2014/10/27

Үр шилжүүлэн суулгах ажилбар болон зохиомлоор үр тогтоох ажилбар

Мизмэди эмнэлэг нь үргүйдлийн гэсэн тодотголтой Солонгос улсын цөөхөн хэдэн сайн эмнэлгийн нэг билээ. Тэр дундаа Мизмэди нь өөрийн гэсэн өвөрмөц соёлыг бүрдүүлж чадсан. Үйлчилгээний чанар, төрөл бүрийн тусгай үйлчилгээрээ дээд зэрэглэлийн гэсэн имиджийг бий болгосон Солонгос улсдаа нэр хүндтэй эмнэлэг юм. Тиймээс ч дэлхийн өнцөг булан бүрээс үргүйдлийн эмчилгээ үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэхээр гэр бүлүүд зорин ирсээр байна.
Үр шилжүүлэн суулгах ажилбар гэдэг нь эр бэлгийн эс болон өндгөн эсийг тусгай аргаар гарган авч гадны орчинд үр хөврөл үүсгэх арга бөгөөд харин зохиомлоор үр тогтоох арга нь эр бэлгийн эсийг гарган авч лабораторын аргаар угаагаад маш сайн чанарын эр эсийг сонгон умайд цацах ажилбар тул үүнээс хойшхи буюу үр хөврөл үүсэх зэрэг нь байгалын жам ёсоороо явагдагдаг гэсэн үг юм.

МИЗМЭДИ
98521762, 010-6797-6865
chiuka100@yahoo.com