтэйчүүдэд жирэмснээс хамгаалах эм бичиж өгч байгаа нь  “өндгөвчний үйл ажиллагааны бууралтыг зогсоох”-ын тулд гэхээсээ илүү тогтмол гормоныг гаднаас өгснөөр үржлийн эрхтэн системийн тэнцвэрийг хадгалах сарын тэмдгийн мөчлөгийг тогтворжуулах зорилгыг илүүд тавидаг гэж үзэж болно.

    Жирэмснээс хамгаалах эм хэрэглэвэл үргүй болдог гэсэн яриа ч бас байдаг
    “Байж боломгүй худлаа цуу яриа. Мэдээж тамхи татдаг хүмүүс жирэмснээс хамгаалах эм уух тохиолдолд тромбоз үүсэх аюул гарч болзошгүй юм. Мөн жирэмснээс хамгаалах эмийг хэдэн 10 жилийн турш удаан хэрэглэх тохиолдолд ясны сийрэгжилт мэтийн харш нөлөө үзүүлдэг гэсэн судалгаа байдаг. Харин нөхөн үржихүйн насанд түр зуур хэдэн жил хэрэглэхэд асуудалгүй. Жирэмснээс хамгаалах эмнээс илүү умайн ерөндөг тавиулсан хүмүүс умайн дотоод салст бүрхүүл нимгэрснээс болоод үргүйдэлтэй болж болзошгүй тал байдаг юм билээ. Урьд нь 2 хүүхэд төрүүлчихээд умайн ерөндөг тавиулж байсан хүн дахин өөр хүнтэй гэрлэснийхээ дараа хүүхэдтэй болмоор байна гээд ирж байсан л даа. Умайн дотоод салст бүрхүүл нэлээд нимгэрсэн байсан. Урьд нь асуудалгүй жирэмслэж байсан хүн хэдий ч умайн дотоод салст бүрхүүл нимгэрснээс болоод жирэмслэхэд үнэхээр амаргүй болсон байсан.”
    Жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл болох ерөндөг/спираль нь умайн дотоод салст бүрхүүлийг нимгэрүүлдэг гэсэн үг үү?
    “ Бүх спираль тийм байдаггүй ч зарим нь умайн дотоод салстад үрэвсэл үүсгэх тохиолдол байдаг. Урьд  нь хэрэглэгдэж байсан зэс материалаар хийгдсэн спиралийн хувьд бол дотоод урвалд ордог. Тиймээс умайн дотоод салсад гэмтэл үүсч болзошгүй”..  гэж таамаглаж болох юм. Прогестерон агуулсан спираль тавиулсан тохиолдолд мөн прогестероний нөлөөллөөс ч болдог юм уу... умайн дотоод салст бүрхүүл нимгэрсэн байх тохиолдол байдаг л даа. Ер нь нэг  ч удаа жирэмсэлж байгаагүй эмэгтэйчүүд зөвхөн жирэмслэлтээс хамгаалах зорилгоор спираль битгий тавиулаасай гэж хэлмээр байна. Жирэмслэхийн тулд умайн дотоод салстаа хэвээр хадгалах хэрэгтэй учраас.
    Эмэгтэй хүний бие организм нь сарын тэмдэг эхлэхээр үржлийн систэмээ reset хийдэг(дахин эхэлдэг). Сарын тэмдэг эхэлж reset хийгдэнгүүт өнчин тархинаас өндгөн эсийг боловсруулахын тулд FSH(фолликул идэвхжүүлэгч гормон)ыг цусанд ялгаруулдаг өндгөвч үүний зохицолоор өндгөн эсээ боловсруулдаг. Өндгөн эс боловсорсноор өндгөн эснээс эстрадиол (E2)ялгардаг.
    Эстрадиол ялгарснаар умайн дотоод салст бүрхүүл зузаарч овуляцийн үеийн давхрагыг бий болгодог. Өндгөн эс тодорхой хэмжээгээр боловсорч томрох үед өнчин тархи LH (өндгөн эсийг бүрэн боловсроход нөлөөлдөг гормон) -ыг ялгаруулдаг. Өндгөвч нь LH-гормонийг ашиглан овуляциа явуулна.
    Өндгөн эс гадагшлахаар өндгөвчинд өндгөн эс байсан хэсэгт шар бие үүсдэг ба энэ нь прогестерон гормон юм.
    Прогестерон ялгарахаар умайн хана бүр зузаарч үр хөврөл бэхлэгдэхэд тохиромжтой орчин бий болдог. Гэвч үр хөврөл үрийн сувгаас умайруу уруудаж орж ирэхгүй бол шар бие сулран прогестерон ялгаруулах нь багасч сарын тэмдэг (сарын тэмдэг: умайн дотоод хананд бий болсон давхрага- цус) гадагшлана.
    Хэрэв прогестероний ялгарал буурахгүй үргэлжлэн ялгарсаар байвал үржлийн системд дахин эхлэх үйл явц явагдахгүй(reset хийхгүй) гэсэн үг юм. Овуляци явагдах үед өндгөвчнөөс эстроген ялгарснаар зузаардаг умайн дотоод давхрага нь үргэлжлэн ялгарч буй прогестероны нөлөөгөөр нимгэрч болзошгүй гэсэн үг юм.
     
    Үр хөндөлт нь умайн салст бүрхүүлийг гэмтээдэг гэж үнэн үү?
    “ Тэгэлгүй яахав. Умайн хананд бэхлэгдсэн ургийг хүчээр салгаж авбал умайн дотоод салстыг хүндээр гэмтээхээс аргагүй шүү дээ. Умайн дотоод салст давхрага нимгэрэх шалтгаануудын нэг нь давтан аборт хийлгэх юм уу аборт хийлгэсний дараа үрэвсэл үүсэх зэрэг тохиолдол юм. Үрэвсэл үүссэнээс болоод умайн дотоод салст гэмтэж болно. Үрэвсэл үүссэн ч гэсэн эмнэлэгт байнга үзүүлж, эмчлүүлэх шаардлагатай байтал гэрлээгүй эмэгтэйчүүд нь эмэгтэйчүүдийн эмнэлэгт ирж үзүүлэх нь ховор л доо. Үнэндээ умайн дотоод салстад үрэвсэл үүссэн тохиолдолд умайн хананы салст бүрхүүлүүд хоорондоо наалдан наалдац үүсгэж ч болдог. Нэгэнт наалдац үүсчихсэн тохиолдолд ямар ч эм хэрэглээд нэмэр болдоггүй. Эхээс төрөх үеийнх  шигээ цэвэрхэн сайхан умайн дотоод давхрага болж эргэн хэвэндээ орох боломжгүй болно гэсэн үг юм. Гэрлээгүй эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалах аргыг сайн хэрэглэж, аборт гэдэг аймар зүйлийг хийлгэхгүй байх хэрэгтэй.”
    Аборт хийлгэснээс болоод умайн дотоод салстаа гэмтээж болох юм байна ш дээ.
     Аборт хийлгэснээс болоод умайд дотоод салст гэмтсэн ч гэсэн хусахад өнгөц шарх үүссэн хэсгийн эд дахин төлжиж эдгэрвэл зүгээр. Харин умайн дотоод салстын үндсэн суурь давхрага гэмтвэл нөхөн төлжих боломжгүй юм. “Бидний хумс ч гэсэн ялгаагүй. Хумс ховхорсон ч хумсрыг бий болгож байдаг үндсэн хэсэг л гэмтээгүй бол дахин хумс ургах боловч суурь эд нь гэмтсэн тохиолдолд хумс ургадаггүй шүү дээ.” Умайн дотоод хана нь гадна талаасаа булчингийн давхрага, суурийн давхрага, Функциональ давхрагаас бүрддэг. Үүнээс Функциональ давхарга нь үр хөврөл бэхлэгддэг давхрага бөгөөд сарын тэмдгийн үед ховхорч гадагшлаад, дахин (үр хөврөл хүлээн) бий болж байдаг. Дахин хэлэхэд функиональ давхрага буюу эндометр гэдэг нь овульяаци явагдвал эстрогений нөлөөгөөр зузаараад, жирэмслээгүй тохиолдолд сарын тэмдэг болон гадагшладаг хэсэг юм. Гэвч аборт хийлгэснээс болоод гэмтдэг хэсэг бол функиональ давхрага бус түүний доор байрлах суурь давхрага гэдгийг би дээр тайлбарласан.
    Жирэмслэхэд умайн дотоод давхрага чухал үүрэгтэй.
    “Жирэмслэх явцын чухал зүйлүүдийн нэг нь умайн хөндийд бэхлэгдэх явдал юм. Умайн дотоод давхрагын байдал үр хөврөл бэхлэгдэхэд нөлөөлдөг. Өндгөвчний үйл ажиллагаа муу байсан ч гэсэн тухайн сард сайн өндгөн эс гадагшлавал эр эстэй нийлж үр хөврөл үүсэх боломжтой байдаг ч энэхүү үр хөврөл маань умайн хананд бэхлэгдэж байж л жирэмслэлт амжилттай болно шүү дээ. Тиймээс умайн дотоод давхрага нь үр хөврөл бэхлэгдэхэд хамгийн чухал юм. Умайн дотоод давхрага нимгэн бол үнэхээр ямар ч эм хэрэглээд бүтдэггүй тохиолдол их байдаг л даа. Ялангуяа умайнд дотоод салст давхрагад наалдац үүсвэл умайн дотоод давхрагын байдал бүр муудна. Үр хөврөл умайн хананд бэхлэгдэхгүй байна гэдэг нь үр хөврөлийн чанар муугаас бэхлэгдэж чадаагүй байж болох ч үр хөврөлийн чанар сайн байсан умайн дотоод давхрагын байдал муу байвал бэхлэгдэхэд хүндрэл гарч болно.”
     
     
     
    Эхогоор умайн дотоод давхрагыг шалгаж болох уу?
    “ Тэгэлгүй яахав. Эхогоор шалгах боломжтой. Гэвч сарын тэмдэг ирэх үед эмнэлэгт үзүүлвэл энэ үед сарын тэмдэг гадагшилснаас болоод умайн дотоод давхрага нимгэрсэн байдаг. Тиймээс хэр зузаан байсан гэдгийг шалгах боломжгүй юм. Умайн дотоод салст бүрхүүл нь овуляци явагдахын өмнөхөн хамгийн зузаан болдог учир тэр үед үзүүлвэл тодорхой сайн мэдэх боломжтой.

     

    댓글 없음:

    댓글 쓰기