2014/11/30

МИЗМЭДИ эмнэлгийн үргүйдэл эмэгтэйчүүдийн их эмч Ким Мин Жэ доктор зөвлөж байна.

МизМэди эмнэлгийн үргүйдэл эмэгтэйчүүдийн их эмч Ким Мин Жэ докторын Tobemomnews - д өгсөн ярилцлага

Үр удмаа үлдээнэ гэдэг нь эмэгтэй хүн болж төрснийхөө хувьд зайлшгүй хийх ёстой хамгийн агуу зүйл юм.  Тиймээс эмэгтэй хүний үр удмаа үлдээх чадвар бол маш эрхэм зүйл бөгөөд энэхүү чадварын илэрхийлэл нь сарын тэмдэг юм. Сард нэг удаа ирдэг сарын тэмдэг нь өдөр тутмын амьдралд төвөгтэй мэт санагддаг ч хүүхэд төрүүлэх боломжтой гэдгийн баталгаа юм. Хэрэв ид омголон сайхан залуу насанд сарын тэмдэг ирэхгүй бол ямар байх уу...

Ялангуяа хорин хэдхэнтэй гэрлээгүй эмэгтэйчүүдэд эрт цэвэршилт явагдах нь ихэссээр байна. Мөн гэрлэлт оройтож буй 30-40 насны эмэгтэйчүүдэд ч мөн адил эрт цэвэршилт гэдэг онош тавигдах нь цөөнгүй байна. Цэвэршилт нь өндгөвчинд цаашид өсч боловсрох боломжтой өндгөн эс байхгүй учир овуляци явагдах боломжгүйг тодорхойлж байгаа бөгөөд овуляци явагдахгүй тул үр хөрвөл үүсэх, сарын тэмдэг ирэх зэрэг үйл явц явагдах боломжгүй юм. Өндгөн эс боловсрохоор ялгардаг эстроген нь цэвэршилтээс үүдэн ялгарахаа больж нэг ёсондоо цэвэршилтийн буюу хөгшрөлтийн үе эхэлж байгаа гэсэн үг юм.

Нэг чухал асуудал бол эмэгтэйчүүд өөрийн үржлийн чадварын гэрч болох сарын тэмдэг нь ирэхгүй зогсох, таслалдах үед эмнэлэгт үзүүлддэггүй хайхрамжгүй ханддаг явдал юм. Ялангуяа гэрлээгүй эмэгтэйчүүдийн хувьд эмэгтэйчүүдийн эмнэлэг бол хол хөндий газар мэт санагддагаас ойртохоос бүр зайлсхийх, тойроход хүргэдэг. Одоо хэрнээ эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхийг ичмээр зүйл мэт боддог хүмүүс ч байсаар байна. Эмэгтэйчүүдийн эмч нар нь “Одоохондоо гэрлэх төлөвлөгөөгүй байгаа ч ирээдүйд ээж болохоос татгалзах бодолгүй байгаа бол эмэгтэйчүүдтэй холбоотой ямар нэгэн асуудал гарах тохиолдолд эмэгтэйчүүдийн эмнэлэгт заавал үзүүлж эмчүүл” гэж шаарддаг.  

Өнөө үед 20-30 насны эмэгтэйчүүдийн дунд эндометриоз, сарын тэмдэг тогтворгүй болох, өндгөвчинд олон уйланхай үүсэх зэрэг эмэгтэйчүүдийн эмгэгүүдийн илрэл нь гэрлэсэн эмэгтэйчүүдээс дутахааргүй их байна. Сүүлийн үед хийгдсэн судалгаанаас харахад умайн миом 35-аас дээш насны 2 эмэгтэй хүн тутмын нэгд, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 40-50% -д илэрч байгаа бөгөөд ойрын 4 жилийн хугацаанд 21% өсжээ.

Манай сурвалжлагч 5 сарын 13-ны өдөр Кансо МизМэди эмнэлгийн эмч Ким Мин Жэ доктортой уулзаж сүүлийн үед асуудал болоод байгаа гэрлээгүй эмэгтэйчүүдийн цэвэршилт ба өндгөвч, умайн эрүүл ахуйн  талаар ярилцдлаа.

2011 оноос Кансо МизМэди эмнэлэгт үргүйдлийн нарийн мэргэжлийн эмчээр ажиллаж байгаа Ким доктор өөрөө орой гэрлэлт төрөлтийг биеэр үзсэн эмэгтэй хүнийхээ хувьд гэрлээгүй эмэгтэйчүүд нөхөн үржихүйн чадвараа хадгалах тал дээр илүү анхаарал хандуулж байлаа.

Ялангуяа гэрлээгүй эмэгтэйчүүд өөрийн биеийг сайн мэддэггүй, эмэгтэйчүүдийн өвчин эмгэг туссан ч хайхрамжгүй хандаг талаар мөн “Сар бүр сарын тэмдэг ирж байгаа учир эрүүл байна гэж бодож болохгүй.” “Эмэгтэйчүүдийн эмнэлэгт оройтож үзүүлснээс болоод үргүйдэлтэй болсон байх зэрэг харамсалтай тохиолдол байж болохгүй” хэмээн онцоллоо.

Наснаасаа урваж буй өндгөвч

Үргүйдлийн эмнэлэгт ажиллаж байгаа ч гэсэн анхны төрөлт оройтож байгаа нь мэдрэглэж байна уу?

Тэгэлгүй яахав. Урьд нь үргүйдлийн эмнэлэгт хандаж буй өвчтөнгүүд дундаж нас нь 30-ийн эхний хагаст байсан бол одоо 30-ийн сүүлийн хагасаас 40 насныхан хандаж байна. Манай эмнэлгийн статистик мэдээнээс харахад үр шилжүүлэн суулгаж буй хүмүүсийн дундаж нас нь Кансо МизМэди эмнэлэг 35 нас, Каннам МизМэди эмнэлэг 38 нас орчим байна. Магадгүй оройтож гэрлэж байгаагаас шалтгаалж байгаа байх.

Гэрлээгүй эмэгтэйчүүд өөрийн биеийн байдлын талаар мэддэггүй төдийгүй, нөхөн үржихүйн чадварын асуудлыг өөрт хамаагүй мэтээр үзэх нь элбэг байдаг уу?

Асуудлын гол нь сар бүр л сарын тэмдэг ирж байвал өндгөвчний үйл ажиллагаа сайн байгаа гэж итгэдэгт байгаа юм. Магадгүй урьд нь өндгөвчний хагалгаанд орж байсан юм уу эрт цэвэршдэг удамтай, мөн 35- аас дээш настай хэдий ч гэрлэх төлөвлөгөөгүй байгаа зэрэг тохиолдолд өндгөвчний үйл ажиллагааны шинжилгээг заавал хийлгэхийг зөвлөмөөр байна. Мөн гэрлээгүй байгаа ч гэсэн эмэгтэйчүүдийн эхо-д ойр ойрхон харуулж байх нь зүйтэй боловч амаргүй байдаг байх. Гэсэн хэдий ч 20 насныхан дор хаяж 2 жилд нэг удаа, 30 насынхан жилд нэг удаа Эхо-д харуулж байх нь зүйтэй. Бэлгийн харьцаанд орсон эмэгтэйчүүдийн хувьд умайн хүзүүний хорт хавдрын шинжилгээг жилд нэг удаа хийлгэж байвал зохино.

Гэрлэх гэж буй эмэгтэйчүүдийн хувьд ямар шинжилгээ хийлгэх шаардлагатай вэ?

Үндсэн шинжилгээ нь эхо, умайн хүзүүний хорт хавдрын шинжилгээ болон цусны ерөнхий шинжилгээ улаан эсэргэнэ, халдварт өвчний дархлаажуулалттай эсэх зэргийг шалгах цус, шээсний шинжилгээ хийлгэх нь зүйтэй. Боломж гарвал өндгөвчний үйл ажиллагааны шинжилгээг ч урьдчилаад хийлгэвэл сайн.

Эмэгтэй хүн төрөхдөө бүх насаараа хэрэглэх өндгөн эстэй төрдөг тул өндгөвчний үйл ажиллагаа нэг л буурч эхэлвэл буцааж хэвэнд нь оруулах арга байхгүй юм. Ялангуяа дээр хэлсэнчлэн өндгөвчний үйл ажиллагаа буурах өндөр магадлалтай хүний хувьд өндгөвчний үйл ажиллагааны шинжилгээ заавал хийлгэхийг сануулж хэлмээр байна.

Эмэгтэй хүн бүрт 2 өндгөвч байдаг. Энэхүү 2 өндгөвчиндөө бүхий л  амьдралынхаа туршид хэрэглэх өндгөн эсийг агуулан төрдөг. Төрөхдөө ойролцоогоор 20-30 мянган ширхэг өндгөн эстэй төрдөг. Энгийнээр бодоход сард нэг өндгөн эс гүйцэд боловсорч гадашлана гэж үзээд бүхий л амьдралын туршид хэрэглэгдэх өндгөн эс ойролцоогоор 450-500 ширхэг гэж тооцоолж болохгүй юм. Зөвхөн нэг өндгөн эс боловсорч гадагшлахын тулд маш олон тооны өндгөн эс хамт боловсорч байдаг бөгөөд өндгөвчний үйл ажиллагааг настай нь харьцуулахад нэлээд буурсан байвал өндгөвчний хөгшрөлтийг дагаад түүнд хадгалагдаж буй өндгөн эс ч мөн маш хурдан цөөрч багасдаг.

Өндгөвчний үйл ажиллагааны шинжилгээ нь өндгөвчинд боловсорч гадагшлах боломжтой өндгөн эс хэр их байгааг тодорхойлох шинжилгээ учир тухайн эмэгтэйн үржлийн чадварыг илтгэх анхан шатны баримт болно.

Өндгөвчний үйл ажиллагааны шинжилгээг сарын тэмдэг ирснээс 2-3 дахь өдөр цусны шинжилгээгээр дамжуулан FSH(фолликул идэвхжүүлэгч гормон), E2(эсроген) зэргийн тоог үзүүлэлтэд дүгнэлт хийж эхогоор 6мм доош фолликулийн тоог тоолох AFC ийг голдуу хэрэглэдэг.

Гэвч өндгөвчний насыг мэдэж болох шинжилгээнүүдийн дундаас хамгийн сүүлийн үеийнх нь AMH (Anti Mullerian Hormone)-ийн шинжилгээ юм. FSH(фолликул идэвхжүүлэгч гормон), E2(эсроген) гормоны шинжилгээ нь сарын тэмдэг эхэлснээс 2-3 дахь өдөр хийх хэрэгтэй боловч, AMH (Anti Mullerian Hormone)-ийн шинжилгээ нь сарын тэмдэгийн хэд дэх өдөр ч хамаагүй цусаар хялбархан хийх боломжтой бөгөөд бусад шинжилгээнүүдтэй харьцуулахад өндгөвчний нас, хөгшрөлийг илүү тодорхой мэдэх боломжтой юм. Үнэндээ өндгөвч нь настай харьцуулахад хөгшрөлт явагдаж эхэлсэн хэдий ч FSH, E2, AFC зэрэг шинжилгээнүүдээр хэвийн гарч болох учир сүүлийн үед үргүйдлийн эмнэлгүүд нь AMH болон эхо шинжилгээг хамт хийснээр илүү оновчтой байдлаар өндгөвчний насыг тодорхойлж байна.

AMH (Anti Mullerian Hormone) өндгөвчин дотор байгаа үндсэн фолликулаас ялгарч буй гормон юм. Фолликулийн тоо их байвал тоон үзүүлэлт нь өндөр гардгаас насны ангилалаар дундаж үзүүлэлтийг урьдчилан тооцоолж болдог. Жишээлбэл: AMH гормоны шинжилгээгээр тоон үзүүлэлт нь 1.0 той ойролцоо байвал 43 нас, 2.0 ойролцоо байвал 38-39 нас, 3.0 ойролцоо байвал 34 нас, 4.0 ойролцоо байвал 30 нас орчим гэж үзэхэд болно. Хэрэв 0 байвал цэвэршилт эхэлж байгааг илэрхийлнэ.

Гэрлээгүй эмэгтэйчүүдэд өндгөвчний үйл ажиллагааны шинжилгээг санал болгох нь сонин зүйл байдаг уу?

Гэрлээгүй эмэгтэйчүүд төдийгүй гэрлэсэн эмэгтэйчүүд ч гэсэн өндгөвчний үйл ажиллагааны талаар огт мэддэггүй. Умайн хүзүүний хорт хавдрын шинжилгээ нь тайлбар элбэг байдаг болохоор урьдчилан сэргийлэх вакцин хийлгэж байгаа хүмүүс олон байгаа ч өндгөвчний үйл ажиллагааны тал дээр бол ёстой надад хамаагүй гэсэн юм шиг л байдаг. Эмэгтэйчүүд ер нь сард нэг удаа сарын тэмдэг ирж л байвал өндгөвчний үйл ажиллагаа хэвийн гэж ойлгодогт гол асуудал байгаа юм. Сарын тэмдэг ирэхгүй зогссоноос болоод эмнэлэгт очоод шинжилгээ хийлгэтэл цэвэршилт гэхээр бүр гайхна биздээ. Өдийг хүртэл биений юм ирж л байсан юм чинь юун цэвэршилт вэ... Тиймээс үнэхээр гэрлэх бодолтой байгаа л бол өндгөвчний үйл ажиллагааны шинжилгээг нэг удаа ч гэсэн хийлгээд үзсэн дээр.

Гэрлээгүй ч гэсэн AMH шинжилгээний тоон үзүүлэлт 0 гарвал цэвэршилт үү?

“Хүн бүр өөр байдаг. Зарим хүмүүс AMH шинжилгээний тоон үзүүлэлт 0.8 гарсан ч гэсэн 40 сүүлийн хагас хүртэл сайн хадгалагддаг хүн байдаг. Мөн зарим нь AMH шинжилгээний тоон үзүүлэлт 2 гарсан ч огцом буурдаг хүн ч байдаг.”

Цэвэрших дөхөж байлаа ч гэсэн өндгөвчний үйл ажиллагааг буцааж хэвийн байдалд нь оруулах боломжгүй биздээ.

“Өндгөвчний үйл ажиллагаа нь нэг л муудвал яах ч арга байхгүй. Гэвч эмчтэйгээ ярилцаж байгаад өндгөн эсийг хөлдөөн халгалах аргыг туршиж үзэж болно.”

Цэвэршихэд ойртчихсон хөгширөлт явагдаж буй өндгөн эсийг хөлдөөн хадгалууллаа гээд хэрэг байх уу?

“ Тийм тал ч байгаа л даа. Өндгөн эс хөлдөөн хадгалуулах нь үр хөврөл хөлдөөн хадгалуулахтай харьцуулаалахад амжилтын хувь нэлээд бага байдаг. Өндгөн эс нь ганцхан ширхэг эс учир гэсгээх явцад гэмтвэл тэгээд л дуусна гэсэн үг. Харин үр хөврөл нь хэд хэдэн эстэй учир гэсгээх явцад ганц хоёр эс гэмтсэн ч удалгүй нөхөн сэргээгддэг. Эс нь эргэн төлжих чадвартай учир. Гэрлээгүй хэрнээ цэвэршилт хамарт тулж ирчихээд байхад юу ч хийхгүй зүгээр хараад байж байснаас өндгөн эсээ ч болтугай хөлдөөн хадгалуулах нь өнөөгийн байдлаар арай дээр арга юм. Мэдээж өндгөн эсийг хөлдөөн хадгалууллаа гээд дараа нь яг жирэмслэнэ гэсэн баталгаа байхгүйн дээр амжилтгүй болох магадлал өндөр тул нарийн мэргэжлйин эмчтэй сайн зөвлөсний үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй.

Хөлдөөн хадгалуулсан өндгөн эсийг гэсгээх үед хэвээр байх магадлал бага байдаг гэсэн үг үү?

“ Ер нь жоохон тийм талтай. Гадаадын бодит туршлагуудаас харахад өндгөн эсийг гэсгээх үед амьд байх магадлал нь 65-90% орчим, гэсгээсэн өндгөн эсийг үр хөврөлд оруулан жирэмслэсэн тохиолдол 14-16% л байдаг юм билээ. Манай орны өндгөн эс хөлдөөн хадгалалтын явц нь эхэн үедээ явж байгаа гэж үзэж болно. Одоохондоо хөлдөөн хадгалуулсан өндгөн эсээр жирэмслэсэн тохиолдол байхгүй. Зүгээр хөлдөөн хадгалахыг л хийж байгаа гэх үү дээ. Мөн “өндгөвч” эдийг бүхэлд нь хөлдөөн хадгалах арга бас байдаг боловч мэс заслын аргаар өндгөвчийг авах шаардлагатай. Өндгөвчийг хөлдөөн хадгалах аргын амжилтын хувь нь өндгөн эснээс илүү бага байдаг.  

Өндгөн эс хөлдөөн хадгалдаг эмнэлэг Солонгос олон байгаа юу?

Ямартаа ч үргүйдлийн томоохон эмнэлгүүд бүгд л болох байх. МизМэди эмнэлэгт ч гэсэн хөлдөөн хадгалах боломжтой. Дээд сургуулийн эмнэлэгт ч гэсэн боломжтой. Дээд сургуулийн эмнэлэг нь хавдрын өвчтөн ихтэй болохоор хорт хавдрын эмчилгээ эхлэхийн өмнө өндгөн эс (эр эс) хөлдөөн хадгалуулахыг санал болгодог. Хавдрын эмчилгээ нь үржлийн эсүүдэд ч гэсэн нөлөө үзүүлэх магадлалтай учраас юм.

Өндгөн эс хөлдөөн хадгалдаг эмнэлэг дотоодод олон байдаг уу?
Ямартаа ч үргүйдлийн томоохон эмнэлгүүд бүгд л болох байх. МизМэди эмнэлэгт ч гэсэн хөлдөөн хадгалах боломжтой. Дээд сургуулийн эмнэлэгт ч гэсэн боломжтой. Дээд сургуулийн эмнэлэг нь хавдрын өвчтөн ихтэй болохоор хорт хавдрын эмчилгээ эхлэхийн өмнө өндгөн эс (эр эс) хөлдөөн хадгалуулахыг санал болгодог. Хавдрын эмчилгээ нь үржлийн эсүүдэд ч гэсэн нөлөө үзүүлэх магадлалтай учраас юм.

2014/11/27

Үр шилжүүлэн суулгах ажилбарын явц / ерөнхий дараалал

Үр шилжүүлэн суулгах ажилбар нь

- Өндгөвчинд өндгөн эс олноор боловсруулах (Super ovulation)

- Өндгөн эс болон эс эсийг гаргаж авах

- Үр хөврөл үүсгэх(байгалийн жамаар, ICSI)

- Үр хөврөлийг өсгөх

- Үр хөврөлийг шилжүүлэн суулгах
гэсэн дарааллаа хийгдэнэ.

Эмбрион буюу үр хөврөлийг шилжүүлэн суулгаснаас 10 орчим хоногийн дараа
- Жирэмснийг шалгана.

Үр шилжүүлэн сууглах ажилбар хийгдэх хугацаа нь дундажаар нэг сар орчим болдог.

2014/11/25

Мизмэди нэгдсэн эмнэлгийн үнэгүй үйлчилгээ

Үргүйдлийн салбартаа тэргүүлж буй МизМэди эмнэлгийг зорин ирэх гадаад өвчтний тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна.
Йимд алс холоос зорин ирж буй өвчтнүүдийнхээ санал хүсэлтийг сонсож тэндийг илүү ая тухтай үйлчлүүлэх нөхцлийг хангахын төлөө бид хичээнгүйлэн ажиллаж байна.

- Орчуулга үнэгүй
Гадаадад анх ирж буй хэн ч байсан хэлний асуудал бол маш чухал  байдаг. Тухайн орны хэлийг мэдэхгүйгээс сандрах, сэтгэлзүйн дарамтанд орох буруу мэдээлэл авах зэрэг хүндрэлүүд олонтаа тохиолддог. Ялангуяа эрүүл мэнд, анагаахын салбар бол мэргэжлийн хүн л биш бол ойлгох, тайлбарлахад хэцүү бөгөөд буруу мэдээлэл дамжуулбал амь нас эрүүл мэндэд шууд аюул учрах маш хариуцлагатай чухал салбар юм. Тиймээс өөрийн орны хэлийг сайн мэдэх эрүүл мэндийн салбарт бэлтгэгдсэн орчуулалчтай эмнэлгийг сонгохыг хүн бүр л хүсдэг.

- Онгоцны буудлаас тосч авах, хүргэж өгөх үйлчилгээ үнэгүй.
Эрүүл мэнд, цаг хугацааны асуудлаас болоод яаралтай эмнэлэг рүү ирэх өвчтний хувьд онгоцны буудлаас тосч авах үйлчилгээ нь хүсэл биелэхтэй адил зүйл юм.  Мөн Солонгос анх ирж байгаа болон очих газраа сайн мэдэхгүй өвчтний хувьд унаа таксины мөнгийг хэмнээд зогсохгүй, аюулгүй байдал тав тухыг бүрэн хангаж, цаг завыг хэмнэх нүдээ олсон үйлчилгээ юм.

МизМэди эмнэлгийн Монгол ажилтантай утас болон интернэтээр шууд  холбогдон зөвлөгөө авах,
Интернэтээр шинжилгээний хариугаа явуулж эмчээс зөвлөгөө авснаар эмнэлэгт ирэхийн өмнө шаардлагатай бэлтгэлээ хийчихээд ирэх боломжийг олгож байгаагаараа давуу талтай юм.

Мөн виз гарахад шаардлагатай бичиг баримтыг эмнэлгээс авснаар визний асуудал илүү хялбар шийдэгдэх болно.

Мизмэди зөвхөн таньд зориулсан үйлчилгээ

МизМэди эмнэлгийн эмчилгээний тасаг ба төв

Эмэгтэйчүүдийн тасаг

2014/11/23

Үр шилжүүлэн суулгах ажилбар хийгдэх дараалал хугацаа

Үр шилжүүлэн суулгах ажилбар нь сарын тэмдгийн мөчлөгөөс хамааралтайгаар хийгддэг.
Хувь хүний биеийн онцлог, нас өндгөвчний үйл ажиллагаа зэргээс хамаарч тариа хийх аргыг шийдвэрлэдэг.
Өндгөн эс болон эр эсийг гаргаж авснаас хойш 3-5 хоногийн дараа үр хөврөлийг шилжүүлэн суулгадаг.
Үр хөврөлийг шилжүүлэн суулгаснаас 10-12 хоногийн дараа цусны шинжилгээгээр жирэмсэн эсэхийг шалгах ба 2-4 хоногийн зайтайгаар 2дахь, 3дахь цусны шинжилгээгээр давтан шалгадаг. Жирэмсэн болох үед цусанд илэрдэг гормоны тоон үзүүлэлт сайн өсч байх тохиололд 1-2 долоо хоногийн дараа Эхогоор ургийг шалгадаг.

2014/11/17

Үргүйдлийн үндсэн шинжилгээ МИЗМЭДИ

Үргүйдлийн онош тогтоох шинжилгээг хийлгэх хугацаа болон хийлгэхэд анхаарах зүйл.
МИЗМЭДИ холбоо барих 78020262, chiuka100@mizmedi.com

Үргүйдлийн шинжилгээ Шинжилгээ хийлгэх хугацааТайлбар 
Үндсэн шинжилгээ
 (Routine Lab)
Үргүйдлийн шинжилгээний эхний өдөр авахЦус, шээс бзхө-ийн шинжилгээ, элэгний вирус болон
дархлаажуулалтын шинжилгээ 
Нөхрийн үрийн шингэний
шинжилгээ (Semen analysis) 
Бэлгийн хавьталд орохгүй 2~3 хоногийн дараа үрийн шингэн өгөхЭр эсийн тоо, хөдөлгөөн, хэлбэрийг микроскопоор шинжлэх
Дааврын шинжилгээ (цусаар)  FSH, LH, E2, PRL, TSH
АМН- өндгөвчний үйл
 ажиллагааны шинжилгээ 
Сарын тэмдэг ирж
эхэлснээс 2~4 дэх өдөр
хийнэ
Сарын тэмдэг зогсох,сарын тэмдэг тогтвортой бус ирэх,
өндгөн эс үүсэхгүй байх, өндгөвчний үйл ажиллагааны
өөрчлөлт зэргийг шалгах
Умайн гуурсан хоолойн зураг(Hysterosalpingography) Сарын тэмдэг дууссанаас 2~3 хоногийн дарааУмайн төрөлхийн гажиг, наалдац
үрийн суваг бөглөрсөн эсэхийг шалгах
Өндгөн эс боловсрох үеийн
 ЭХО шинжилгээ(Ultrasonography)
Өндгөвчинд өндгөн эс боловсорч эхлээд гадагшлах
хүртлэх процессыг эхо- оор хянах
Өндгөн эс гадагшлах өдрийг нарийн тогтоож бэлгийн харьцаанд орох юмуу эсвэл умайн дотор зохиомол үр суулгалт хийснээр
жирэмслэлтийн магадлалыг өндөрсгөхөд тустай бөгөөд үр
 шилжүүлэн суулгахаар бэлдэж байгаа хүний хувьд өндгөн эс
 гаргаж авах өдрийг тогтоохын тулд эхо харах шаардлагатай.
Умайн салстын биопсийн шинжилгээ (Endometrial biopsy)
Сарын тэмдэг ирэхээс 2
өдрийн өмнө
Умайн салстын үрэвсэл болон умайн салстын орчин, шар
биеийн хөгжлийн үеийг тодорхойлон дүгнэж үр хөврөл умайн
хананд бэхлэгдэхэд тохиромжтой эсэхийг шинжлэх.
Умайн хөндийн дурангийн
шинжилгээ (Hysteroscopy) 
Сарын тэмдэг ирж дууссанаас 2~3хоногийн дарааУмайн гуурсан хоолойн зураг авалтаар умайд өөрчлөлттэй
гарсан тохиолдолд оношлогоо болон эмчилгээ хийхийн тулд
хийгддэг шинжилгээ.
Хэвлийн хөндийн дуран
оношлогоо (Laparoscopy)

Сарын тэмдэг ирж дууссанаас 2~3хоногийн дарааДуранг ашиглан хэвлийн хөндийг шууд нүдээрээ харж шалган үргүйдлийн шалтгааныг шинжилдэг арга
Шалтгаан нь тодорхойгүй үргүйдэл хугацаа удааширсан
тохиолдолд
Умайн гуурсан хоолойн зураг авалтаар үрийн сувгийн бөглөрөлттэй юмуу наалдацтай гарсан тохиолдолд
Шинжилгээ өгсний дараа 2-3цагийн дараа гэртээ харьж болно.