2014/10/28

Та яагаад Мизмэди эмнэлгийн төрөх тасгийг сонгох ёстой вэ?



МизМэди эмнэлгийн төрөх тасагт жилд 4000 гаруй эх төрдөг Сөүл хотын Кансо дүүргийн хамгийн том төрөх юм. 

Энэ хорвоод мэндэлж буй эрхрий үрээ эрүүл төрүүлэх мөн эх өөрөө  ч ямар нэгэн эрсдэлгүй төрнө гэдгээс илүү аз жаргал гэж байхгүй шүү дээ. Төрнө гэдэг бол хүний амьдралын маш чухал мөч тул сайн бодож эмнэлгийн сонголтоо хийх хэрэгтэй юм.

МизМэди эмнэлгийн амаржих төвийн давуу талууд

ü МизМэди эмнэлгийг сонгосноор гэр бүлийн төрөх өрөөнд яг л гэртээ        байгаа мэтээр ая тухтайгаар хүүхдээ төрүүлэх боломжтой юм.

ü МизМэди нь өвчтөний аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан.

ü Төрөх үед гэр бүлийнхэн нь хамт байх боломжтой.

ü Гэр бүлийн төрөх өрөөнд өөр өвчтөн хамт байхгүй  учир бусдаас санаа зовох зүйлгүй тайван орчинд амаржих боломжтой.

ü Мэдээ алдуулалтын нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд өвчин намдаалт хийлгэх боломжтой.

ü Олон жилийн туршлагатай эх барих эмч, сувилагчийн баг ажилладаг.
 Хамгийн сүүлийн үеийн багаж хэрэгслаар тоноглогдсон.

Өөрөөрөө төрөх үйл явц нь эх болон урагт сайн талууд олонтой. Тиймээс ч МизМэди эмнэлэг нь өөрөөрөө төрөх төрөлтийг чухалчлан үздэг онцлогтой.


Холбоо барих 98521762,
chiuka100@yahoo.com

2014/10/27

Үр шилжүүлэн суулгах ажилбар болон зохиомлоор үр тогтоох ажилбар

Мизмэди эмнэлэг нь үргүйдлийн гэсэн тодотголтой Солонгос улсын цөөхөн хэдэн сайн эмнэлгийн нэг билээ. Тэр дундаа Мизмэди нь өөрийн гэсэн өвөрмөц соёлыг бүрдүүлж чадсан. Үйлчилгээний чанар, төрөл бүрийн тусгай үйлчилгээрээ дээд зэрэглэлийн гэсэн имиджийг бий болгосон Солонгос улсдаа нэр хүндтэй эмнэлэг юм. Тиймээс ч дэлхийн өнцөг булан бүрээс үргүйдлийн эмчилгээ үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэхээр гэр бүлүүд зорин ирсээр байна.
Үр шилжүүлэн суулгах ажилбар гэдэг нь эр бэлгийн эс болон өндгөн эсийг тусгай аргаар гарган авч гадны орчинд үр хөврөл үүсгэх арга бөгөөд харин зохиомлоор үр тогтоох арга нь эр бэлгийн эсийг гарган авч лабораторын аргаар угаагаад маш сайн чанарын эр эсийг сонгон умайд цацах ажилбар тул үүнээс хойшхи буюу үр хөврөл үүсэх зэрэг нь байгалын жам ёсоороо явагдагдаг гэсэн үг юм.

МИЗМЭДИ
98521762, 010-6797-6865
chiuka100@yahoo.com



 

2014/10/26

МизМэди эмнэлэгт хэрхэн ирж үйлчлүүлэх вэ?

STEP.1
-Мизмэди эмнэлгийн Монгол ажилтантай холбогдож зөвлөгөө авах
ØҮнэ тариф болон шинжилгээ эмчилгээ, виз гэх мэт Мизмэди эмнэлэгээр үйлчлүүлэхтэй холбоотой бүхий зөвлөгөөг авах
(www.mizmedi.com/mon) сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авах.
                   
STEP.2
-Мизмэди эмнэлэг рүү шинжилгээний хариугаа явуулж зөвлгөө авах
ØШинжилгээний хариуг явуулснаар эмч хийгдэх шинжилгээ, эмчилгээ болон ирэх төлөвлөгөө, ирэхээс өмнө хэрэглэх эм тариа зэргийн талаар зөвлөгөөг  өгөх болно.
chiuka100@mizmedi.com майл хаягаар, шинжилгээний хариугаа явуулах
 
                
                   STEP.3
               -Мизмэди эмнэлэгт цаг авах, виз Эмчид үзүүлэх цаг авах, визнийхээ
              материалыг бүрдүүлж виз мэдүүлэх
              Солонгосын элчингийн сайт болон виз мэдүүлэх- төлөөлөн
              гүйцэтгэх байгууллагаас мэдээлэл авах
 
STEP.4
- Мизмэди эмнэлэгт ирэх
Ø Солонгос ирэх хугацаагаа урьдчилэн мэдэгдэх тохиолдолд онгоцны буудал дээрээс тосох үйлчилгээг МизМэди эмнэлэг үзүүлнэ. Мөн эмчилгээнээс гадуурх тусгай үйлчилгээний талаарх мэдээллийг манай сайтаас авна уу.

2014/10/23

Үргүйдлийн шинжилгээг хэзээ хийлгэвэл зохих вэ?

Үргүйдлийн шинжилгээ хийлгэхийн тулд сарын тэмдгээс хамааралтайгаар тогтоосон хугацаанд нь хийлгэвэл зохино.


 

2014/10/22

Жирэмслэхээс өмнө анхаарч, хэрэгжүүлвэл зохих зүйл

Хүн бүр л эрүүл байж эрүүл хүүхэд төрүүлэн өсгөж аз жаргалтай сайхан амьрахыг хүсдэг. Гэр бүл төлөвлөлтийн чухал хэсэг бол хүүхэд төрүүлэх хугацаагаа төлөвлөх явдал юм. Ингэснээр жирэмслэхийнхээ өмнө урьдчилан биеэ бэлдэх нь жирэмсний явцад эрүүл саруул байж эрүүл хүүхэд төрүүлэх боломжийг бүрдүүлж өгдөг.
Ийм үр суулгуулах гэж байгаа хүмүүс ч гэсэн биеэ бэлтгэх нь чухал юм.
Заавал жирэмсэн болсон хойноо эсвэл төрөх дөхөхөөрөө эмчид үзүүлэх биш харин жирэмсэн болохоор төлөвлөж байхдаа эмчид үзүүлэх хэрэгтэй юм.


 

2014/10/15

МизМэди эмнэлэг эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээний хамгийн хямд үнийг санал болгож байна


Эрэгтэй эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээ/энгийн/- 450,000 вон

Эмэгтэй эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээ/энгийн -700,000 вон

Эрэгтэй үргүйдлийн үед хэрэгжүүлдэг- төмсөгнөөс эд авах шинжилгээ гэж юу вэ?

Төмсөгний эдийн шинжилгээ

Үрийн шингэн дэх эр эсийн тоо хэт цөөн юм уу азоомперм оноштой өвчтнүүдийн төмсөгний дотоод байдлыг оношлохын тулд хамгийн сүүлд хэрэгжүүлдэг маш чухал шинжилгээ юм. Энэхүү шинжилгээгээр үрийн суваг битүүрэлтэй эсэхийг тодруулан цаашдын эмчилгээний төлөвлөгөөг гаргадаг.
Урьд өмнө нь төмсөгний хэмжээ жижиг мөн өнчин тархины гормон 3 дахин ихэссэн тохиолдолд эдийн шинжилгээ хийлгүйгээр үрийн сувгийн битүүрэлгүй азоосперм гэж оношлон өөр шинжилгээ болон эмчилгээ хийдэггүй байсан боловч икси(эр эсийг өндгөн эсийн цитоплазмийн дотор тарих ажилбар) хэмээн нэрлэгддэг нөхөн үржихүйн туслах ажилбар бий болсноор төмсөгнөөс бага хэмжээний ч болтугай эр эс гарган авч чадах л юм бол үр шилжүүлэн суулгах ажилбарын тусламжтайгаар хүүхэдтэй болох боломжтой болсон билээ. Тийм учраас өнөө үед  азоосперм оноштой бүх өвчтнүүдэд эдийн шинжилгээг хийж төмсөгний дотоод байдлыг зөв оношлосноор цаашдын эмчилгээний аргыг шийдвэрлэж байна.
 
Төмсөгний эдийн шинжилгээний хариуг дараах байдлаар ангилдаг.
Үрийн сувгийн дотор эр эс боловсрох үйл явц хэт буурсан, цөөн тооны боловсорсон эр эс ажиглагдаж буй тохиолдолд гиперсперматогенез (Hypospermatogenesis),
эр эс боловсрох явцдаа бүрэн боловсорч гүйцэлгүй зогссон, гүйцэд боловсорсон эр эс ажиглагдахгүй байх тохиолдолд эр эс боловсрох явцын гажиг(Maturation arrest),
эр эс боловсрох үйл явц огт ажиглагдахгүй байх тохиолдолд эр эс огт боловсордоггүй (Germ cell aplasia, Sertoli cell only syndrome)
гэж ерөнхийд 3 ангилж болох ба зарим тохиолдолд дээрх магадлагаа давхцаж илрэх тохиолдол ч байдаг.

2014/10/05

МизМэди эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарийн бүтээл “Ухаалаг жирэмслэлт ба эрүүл төрөлт” номыг танилцуулж байна.


МизМэди эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын маш тодорхой бөгөөд ойлгомжтойгоор тайлбарлаж буй
“Ухаалаг жирэмслэлт ба эрүүл төрөлт” номыг танилцуулж байна.  

Энэхүү ном нь ээж болох буюу жирэмлэхэд бэлтгэхээс эхлээд үргүйдэл, жирэмсэн байх үе, төрөлт хүртэлх хүмүүсийн хамгийн ихээр асууж сонирхдог мэдээллүүдийг маш энгийн ойлгомжтойгоор тайлбарласнаараа онцлог юм.

Тус ном нь дөрвөн ерөнхий хэсэгтэй. Хэсгүүд тус бүр дараах агуулгыг багтаасан.

Парт 01. “Хүүхэд хүсэн хүлээн байна” хэсэгт эрүүл жирэмслэхийн тулд жирэмсэн болохоос өмнө эмэгтэйчүүдийн эмнэлэгт хийлгэх шаардлагатай шинжилгээнүүдээс гадна биеэ бэлтгэх, эрүүл амьдралын хэв маяг зуршил тогтоох, зөв хооллолт болон болгоомжлох, хэрэглэхээс зайлсхийвэл зохих эм тариа зэргийн талаарх мэдээллийг багтаасан.

Парт 02. “Хүүхэдтэй болохгүй байна” хэсэгт оройтож төрөлт ихсэж мөн хүрээлэн буй орчны асуудал гарч ирэхийн сацуу жирэмслэхэд бэрхшээл тулгараад байгаа хүмүүст зориулан өөр ямар ч номонд хөндөгдөж байгаагүй үргүйдлийн талаарх асуултуудын хариултын багтаасан болно.

Парт 03. “Хүүхэд өсч байна” хэсэгт жирэмсэн эхчүүдийн нийтлэг асуултын хариултыг тусгасан .

Парт 04. “Хүүхэдтэй боллоо” хэсгээр дамжуулан төрөхийн өмнөх өвдөлт, төрөхөөр завдаж буйн дохио шинж тэмдэг, төрөлтийн аргууд, кизеров  хагалгааны дараа хөхөө хөхүүлж болох эсэх зэрэг олон асуултуудын хариултыг товч тодорхойгоор эмхтгэн оруулсан юм.
 
 

Энэхүү ном нь МизМэди эмнэлгийн үргүйдэл эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч нар өөрсдийн олон жилийн туршлагадаа үндэслэн өвчтнүүдийн хамгийн ихээр мэдэхийг хүсдэг асуултууд болон ээж болох бэлтгэл, үргүйдэл, жирэмслэлт, төрөлт зэрэг нэн чухал сэдвүүдэд холбогдуулан мэдэж байвал зохих зүйлүүдийг мэргэжлийн эмч нарыг зүгээс энгийн ойлгомжтойгоор тайлбарласан бүтээл юм. Интернэт болон бусад мэдээллийн хэрэглүүдэд жирэмслэлт төрөлттэй холбоотой мэдээллүүд их байдаг ч тэр болгонд итгэхэд хэцүү мөн эмх цэгцгүй, мэдэхийг хүссэн хариулт маань байхгүй зэрэг хүндрэлүүд олон байдаг. Тус номноос мэргэжлийн эмчээс асуухыг хүсч  буй олон асуултанд хариулт авч чадна гэдэгт итгэлтэй байна.


 

 

Улиралын чанартай хурц ханиадны вакцин хийлгээрэй

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан ханиад томуу, амьсгалын замын вирусын халдвар ихэсдэг. Мөн сүүлийн үед төрөл бүрийн вирусын гаралтай хурц ханиадууд ихээр гарч байгаа. Үүнтэй холбогдуулан хурц ханиадны вакцин хийлгэхийг зөвлөж байна.


Улиралын чанартай хурц ханиадны вакцин хийлгэх тухай

v Вакцин хийлгэвэл зохих хүмүүс

ü 65 -аас дээш насны хөгшин хүмүүс

ü Архаг хууч өвчтэй хүмүүс

ü 6 сараас дээш нярай болон бага насны хүүхдүүд

ü Жирэмсэн эхчүүд

ü 50-64 хүртэлх насны хүмүүс
 
Жирэмсний хугацаа хамаарахгүйгээр бүх жирэмсэн эхчүүдэд ханиадны вакцин хийлгэхийг санал болгодог. Улирлын чанартай хурц ханиадны вакцин нь амьд вакцин учир жирэмсэн үедээ тариулсан ч аюулгүй бөгөөд эхэд тогтсон дархлаагаар дамжин хүүхдэд мөн дархлаа тогтдог.

Вакцины талаар лавлах зүйл байвал дараах утсаар холбогдоно уу.

Эмэгтэйчүүдийн тасаг  02-2007-1260

Дотрын тасаг                02-2007-1347

Хүүхдийн тасаг           02-20071920

Монгол координатор  02-2007-1299

2014/10/02

Эр эсийн чанарыг сайжруулах энгийн арга- МИЗМЭДИ эмнэлэг

Сүүлийн үед шалтгаан нь тодорхой бус эрэгтэй үргүйдлийн тоо нэмэгдэх болсон. Шинжилгээнээс ямар нэгэн өөрчлөлт илрээгүй хэдий ч эр эсийн тоо цөөн, хөдөлгөөн муугаас хүүхэдтэй болохгүй байгаа гэр бүлүүд олон байдаг. Тиймээс дараах хэдэн энгийн аргуудийг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

 
 

Амжилт хүсье. 

 www.mizmedi.com/mon

98521762

2014/10/01

Үр шилжүүлэн суулгах ажилбар – IVF гэж юу вэ?

Солонгос улсын шилдэг үргүйдэл эмэгтэйчүүдийн эмнэлэг МизМэди нь олон улсын стандартад нийцсэн хамгийн сүүлийн үеийн арга технологийг эмчилгээндээ хэрэгжүүлж байна.

 
 

Солонгос улс нь үргүйдлийн эмчилгээний салбарт дэлхийд  тэргүүлж байгаа бөгөөд МизМэди эмнэлэг нь салбартаа тэргүүлэгч нь юм.


 
 МизМэди эмнэлгийн үр шилжүүлэн суулгах төвд үрүйдлийн цогц оношлогоог хийж байна.
 
Мизмэди эмнэлэг нь үргүйдлийн нарийн мэргэжлээр дагнасан Солонгосын анхдагч эмнэлгүүдийн нэг юм.