2015/10/26

Бөөр шээсний системийн чулууг эмчлэх



Бөөр- шээсний симтемийн чулуу

Бөөрний чулуу нь Монголчуудад маш элбэг тохиолддог. Энэ нь ундны ус, зун нарнаас авч буй Д витаминий нөлөөгөөр кальц ихээр бий болох, ус давсгүй шингэн зүйл бага уух гэх мэт олон шалтгааны улмаас үүсдэг. Бөөр шээсний системд чулуу үүссэний улмаас бөөр нуруу, хэвлийн доод хэсэг давсаг орчмоор маш хүчтэй өвддөг энэ үед өвчин намдаах эм уух зэргээр өөрийгөө дур мэдэн эмчилж эмнэлэгт ханддаж тохирсон эмчилгээ хийлгэхгүй өвчинг архагшуулдаг. Энэ бөөр өвдөх шалтгаан болдог. Иймд бөөрний чулуунаас хэрхэн салах вэ?
 
 

Бөөрний – шээсний системийн чулуу гэж юу вэ

Хүний биед шээс бий болон гадагшлах хүртэлтлээ дамжих замыг шээсний систем гэж нэрлэх ба энэхүү системийн аль хэсэгт тодорхой шалтгааны улмаас чулуу үүсч үрэвсэл, шээсний бөглөрөл зэсэг хүндрэл үүсэхэд хүргэдэг эмгэгийг хэлдэг.
 

Шээс нь бөөрөнд шүүгдэн бий болох ба шээсний сувгаар дамжин давсганд очиж цугларч байгаад шээх үед шээсний сүвээр дамжин гадагшладаг.

Чулуу нь хэмжээ болон тооны хувьд янз бүр байх ба эмэгтэйчүүдээс илүү эрчүүдэд их илэрдэг.
 

Бөөр шээсний системд чулуу үүсэх шалтгаан

Шалтгаан нь янз бүр байдаг ч ихэвчлэн кальцийн бодисын солилцооны өөрчлөлт, орчны нөлөөлөл, хоол хүнсний зуршил зэргээс үүсдэг.
 

Шинж тэмдэг

Онцлог шинж тэмдэг нь цочмог хүчтэй өвдөлт юм. Энэхүү өвдөлтийн бөөрний колик, бөөр татах ч гэж нэрлэдэг. Өвдөлт нь бөөр нурууны гүнээс эхлэн ташааны хэсэг, эрэгтэйчүүдийн хувьд төмсөгний чиглэлд, эмэгтэйчүүдийн давсаг руу хатгаж өвддөг. Өвдөлт нь гэнэт өвдөж байгаад намжих ба байн байн давтагддаг.

Зарим тохиолдолд өвдөлт нэмэгдэн дотор муухайрах, бөөлжих, царай цонхийх, халуурах зэрэг шинж тэмдэг илрэх ойр ойрхон шээх зэргээр зовиурлах тохиолдол ч байдаг.

Бөөрний чулуу нь шээсээр дамжин гадагшлах тохиолдолд өвдөлт дороо намжих боловч чулуу шээсний сувагт тээглэх тохиолдолд шээс бөглөрч бөөр хавдаж хавагнана.
 

Оношлогоо

Хэвлийн хөндийн зураг авалт(KUB)аар чулуу байгаа эсэхийг шалгах ба хэр хэмжээтэй байгааг нь СТ – Компьютер томограф, венийн судсаар бөөрны аяганы зураг авах зэрэг оношлогоог хийж болно.
 

Эмчилгээний арга

1.       Шээсээр гадагшлуулах

Чулууны хэмжээ 5мм-ээс доош хэмжээтэй жижиг байх тохиолдолд өдөрт 2-3литр шингэн зүйл ууж гадагшлуулна.
 

2.       Гаднаас нь доргиох төхөөрөмжөөр чулуу бутлах ажилбар (ESML Extracorporeal Shock Wave lithotripsy)

Өнөө үед бөөрний шээсний системийн чулууны эмчилгээнд хамгийн ихээр хэрэглэж байгаа арга нь гаднаас нь доргиох төхөөрөмжийн тусламжтайгаар чулууг бутлах арга юм. Бутлагдан жижиг ширхэгтэй болсон чулуу шээсээр дамжих гадашлана.
 

3.       Шээсны сувгийн дурангаар чулуу авах мэс ажилбар

Шээсний системийн чулууг авахад үр дүнтэй арга юм. Ерөнхий мэдээ алдуулалтын дор шээсний сувгийн дуран ашиглан давсаг болон шээсний сувгийн чулууг бутлах юм уу авна.
 

4.       Дурангаар бөөрний чулуу бутлах

2,5смээс дээш хэмжээтэй бөөрний чулуу, гаднаас нь доргиох төхөөрөмжид бутлагдахгүй байгаа шээсний замын чулуу зэргийг ерөнхий мэдээ алдуулалтын дор нуруу бөөрөнд нүх гарган дуран ашиглан чулууг шууд бутлах юм уу авна.