2014/10/22

Жирэмслэхээс өмнө анхаарч, хэрэгжүүлвэл зохих зүйл

Хүн бүр л эрүүл байж эрүүл хүүхэд төрүүлэн өсгөж аз жаргалтай сайхан амьрахыг хүсдэг. Гэр бүл төлөвлөлтийн чухал хэсэг бол хүүхэд төрүүлэх хугацаагаа төлөвлөх явдал юм. Ингэснээр жирэмслэхийнхээ өмнө урьдчилан биеэ бэлдэх нь жирэмсний явцад эрүүл саруул байж эрүүл хүүхэд төрүүлэх боломжийг бүрдүүлж өгдөг.
Ийм үр суулгуулах гэж байгаа хүмүүс ч гэсэн биеэ бэлтгэх нь чухал юм.
Заавал жирэмсэн болсон хойноо эсвэл төрөх дөхөхөөрөө эмчид үзүүлэх биш харин жирэмсэн болохоор төлөвлөж байхдаа эмчид үзүүлэх хэрэгтэй юм.