2014/11/04

Умайн миом буюу хоргүй хавдар түүний эмчилгээ - Мизмэди


Умайн хоргүй хавдар буюу миом

Миом нь умайд үүсдэг хавдар бөгөөд хорт хавдар биш хэдий ч хэмжээ нь өсч томордог байх нь олонтаа тохиолддог. Нийт эмэгтэйчүүдийн 20 орчим хувьд илэрдэг харьцангуй элбэг эмгэг юм. Дийлэнхдээ тодорхой хугацаагаар явцыг нь ажиглах замаар хяналт тавьж болдог ч зарим тохиолдолд эмчилгээ хийлгэх шаардлага ч гардаг.

 

 

Оношлогоо:

Миом нь ихэвчлэн эрүүл мэндийн шинжилгээ хийлгэх явцад санаандгүй илрэх тохиолдол олон байдаг ба эхо шинжилгээгээр байрлал болон хэмжээг тодорхойлдог.

Хэвлийн хэсгээр өвдөх, сарын тэмдэг ихээр ирэх, сарын тэмдэг ирэх үед өвдөх зэрэг зовиураас болоод эмнэлэгт үзүүлэхээр ирж буй өвчтөнүүдээс ч мөн миом илрэх тохиолдол олон байдаг.


 

Эмчилгээ

Хэмжээ нь том биш бөгөөд ямар нэгэн зовиургүй миом бол тодорхой давтамжтайгаар үзлэг хийн явцыг ажиглаж, хяналт тавьдаг.

Эмчилгээ шаардлагатай тохиолдол нь хэмжээгээрээ томордог юм уу сарын тэмдэг ихээр ирэх, ирэх үед өвдөх, даралт мэдрэгдэх, ойр ойрхон шээх зэрэг зовиуртай тохиололд эмийн болон мэс заслын эмчилгээ хийдэг.

Эмийн эмчилгээг мэс засал хийхэд хэцүү өвчтөнд (өвчтөн өөр ямар нэгэн өвчтэй эсвэл мэс засал хийлгэхийг хүсэхгүй байх тохиолдолд) хэрэгжүүлдэг ба сарын тэмдгийг хязгаарлах эм юм уу тариаг удаан хугацаагаар эмчийн жороор хэрэглэдэг. Энэ нь радикал эмчилгээ гэхээсээ илүү тодорхой хугацаанд өвчний явцыг зогсоох үүрэг гүйцэтгэдэг бөгөөд мэс заслын эмчилгээнээс өмнөх туслах эмчилгээгээр хэрэглэгддэг.  

Мэс заслын эмчилгээг ерөнхийд нь умайг авах мэс засал, миом авах мэс засал, умайн артерийн судсыг бөглөх мэс засал(умайн артерийн судсыг бөглөж миомийн хэмжээг багасгах арга) гэж ангилж болно.
Умай авах болон миом авах мэс заслыг миом хэмжээ хэт том юм уу урьд нээж хийлгэсэн хагалгаанаас хэвлийн дотоод гэмтэл ихтэй тохиолдол л биш бол МизМэди эмнэлэг нь дурангийн аргаар мэс заслыг хийж байна.

댓글 없음:

댓글 쓰기