2014/09/30

МизМэди эмнэлгийн үргүйдлийн нарийн мэргэжлийн эмч Монголд үзлэг хийлээ.

МизМэди эмнэлэг бол Солонгосын үргүйдэл эмэгтэйчүүдийн шилдэг эмнэлгийн нэг. Тэр ч утгаараа сүүлийн жилүүдэд Гадаадын олон улс орнуудаас Манай эмнэлгийг зорин ирэх өвчтөнүүдийн тоо нэмэгдсээр байна. Мөн МизМэди эмнэлэг нь Гадаадын олон улс оронд очиж үнэгүй үзлэг зөвлөгөө зохион байгуулан тус салбартаа тэргүүлэгч эмнэлэг болохынхоо хувьд илүү олон хүмүүст хүрч ажиллахыг зориж байна.


 
МизМэди эмнэлэг нь 2014 оны 09 сарын 19, 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн 3-р амбулатори дээр үзлэг зөвлөгөөг амжилттай зохион байгууллаа. Тухайн дүүрэгт оршин суудаг болон УБ хотын бусад дүүрэг мөн хөдөө орон нутгаас ч олон хүмүүс ирж үзлэг зөвлөгөөнд хамрагдлаа. Сүүлийн жилүүдэд Монголд үргүйдэл ихсэх болсон. Иймд хүүхэдтэй болж чадахгүй байгаа олон  гэр бүлүүдэд хаана хандаж, ямар шинжилгээ, оношлогоо хийлгэх тал дээр Солонгос улсын үргүйдэл эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө асар их тус хүргэсэн зүйл байлаа. Үйлчүүлэгчид мөн алс холоос зорин ирж үргүйдэл болон эмэгтэйчүүдийн эмгэгээс болоод шаналж буй олон хүмүүст тус хүргэж үнэ төлбөргүй үзлэг хийсэнд Чонь Өнь Гён эмч болон МизМэди эмнэлгийн хамт болон баярласан талархсанаа  илэрхийлж байлаа.



Энэ удаагийн үзлэг маань хамрагдахаар маш олон хүмүүс ирсэн бөгөөд бид ирсэн бүх хүнийг үзэж тэдэнд хэрэгтэй зөвлөгөөг өгч чадсандаа сэтгэл хангалуун байна.
Сөүл хотын баруун хэсэг Инчон олон улсын нисэх онгоцны буудалтай хамгийн ойр байрладаг Кансо МизМэди эмнэлэг нь өөрийн эмнэлгээр үйлчлүүлэн оношлогоо, эмчилгээ хийлгэсэн үйлчлүүлэгчидээ байнга анхаарал халамж тавихаас гадна үргүйдэл эмэгтэйчүүдийн асуудлаар шаналж буй хүмүүст илүү ойр байж тус дэм болохыг хичээн ажилладагаараа онцлог давуу талтай.
Нутаг нэгт Монгол ахан дүүсдээ чин сэтгэлийн үйлчилгээ үзүүлэхээр МизМэди эмнэлгийн орчуулагч Чулуунцэцэг миний бие  ч мөн хичээн ажиллаж байна. Сайн санаж явбал үйлс бүхэн бүтдэг гэдэг. Би та бүхэнд чин сэтгэлээсээ үйлчлэх болно.