2015/02/02

УМАЙН ГАЖИГ БОЛОН УМАЙН ГУУРСАН ХООЛОЙ БИТҮҮРСЭН ЭСЭХИЙГ ЯАЖ ШАЛГАХ ВЭ?

Эмэгтэй хүний умайг үр хөврөл, ургийн өсч бойжих орчин, өндгөвчийг өндгөн эсийн банк гэж үзвэл өндгөвчинд боловсорсон өндгөн эсийг умай руу дамжуулах хоолойг үрийн хоолой буюу умайн гуурсан хоолой гэж нэрлэдэг. 
Өндгөвчинд боловсорч гүйцсэн өндгөн эс умайн гуурсан хоолойгоор дамжин умай буюу сав руу явах замдаа гаднаас орж ирсэн эр бэлгийн эстэй нийлж үр хөврөл үүсдэг Иймд энэхүү хоолой нь жирэмслэлтэд чухал үүрэгтэй юм. Умайн гуурсан хоолойд үүссэн үр хөврөл нь аажмаар умайд орж бэхлэгдсэнээр жирэмслэдэг.
 
Умайн гуурсан хоолой битүүрэх тохиолдолд өөрөөрөө жирэмслэх боломжгүй юм. Тиймээс хүүхэд олохгүй байгаа тохиолдолд умайн хоолой битүүрсэн эсэхийг шалгах шаардлага гардаг.

Умайн гуурсан хоолойн хэрхэн шалгах вэ?

ØШинжилгээ: Умайн гуурсан хоолойн зураг авалт

Шинжилгээ хийлгэх хугацаа:  Сарын тэмдэг дууссанаас 1-3   дахь өдөр хийгдэнэ.

Шинжилгээний зорилго:
* Умайн төрөлхийн гажиг, наалдац болон умайн гуурсан хоолойн битүүрэлтэй эсэхийг шалгах
 
МизМэди эмнэлэг нь үргүйдэл, эмэгтэйчүүдийн оношлогоо, эмчилгээг маш сайн хийдэг.
Холбогдох утас: 78020262