Хүн ба
амьтны дотоод шүүрлийн
булчирхайнуудаас үүсдэг
уураг ба тосонцор бодисуудаас тогтсон химийн идэвхи өндөртэй органик нэгдлийг гормон
гэнэ.
Гормон нь
грекээр – өдөөх, сэдээх гэсэн утгатай юм.
Дааврууд
нь 1. Уургийн бүтэцтэй,
2. Стероид бүтэцтэй
гэж 2 хуваагддаг.
Уургийн бүтэцтэй
дааврууд:
Бамбай
хэлбэрт булчирхайн даавар (Щитовидная железа): - иод
агуулсан тироксин, тиронин , иод агуулаагүй даавар тирекальцитонин
орно.
Хос бамбай хэлбэрт булчирхайн гормон (околощитовидные
железы): БХБ-н
хойд хэсгийн гадаргад хосоороо байрладаг 130-150 мг орчим, паратгормоныг
ялгаруулдаг дөрвөн жижиг
булчирхайг ХБХБ гэнэ.
Сэрээ булчирхайн гормон (Тимус) :Тимозин, тимопоэзин зэрэг
дааврууд ялгарна. Залуу эсийн хөгжилтийг сайжруулж, эсэргүүцэл
нэмэгдүүлдэг ба
гипоталамус, өнчин
тархины зохицуулгын дор явагдана.
Нойр булчирхайн гормон (Поджелудочная железа) - Хүний
нүүрс усны
хэмжээг зохицуулахад чухал үүрэгтэй инсулин, глюкагон, липокайн
зэргийг ялгаруулна.
Глюкагон- Цусны сахарын хэмжээг тодорхой
хязгаарт барьдаг (0,60-1,00г/л) инсулины эсрэг үйлчлэлтэй нойр
булчирхайгаас ялгардаг гормон.
Бөөрний
дайвар булчирхайн гормон (Надпочечник)- Хос эрхтэн ( баруун, зүүн) бөгөөд 10-12г
жинтэй, холтослог ба тархилаг давхаргатай, давхарга бүрээс нь даавар ялгардаг. (Адреналин-,
норадреналин)
Гипоталамус- Энэ нь төв мэдрэлийн ба дотоод шүүрлийн
системын үйл
ажиллагааг холбосон цэг бөгөөд ДШБ-н үйл ажиллагааг зохицуулах гол төв мөн.
Гипоталамусын мэдрэлийн эсээс өнчин тархины гормон ялгаралтыг
дэмжих 7 либерин, саатуулагч 3 статиныг гарган авсан. дэмжинэ). ӨТ-ны
эсийн мембран дах рецепторууд нь гипоталамусын даавруудтай холбогддог гэж үздэг.
Өнчин
тархины дааврууд (Гипофиз): – Хүний өнчин тархи нь 600 мг жинтэй бөгөөд өмнөд, дунд,
хойд гэсэн 3 хэсэгтэй ба хэсэг тус бүрээс даавар ялгарна. ӨТ-ны өмнөт хэсгийн
дааврууд:1. Өсөлтийн
даавар -Самототроп. 2. Сүү ялгаралтыг зохицуулах даавар
–Лактотроп, пролактин, лютетропны гормон 3. Адреналин ба кортиныг
тохируулдаг гормон –АКТГ. Тироксин тохируулагч гормон Фоллиулин зохицуулах
гормон 2. Өнчин тархины дунд хэсгийн даавар: Арьсны өнгийг
тохируулагч меланоформ гормон . 3. Өнчин
тархины хойд хэсгийн гормон: вазопрессин – цусны судасны агшилтыг
хүчтэй
болгодог, окситоцин- гялгар булчин, савны агшилтыг ихэсгэдэг үйлчлэлтэй.
Эпифизийн гормон- Энэ гормоныг мелотонин гэх
ба уурагт нэгдэл юм.. Эдийн дааврууд, Ходоод, нарийн
гэдэсний гормон, нарийн гэдэсний хананд секретин гэх
уурагт бүтэцтэй
даавар, ангиотензин гэдэг - цусны даралтыг өндөрсгөдөг даавар , ходоодонд гастрин
даавар бий .
Нейрогормон: – Гистамин –ходоодны
хүчиллэг
чанар ба , шүүсний
ялгаралтыг хүчтэй
болгодог гормон юм. Серотонин- (энтероамин) бие
махбодийн эд болон мэдрэлийн системийн эс, эдээс үүсдэг , оюуны үйл
ажиллагааг хариуцдаг даавар. Гепарин- элгэнд үүсэж,
цусны бүлэгнэлтийг
удаашруулах онцгой үйлчлэлтэй.
Стероид бүтэцтэй
дааврууд : БДБ-н холтослог давхрагын даавар:
Холтослог давхаргаас гликокортикоид (уураг, өөх тос, нүүрс усны солилцоонд нөлөөлдөг) ба минералокортикоид
(ус, эрдсийн солилцоонд оролцоно.) дааврууд ялгарна .
Бэлгийн булчирхайн даавар.- өндгөвчний даавар фолликулин, төмсөгний
даавар прогестерон орно. Эм бэлгийн гормон-(Яичник, плацента) –
эстрон (фолликулин), эстрадиол, эстриол андротедион
нүүрс ус,
уургийн солилцоонд нөлөөлнө.