Үргүйдлийн салбартаа тэргүүлж буй МизМэди эмнэлгийг зорин ирэх гадаад өвчтний тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна.
Йимд алс холоос зорин ирж буй өвчтнүүдийнхээ санал хүсэлтийг сонсож тэндийг илүү ая тухтай үйлчлүүлэх нөхцлийг хангахын төлөө бид хичээнгүйлэн ажиллаж байна.
- Орчуулга үнэгүй
Гадаадад анх ирж буй хэн ч байсан хэлний асуудал бол маш чухал байдаг. Тухайн орны хэлийг мэдэхгүйгээс сандрах, сэтгэлзүйн дарамтанд орох буруу мэдээлэл авах зэрэг хүндрэлүүд олонтаа тохиолддог. Ялангуяа эрүүл мэнд, анагаахын салбар бол мэргэжлийн хүн л биш бол ойлгох, тайлбарлахад хэцүү бөгөөд буруу мэдээлэл дамжуулбал амь нас эрүүл мэндэд шууд аюул учрах маш хариуцлагатай чухал салбар юм. Тиймээс өөрийн орны хэлийг сайн мэдэх эрүүл мэндийн салбарт бэлтгэгдсэн орчуулалчтай эмнэлгийг сонгохыг хүн бүр л хүсдэг.
- Онгоцны буудлаас тосч авах, хүргэж өгөх үйлчилгээ үнэгүй.
Эрүүл мэнд, цаг хугацааны асуудлаас болоод яаралтай эмнэлэг рүү ирэх өвчтний хувьд онгоцны буудлаас тосч авах үйлчилгээ нь хүсэл биелэхтэй адил зүйл юм. Мөн Солонгос анх ирж байгаа болон очих газраа сайн мэдэхгүй өвчтний хувьд унаа таксины мөнгийг хэмнээд зогсохгүй, аюулгүй байдал тав тухыг бүрэн хангаж, цаг завыг хэмнэх нүдээ олсон үйлчилгээ юм.
МизМэди эмнэлгийн Монгол ажилтантай утас болон интернэтээр шууд холбогдон зөвлөгөө авах,
Интернэтээр шинжилгээний хариугаа явуулж эмчээс зөвлөгөө авснаар эмнэлэгт ирэхийн өмнө шаардлагатай бэлтгэлээ хийчихээд ирэх боломжийг олгож байгаагаараа давуу талтай юм.
Мөн виз гарахад шаардлагатай бичиг баримтыг эмнэлгээс авснаар визний асуудал илүү хялбар шийдэгдэх болно.
Мизмэди зөвхөн таньд зориулсан үйлчилгээ