Эндометриоз гэж юу вэ?
Эндометриоз гэдэг нь хэвийн үед умайн дотор
байрладаг эндометрийн эд умайн дотоод салстаас өөр хэсэгт тухайлбал умайн гуурсан хоолой, өндгөвч, аарцгийн
хөндийн аль нэг хэсэгт шилжиж ургахыг хэлнэ.
Умайн дотор байх ёстой эндометрийн тодорхой хэсэг
умайн гадна буюу өндгөвч, умайн гуурсан хоолой зэрэг эрхтэнд үүсэхийг эндометриоз гэж ойлгож
болох юм.
Хэмжээнээс хамааран эмгэгийн үеийг тогтоох ба зовиур
шинж тэмдэг хүн бүрт харилцан адилгүй байдаг.
Эндометриозийн гол зовиур: аарцаг хэвлийн доод хэсгээр өвдөх, бэлгийн
харьцааны үед өвдөх, сарын тэмдгийн үед өвдөх, жирэмлэхгүй байх-үргүйдэл.
Эндометриозиор ихэвчлэн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд өвчилж байгаа ба ялангуяа үргүйдэлтэй эмэгтэйчүүдэд ихээр илэрч
байна.
Эндометриозын эмчилгээний гол зорилго нь
- Өвдөлтийг багасгаж зовиургүй болгосноор өдөр
дутмын амьдралд нөлөөлөх сөрөг нөлөөг бууруулах
- Жирэмслэхгүй байгаа эмэгтэйчүүдийн үргүйдлийн
асуудлыг шийдвэрлэхэд чиглэгддэг.
Эндометриозын оношлогоо
Энэхүү эмгэгийн онцлог шинж нь аарцгийн хөндийн
эрхтүүдэд наалдац үүсэх, өрцний тодорхой хэсгүүдэд толбо үүлэх зэрэг
өөрчлөлтүүд үүсгэдэг.
Эндометриозийн эмчилгээ
Эндометриоз нь өөрчлөлттэй хэсгийг аль болох
үлдээхгүй авснаар зовиур багасч дахин үүсэхээс сэргийлэх боломжтой байдаг.
Хэвлийн хөндийн дурангаар харах үед дэлгэцэнд
дээр хэд дахин томорч харагдах учир өөрчлөлттэй хэсгийг нарийвчлан харж нягт
нямбай мэс засал хийх боломжтой тул мэс заслын дараа наалдац үүсэх зэрэг хүндрэл
багатай.
Мэс засал хийснээр жирэмслэх төлөвлөгөөтэй байгаа залуу
эмэгтэйчүүдийн жирэмслэх магадлал өндөрсдөг.
Гэвч үргүйдэлтэй эмэгтэйчүүдэд эндометриозийн
эмчилгээг хийхдээ нас, өндгөвчний үйл ажиллагаа, эрэгтэй үргүйдлийн шалтгаан
хавсарсан эсэх зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр эмчилгээний хамгийн тохиромжтой
аргыг сонгох хэрэгтэй болдог.
Эдгээр эмэгтэйчүүдийн хувьд үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэх тохиолдол олон байдаг.
Эдгээр эмэгтэйчүүдийн хувьд үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэх тохиолдол олон байдаг.
Эндометриозийг хэвлийн хөндийн дурангаар эмчлэх
Эндометриозийн ургацгийг мэс заслын хайчаар тасалж авах арга болон цахилгаан
лазераар түлэх аргыг ихэвчлэн хэрэглэдэг ба умай, өндгөвч умайн гуурсан хоолой
зэрэг эмэгтэйчүүдйин үржлийн эрхтнийг өөрийн хуучин хэвэнд нь оруулах эрхтэн хэвээр хадгалж үлдэхийг гол зарчимаа
болгодог.
Ялангуяа өндгөвч нь эм бэлгийн гормон ялгаруулдаг мөн жирэмслэхэд зайлшгүй
шаардлагатай эрхтэн тул өндгөвчинд үүссэн эндометриозыг авах үед мэс засал хийж буй эмчийн
туршлага, чадвар чухал үүрэг гүйцэтгэдэг.
Мэс заслын дараах эмийн эмчилгээ
Хэвлийн хөндийн дуран ашиглан эндометриозийг авлаа ч
голомт эх үүсвэрийг нь авах боломжгүй учир энэ эмгэг нь
дахин үүсэх магадлал өндөртэй байдаг. Тиймээс жирэмлэх төлөвлөгөөгүй байгаа
эмэгтэйчүүдэд мэс заслын дараа 3-6 сарын хугацаанд эмийн болон умайн
хөндийд спираль тавих эмчилгээг хийдэг.
Мизмэди эмнэлэг нь өөрийн
туршлага болон эрдэм шинжилгээ судалгааны дүгнэлтэд тулгуурлан эндометриозийн дурангийн
мэс заслыг амжилттайгаар хийж байгаа бөгөөд энэ төрлийн үргүйдлийн улсдаа эмчилгээгээр
тэргүүлж байна.
댓글 없음:
댓글 쓰기