2014/11/04

МизМэди эмнэлэг өвчтний аюулгүй байдлыг хамгийн тэргүүнд тавидаг.


МизМэди эмнэлэг нь Сөүл хотын Кансо дүүргийн гал түймэртэй тэмцэх газартай хамтран “Гал түймэртэй тэмцэх загварчилсан сургуулалт” хийлээ.


МизМэди эмнэлэг нь өнгөрсөн 10 сарын  29-нд Кансо дүүргийн гал түймэртэй тэмцэх газартай хамтран гэнэт гал гарах үед ажилчдаа бэлтгэх үүднээс “Гал түймэртэй тэмцэх загварчилсан сургуулалт”- ыг зохион байгууллаа.

Сөүл хотын Кансо дүүргийн гал түймэртэй тэмцэх газрын онцгой байдлын сургалтын албатай хамтран хийсэн энэ удаагийн “Гал түймэртэй тэмцэх загварчилсан сургуулалт” нь эмнэлгийн төв байрны В1 давхрын мэс заслын өрөөнд гал гарах үед эмнэлгийн дотоод гал түймэртэй тэмцэх албаны  анхан шатны арга хэмжээ авах чадвар, мөн тухайн газрын сувилагчийн тоног төхөөрөмжөө ашиглах чадвар зэрэгт дадлагажуулан, төрөх тасаг болон нярай хүүхдийн  тасгийн жирэмсэн эх, нярай хүүхдийг аврах ажлыг гол агуулга болгон хэрэгжүүллээ.
 

Мизмэди эмнэлэг нь ажилтнуудаа хамруулан онцгой байдлын үеийн аюулгүй байдлын сургалт болон гал түймэртэй тэмцэх загварчилсан сургуулалт зэргийг онцгой байдлын газартай хамтран  байнга зохион байгуулсаар ирсэн.
 

МизМэди эмнэлгийн дарга Ким Тэ Юнь “Сэволху усан онгоцны ослоос том бага хэмжээний ослууд олон гарч байгаагаас аюулгүй байдлын асуудалд хандах хандлага,  ухамсрыг сайжруулах хэрэгтэй үе” гээд “Эмнэлэг бол амьд биетэй харьцдаг газар учраас өвчтний аюулгүй байдлыг хамгийн нэн тэргүүнд тавих ёстой. Бүх ажилчид эмнэлэг дотор гал гарах үед эхний шатанд нь унтраах, яаралтай арга хэмжээ авч өвчтнүүдийг аюулаас хамгаалах сургуулалтыг үргэлж хийх нь зүйтэй” гэж онцлон хэллээ.


 

댓글 없음:

댓글 쓰기