2015/12/23
Жирэмсэн эхчүүд болон эмэгтэйчүүдийн тав тухыг хангах MIZMEDI SPА нээлтээ хийлээ
JCI Олон улсын чанар-аюулгүй байдлын стандартад нийцсэн дээд зэрэглэлийн үйлчилгээг үзүүлдэг МизМэди эмнэлэг нь Жирэмсэн эхчүүд болон эмэгтэйчүүддээ зориулан арьс арчилгаа, алжаал ядаргаагаа тайлах, илүү ая тухтайгаар үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүндээс "МизМэди СПА" -нээн ажиллуулж эхэллээ.
Эмнэлэгт эмчлүүлж үйлчлүүлэх явцдаа СПА-гаар үйлчлүүлэн массаж хийлгэж алжаал ядаргаагаа таалах, стийм шүршүүрт усанд орох, бүлээн усанд суух зэрэг олон үйлчилгээг авах боломжтой юм.
Манай эмнэлгээр үйлчлүүлж буй гадаад, дотоодын жирэмсэн эхчүүдэд массажнаас бусад үйлчилгээг үнэ төлбөргүй.
2015/12/03
Умайн хүзүүний хорт хавдрын бакцинийг 13-аас доош насанд 2 удаа тариулж болно
Сүүлийн үед дэлхий нийтээр умайн хүзүүний хорт хавдарын илрэл их, мөн Монгол улсад ч гэсэн умайн хүзүүний хорт хавдрын илрэл маш их эмэгтэйчүүдийн хавдруудаас хамгийн элбэг тохиолдож байна.
Умайн хүзүүний хавдрын онцлог нь юу вэ гэхээр бид энэхүү хавдраас урьдчилэн сэргийлэх бүрэн боломжтой юм. Өөрөөр хэлбэл энэ хавдарын гол үүсгэгч эрсдэлийн хүчин зүйл хүний папиломийн вирусийн халдвар юм. Энэхүү вирусын халдвар авсан тохиолдолд умайн хүзүүний хорт хавдар үүсэх эрсдэл өндөртэй гэсэн үг юм. Тиймээс урьдчилан сэргийлэх вакцин хийлгэснээр умайн хүзүүний хорт хавдрын эрсдэлийг бууруулах боломжтой юм.
Умайн хүзүүний хорт хавдрын вакцинийг бэлгийн харьцаанд орж эхлэхээс өмнө хийлгэвэл илүү үр дүнтэй гэж үздэг. Тус вакцинийг 3 удаа хийлгэх шаардлагатай байдаг ч 13 наснаас өмнө хийлгэх тохиолдолд 2 удаа хийлгэх боломжтой гэсэн судалгааны үр гарсан байна.
2015/11/24
МизМэди эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ
МизМэди эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ
• Үргүйдлийн эмчилгээ, шинжилгээ оношлогоо үр шилжүүлэн суулгах ажилбар
• Эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал- миом, киста хавдар махан ургацаг авах умайн гуурсан хоолой сэтгэх
• Төрөх, эх барих, зулбахаас сэргийлэх эмчилгээ мэс засал, Давтан зулбалтыг оношлох
• Эрэгтэйчүүдийн шинжилгээ, эмчилгээ эрэгтэй үргүйдлийн шинжилгээ, түрүү булчирхайн оношлогоо
• Хүүхдийн төрөл бүрийн өвчин эмгэгийн эмчилгээ, вакцин
• Хөх, бамбайн хавдар болон хөхтэй холбоотой өвчин эмгэгийн эмчилгээ
• Эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээ
• Ходоодны дуран болон ходоод дотор гэдэсний өвчний эмчилгээ
Та бүхэн манай эмнэлгээр үйлчлүүлэхдээ сэтгэл хангалуун байна гэдэгт итгэлтэй байна.
Эмнэлгийн талаар болон үнэ тариф Монголоос ирж эмчлүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг
010-6797-6865 , 78020262(жимобайл) утасаар лавлана уу.
chiuka100@mizmedi.com
http://mizmediwomenshospital.blogspot.kr/
Сөүл хотын Кансо дүүрэгт байрладаг 5-р шугам “Үжансан” 우장산 буудал 4р гарц
2015/11/05
Эрэгтэйчүүдийн үрийн сувгийн битүүрлийн арилгах нөхөн сэргээх мэс засал
Азоосперм буюу үрийн шингэнд эр эсгүй гэсэн оноштой хүмүүсийн хувьд үрийн суваг битүүрсэн тохиолдол нэлээд болон байдаг.
Үрийн суваг битүүрэлтэй тохиолдолд үрийн шингэнд эр эс байхгүй ч төмсгөнд эр эс байдаг тул ТЭСЭ буюу төмсөгнөөс эд эс авах мэс ажилбараар гаргаж авах боломжтой байдаг.
Энэхүү ажилбараар эс гаргаж авах тохиолдолд үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэхээс өөр аргагүй юм. ТЭСЭ хагалгаа хийлгэж үр суулгах тохиолдолд анхаарах зүйл гэвэл гаргаж авсан эдээс үр суулгах ажилбарт ашиглаад үлдсэн эсийг хөлдөөн хадгалуулах боломжтой эсэхийн мэдэх хэрэгтэй. Учир нь үр шинжүүлэн суулгах ажилбар амжилтгүй болж дахин хийлгэх тохиолдолд дахин ТЭСЭ хийхгүйгээр хөлдөөсөн эсээ ашиглах боломжтой юм. Хөлдөөн хадгалуулах нь төмсгөнд дахин дахин мэс ажилбар хийлгэхээс зайлсхийх давуу талтай. Мөн ТЭСЭ хийх явцдаа үрийн сувгийн битүүрлийг арилгах мэс ажилбарыг хамт хийлгэвэл нэг сумаар 2 туулай буудахтай адил юм. Гэвч үрийн сувгийн битүүрлийг арилгах мэс ажилбар нь маш нарийн ажилбар тул тэр бүр хийдэггүй.
МизМэди эмнэлгийн эрэгтэй үргүйдлийн нарийн мэргэжл
ийн олон жилийн туршлагатай эмч үрийн сувгийг нөхөн сэргээх битүүрлийг арилгах мэс заслыг хийдэг тул энэхүү мэс засал амжилттай болвол үр шилжүүлэн суулгах шаардлагагүй өөрөөрөө жирэмслэх боломжтойгоороо үргүйдлийн асуудлын бүрэн шийддэг давуу талтай юм.

2015/11/03
Үр суулгуулах тухай үйлчүүлэгчдийн сонирхсон асуултанд МизМэди хариулж байна.
МизМэди эмнэлэгт үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэхээр бидэндтэй Монголоос холбогдсон хүний асуултыг орууллаа.
МизМэди эмнэлэгт ирэх гэж буй бусад хүсүүст хэрэгтэй мэдээлэл байна байх гэж бодож байна.
МизМэди эмнэлэгт ирэх гэж буй бусад хүсүүст хэрэгтэй мэдээлэл байна байх гэж бодож байна.
2015/10/26
Бөөр шээсний системийн чулууг эмчлэх
Бөөр- шээсний симтемийн чулуу
Бөөрний чулуу нь Монголчуудад
маш элбэг тохиолддог. Энэ нь ундны ус, зун нарнаас авч буй Д витаминий
нөлөөгөөр кальц ихээр бий болох, ус давсгүй шингэн зүйл бага уух гэх мэт олон
шалтгааны улмаас үүсдэг. Бөөр шээсний системд чулуу үүссэний улмаас бөөр нуруу,
хэвлийн доод хэсэг давсаг орчмоор маш хүчтэй өвддөг энэ үед өвчин намдаах эм
уух зэргээр өөрийгөө дур мэдэн эмчилж эмнэлэгт ханддаж тохирсон эмчилгээ
хийлгэхгүй өвчинг архагшуулдаг. Энэ бөөр өвдөх шалтгаан болдог. Иймд бөөрний
чулуунаас хэрхэн салах вэ?
Бөөрний – шээсний системийн
чулуу гэж юу вэ
Хүний биед шээс бий болон
гадагшлах хүртэлтлээ дамжих замыг шээсний систем гэж нэрлэх ба энэхүү системийн
аль хэсэгт тодорхой шалтгааны улмаас чулуу үүсч үрэвсэл, шээсний бөглөрөл зэсэг
хүндрэл үүсэхэд хүргэдэг эмгэгийг хэлдэг.
Шээс нь бөөрөнд шүүгдэн бий болох ба шээсний сувгаар
дамжин давсганд очиж цугларч байгаад шээх үед шээсний сүвээр дамжин
гадагшладаг.
Чулуу нь хэмжээ болон тооны
хувьд янз бүр байх ба эмэгтэйчүүдээс илүү эрчүүдэд их илэрдэг.
Бөөр шээсний системд чулуу
үүсэх шалтгаан
Шалтгаан нь янз бүр байдаг ч ихэвчлэн
кальцийн бодисын солилцооны өөрчлөлт, орчны нөлөөлөл, хоол хүнсний зуршил
зэргээс үүсдэг.
Шинж тэмдэг
Онцлог шинж тэмдэг нь цочмог
хүчтэй өвдөлт юм. Энэхүү өвдөлтийн бөөрний колик, бөөр татах ч гэж нэрлэдэг. Өвдөлт
нь бөөр нурууны гүнээс эхлэн ташааны хэсэг, эрэгтэйчүүдийн хувьд төмсөгний
чиглэлд, эмэгтэйчүүдийн давсаг руу хатгаж өвддөг. Өвдөлт нь гэнэт өвдөж байгаад
намжих ба байн байн давтагддаг.
Зарим тохиолдолд өвдөлт нэмэгдэн дотор муухайрах,
бөөлжих, царай цонхийх, халуурах зэрэг шинж тэмдэг илрэх ойр ойрхон шээх
зэргээр зовиурлах тохиолдол ч байдаг.
Бөөрний чулуу нь шээсээр дамжин гадагшлах тохиолдолд
өвдөлт дороо намжих боловч чулуу шээсний сувагт тээглэх тохиолдолд шээс бөглөрч
бөөр хавдаж хавагнана.
Оношлогоо
Хэвлийн хөндийн зураг авалт(KUB)аар чулуу байгаа эсэхийг
шалгах ба хэр хэмжээтэй байгааг нь СТ – Компьютер томограф, венийн судсаар
бөөрны аяганы зураг авах зэрэг оношлогоог хийж болно.
Эмчилгээний арга
1. Шээсээр гадагшлуулах
Чулууны хэмжээ
5мм-ээс доош хэмжээтэй жижиг байх тохиолдолд өдөрт 2-3литр шингэн зүйл ууж
гадагшлуулна.
2. Гаднаас нь доргиох
төхөөрөмжөөр чулуу бутлах ажилбар (ESML Extracorporeal
Shock Wave lithotripsy)
Өнөө үед бөөрний шээсний системийн чулууны эмчилгээнд хамгийн ихээр
хэрэглэж байгаа арга нь гаднаас нь доргиох төхөөрөмжийн тусламжтайгаар чулууг
бутлах арга юм. Бутлагдан жижиг ширхэгтэй болсон чулуу шээсээр дамжих
гадашлана.
3. Шээсны сувгийн дурангаар чулуу
авах мэс ажилбар
Шээсний
системийн чулууг авахад үр дүнтэй арга юм. Ерөнхий мэдээ алдуулалтын дор шээсний
сувгийн дуран ашиглан давсаг болон шээсний сувгийн чулууг бутлах юм уу авна.
4. Дурангаар бөөрний чулуу бутлах
2,5смээс дээш
хэмжээтэй бөөрний чулуу, гаднаас нь доргиох төхөөрөмжид бутлагдахгүй байгаа
шээсний замын чулуу зэргийг ерөнхий мэдээ алдуулалтын дор нуруу бөөрөнд нүх гарган
дуран ашиглан чулууг шууд бутлах юм уу авна.
2015/10/15
МизМэди эмнэлэг нь үр шилжүүлэн суулгалтаар амжилттай жирэмслэлтийн маш хувь өндөр
МизМэди эмнэлэгт 9 сард амжилттай жирэмслэсэн хүмүүс
МизМэди эмнэлэг нь үйлчүүлэгчиддээ илүү ил тод байж бодит мэдээлэл өгөх, амжилттай жирэмслэсэн гэр бүлдээ баяр хүргэх үүднээс сар бүр үр шилжүүлэн суулгалтаар амжилттай жирэмслэсэн хүмүүсийнхээ статистик мэдээг гаргадаг.
Дашрамд хэлэхэд МизМэди эмнэлэг нь үр шилжүүлэн суулгалтын амжилтын хувиараа Солонгостоо тэргүүлсээр байгаа юм.
Дашрамд хэлэхэд МизМэди эмнэлэг нь үр шилжүүлэн суулгалтын амжилтын хувиараа Солонгостоо тэргүүлсээр байгаа юм.
Кансо МизМэди эмнэлэгт - 9 сард амжилттай жирэмслэсэн хүмүүстээ баяр хүргэе.
Та бүхэн маань Монголдоо очоод дулаан хувцаслаад, биеэ сайн бодоорой. Гэр бүлд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье^^
Та бүхэн маань Монголдоо очоод дулаан хувцаслаад, биеэ сайн бодоорой. Гэр бүлд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье^^
2015/09/22
Эндометриоз гэж юу вэ? - Оношлогоо эмчилгээ
Эндометриоз гэж юу вэ?
Эндометриоз гэдэг нь хэвийн үед умайн дотор
байрладаг эндометрийн эд умайн дотоод салстаас өөр хэсэгт тухайлбал умайн гуурсан хоолой, өндгөвч, аарцгийн
хөндийн аль нэг хэсэгт шилжиж ургахыг хэлнэ.
Умайн дотор байх ёстой эндометрийн тодорхой хэсэг
умайн гадна буюу өндгөвч, умайн гуурсан хоолой зэрэг эрхтэнд үүсэхийг эндометриоз гэж ойлгож
болох юм.
Хэмжээнээс хамааран эмгэгийн үеийг тогтоох ба зовиур
шинж тэмдэг хүн бүрт харилцан адилгүй байдаг.
Эндометриозийн гол зовиур: аарцаг хэвлийн доод хэсгээр өвдөх, бэлгийн
харьцааны үед өвдөх, сарын тэмдгийн үед өвдөх, жирэмлэхгүй байх-үргүйдэл.
Эндометриозиор ихэвчлэн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд өвчилж байгаа ба ялангуяа үргүйдэлтэй эмэгтэйчүүдэд ихээр илэрч
байна.
Эндометриозын эмчилгээний гол зорилго нь
- Өвдөлтийг багасгаж зовиургүй болгосноор өдөр
дутмын амьдралд нөлөөлөх сөрөг нөлөөг бууруулах
- Жирэмслэхгүй байгаа эмэгтэйчүүдийн үргүйдлийн
асуудлыг шийдвэрлэхэд чиглэгддэг.
Эндометриозын оношлогоо
Энэхүү эмгэгийн онцлог шинж нь аарцгийн хөндийн
эрхтүүдэд наалдац үүсэх, өрцний тодорхой хэсгүүдэд толбо үүлэх зэрэг
өөрчлөлтүүд үүсгэдэг.
Эндометриозийн эмчилгээ
Эндометриоз нь өөрчлөлттэй хэсгийг аль болох
үлдээхгүй авснаар зовиур багасч дахин үүсэхээс сэргийлэх боломжтой байдаг.
Хэвлийн хөндийн дурангаар харах үед дэлгэцэнд
дээр хэд дахин томорч харагдах учир өөрчлөлттэй хэсгийг нарийвчлан харж нягт
нямбай мэс засал хийх боломжтой тул мэс заслын дараа наалдац үүсэх зэрэг хүндрэл
багатай.
Мэс засал хийснээр жирэмслэх төлөвлөгөөтэй байгаа залуу
эмэгтэйчүүдийн жирэмслэх магадлал өндөрсдөг.
Гэвч үргүйдэлтэй эмэгтэйчүүдэд эндометриозийн
эмчилгээг хийхдээ нас, өндгөвчний үйл ажиллагаа, эрэгтэй үргүйдлийн шалтгаан
хавсарсан эсэх зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр эмчилгээний хамгийн тохиромжтой
аргыг сонгох хэрэгтэй болдог.
Эдгээр эмэгтэйчүүдийн хувьд үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэх тохиолдол олон байдаг.
Эдгээр эмэгтэйчүүдийн хувьд үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэх тохиолдол олон байдаг.
Эндометриозийг хэвлийн хөндийн дурангаар эмчлэх
Эндометриозийн ургацгийг мэс заслын хайчаар тасалж авах арга болон цахилгаан
лазераар түлэх аргыг ихэвчлэн хэрэглэдэг ба умай, өндгөвч умайн гуурсан хоолой
зэрэг эмэгтэйчүүдйин үржлийн эрхтнийг өөрийн хуучин хэвэнд нь оруулах эрхтэн хэвээр хадгалж үлдэхийг гол зарчимаа
болгодог.
Ялангуяа өндгөвч нь эм бэлгийн гормон ялгаруулдаг мөн жирэмслэхэд зайлшгүй
шаардлагатай эрхтэн тул өндгөвчинд үүссэн эндометриозыг авах үед мэс засал хийж буй эмчийн
туршлага, чадвар чухал үүрэг гүйцэтгэдэг.
Мэс заслын дараах эмийн эмчилгээ
Хэвлийн хөндийн дуран ашиглан эндометриозийг авлаа ч
голомт эх үүсвэрийг нь авах боломжгүй учир энэ эмгэг нь
дахин үүсэх магадлал өндөртэй байдаг. Тиймээс жирэмлэх төлөвлөгөөгүй байгаа
эмэгтэйчүүдэд мэс заслын дараа 3-6 сарын хугацаанд эмийн болон умайн
хөндийд спираль тавих эмчилгээг хийдэг.
Мизмэди эмнэлэг нь өөрийн
туршлага болон эрдэм шинжилгээ судалгааны дүгнэлтэд тулгуурлан эндометриозийн дурангийн
мэс заслыг амжилттайгаар хийж байгаа бөгөөд энэ төрлийн үргүйдлийн улсдаа эмчилгээгээр
тэргүүлж байна.
2015/09/15
МизМэди эмнэлгийн үргүйдлийн нарийн мэргэжлийн эмч Ким На Ён доктор Монгол эмч нарт лекц уншив.
“Солонгос улсын үргүйдлийн эмчилгээний өнөөгийн төлөв байдал, оношлогоо эмчилгээний чиг хандлага, үр шилжүүлэн суулгах ажилбарын хамгийн сүүлийн үеийн технологи” сургалт семинар - МИЗМЭДИ нэгдсэн эмнэлгийн үргүйдэл эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч КИМ НА ЁН доктор Дэлхийд гоо сайхан, үргүйдлийн эмчилгээ зэргээрээ тэргүүлж буй Солонгос улсын үргүйдлийн эмчилгээнд чухал үүрэг гүйцэтгэдэг оношлогоо үнэлгээ болон сүүлийн үед үргүйдлийн эмчилгээнд хэрэгжүүлж шинэ технологи ү...ргүйдлийн эмчилгээний чиг хандлагын талаар Солонгос улсын үргүйдлийн нарийн мэргэжлийн Мизмэди эмнэлгийн их эмч Ким На Ён доктор Монгол улсад тус салбарт болон нөхөн үржихүй эмэгтэйчүүд, оношлогоо шинжилгээний салбарт ажиллаж буй эмч нарт танилцуулж санал бодлоо солилцлоо.
Тус сургалт семинар үргүйдлийн эмчилгээний нэн чухал асуудлыг хөндөн тавьснаараа маш үр дүнтэй боллоо.
Үргүйдлийн эмчилгээний шийдэх чухал асуудлуудын нэг болох зуршилт зулбалт, умайн хөндийд бэхлэгдэхгүй байх зэрэг асуудлыг шийдэхийн тулд хэрхэн ажиллаж байгаа туршлага болон энэ тал дээр баримталж буй Солонгосын эмчилгээний арга барил үр шилжүүлэн суулгах ажилбарыг нэг удаагийн оролдлогоор амжилттай болгох тал дээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ урьдчилсан оношлогоо эмчилгээний шийдэл, Мөн эмэгтэйчүүдийн өвчин эмгэгийг үргүйдэл талаас буюу өндгөвчний үйл ажиллагааг хэвээр хадгалах талаас хэрхэн шийдэж байгаа, умайн хөндийн дуран, хэвлийн хөндийн дурангийн мэс заслыг хийх заалт зэргийн талаар нарийвчилсан тайлбар хийж зөвлөгөө өгөн эмч нарын сонирхсон асуултанд хариуллаа.
Солонгостоо төдийгүй олон улсад нэр хүндтэй Ким На Ён Доктор
Ким На Ён эмч нь Солонгос улсын Ёнсэ их сургуулийн анагаах ухааны сургууль, Америкийн Chicago Medical School –ийг тус тус төгссөн Америкийн нөхөн үржихүйн нийгэмлэгийн үндсэн гишүүн, Америкийн нөхөн үржихүй дархлалын нийгэмлэгийн үндсэн гишүүн тул жил бүр АНУ улс болон Европын үргүйдлийн нийгэмлэгээс зохион байгуулагддаг Сургалт семинарт илтгэл тавьж оролцдог. Энэ удаагийн семинарын талаар Ким доктор хэлэхдээ: Семинарт эмч нар маш их идэвхтэй оролцож их олон зүйлийг асууж байснаараа онцлог байлаа, надад бас маш их таалагдлаа хэмээн ярьсан юм.
Энэ удаагийн сенинарыг Мобио лабораториос зохион байгуулсан бөгөөд 200 орчим эмч оролцсон өргөн хэмжээний семинар боллоо.

2015/09/07
Умайн хөндийн нарийвчилсан оношлогоо - ОФФИС УМАЙН ХӨНДИЙН ДУРАН
Умайн хөндийн наалдац, миом, полип болон эндометрийн нарийвчилсан оношлогоог хийхэд амулаториор хялбархан бөгөөд богино хугацаанд мэдээ алдуулалтайгүйгээр хийх боломжтой уян дуранг ашиглаж байна.
Энэхүү амбулатори умайн хөндийн дуран ашиглан умайн хөндийн эмгэгт оношлогоо хийснээр үргүйдэл, эмэгтэйчүүдийн эмгэг зэрэгт үнэлгээ хийн асуудлыг цаг алдалгүй шийдэхэд тустай юм.
Энэхүү амбулатори умайн хөндийн дуран ашиглан умайн хөндийн эмгэгт оношлогоо хийснээр үргүйдэл, эмэгтэйчүүдийн эмгэг зэрэгт үнэлгээ хийн асуудлыг цаг алдалгүй шийдэхэд тустай юм.
2015/08/31
Үр шилжүүлэн суулгалт амжилтгүй болох шалтгааны нэг умайн гуурсан хоолойн үрэвсэлт өргөсөл
Умайн гуурсан хоолойн үрэвсэл битүүрэл нь үргүйдлийн элбэг тохиолддог шалтгаануутын нэг юм. Умайн гуурсан хоолой битүүрэх тохиолдолд сэтгэх нөхөн сөргээх мэс заслыг хийдэг үр дүн муутай байдаг. Тиймээс умайн гуурсан хоолой битүүрсэн тохиолдолд битүүрлийн арилгах нөхөн сэргээхэд амаргүй тул үр шилжүүлэн суулгахаас өөр аргагүй тохиолдлууд олон байдаг. БЗХӨ зэрэг үрэвсэлт өвчин нь битүүрлийн шалтгаан болох нь олонтаа. Умайн гуурсан хоолойн хэт хүндэрсэн хурц үрэвсэл нь үр шилжүүлэн суулгалт давтан амжилтгүй болоход нөлөөлдөг юм.
Умайн гуурсан хоолойн үрэвсэлт өргөсөл (Hydrosalpinx)
Умайн гуурсан
хоолойн үрэвсэлт өргөсөл (Hydrosalpinx) гэж умайн гуурсан хоолой битүүрснээс болоод гуурсан хоолойд
үрэвсэлт шингэн зүйлүүд бий болохыг хэлнэ.
Умайн
гуурсан хоолойн үрэвсэлийн байдлаас хамаараад үр шилжүүлэн
суулгалт хийлгэхэд үр дүнд нөлөөлөх нь өөр өөр байдаг.
Үрэвсэл
хүндрээгүй хөнгөн байх тохиолдолд нэг их асуудал болдоггүй ч харин хүндэрсэн
тохиолдолд үрэвслээс шингэн зүйл умайн хөндий рүү урсан орсноос үр хөврөлийн
бэхлэгдэх явцад саад болж болдог.
Тиймээс
умайн гуурсан хоолойн битүүрэлтэй хүмүүст үр шилжүүлэн суулгах ажилбар хийхээс
өмнө умайн гуурсан хоолойн үрэвслийн байдлыг тогтоон шаардлагатай тохиолдолд
мэс засал хийж асуудлыг эхлээд шийдвэрлэдэг.
Мөн үрэвсэл
их биш хэдий үр шилжүүлэн суулгалт давтан амжилтүй болох тохиолдолд умайн
гуурсан хоолойг тайрах, бөглөх мэс засал хийх шаардлага гарч болдог. Үрэвслээс
гадна давтан савны гадуур жирэмслэх тэр дундаа умайн гуурсан хоолойн жирэмслэлт
болж байсан хүмүүсийн хувь умайн гадуур жирэмслэх магадлалыг багасгахын тулд
мөн умайн гуурсан хоолойг тайрах, бөглөх мэс заслыг хийж болдог.
Хэвлийн хөндийн дурангийн мэс засал нээх
мэс засалтай харьцуулахад мэс засал хийгдэх хугацаа богино, сэргэх хугацаа урт
биш зэрэг давуу талтай ч мэс заслын аргын онцлогоос хамаараад ерөнхий мэдээ
алдуулалт хийх шаардлагатай.
Умайн
хөндийн дуран ашиглан умайн гуурсан хоолойн бөглөх (ESSURE) мэс засал
нь нойрсуулах мэдээ алдуулалтын дор хийгдэх тул эмнэлэгт хэвтэх шаардлагатайгүй,
хугацаа бага зарцуулагддаг, зүсэлт хийх шаардлагагүй зэрэг давуу талуудтай
дэвшилтэд арга юм.
Энэхүү мэс заслын арга нь маш хялбар бөгөөд умайн хөндийн дурангаар харангаа умайн гуурсан хоолойг тусгай зориулалтын тугалагтай төстөй зүйлээр бөглөж өгдөг.
Энэхүү мэс заслын арга нь маш хялбар бөгөөд умайн хөндийн дурангаар харангаа умайн гуурсан хоолойг тусгай зориулалтын тугалагтай төстөй зүйлээр бөглөж өгдөг.
Энэхүү мэс заслыг дараах хүмүүс хийлгэхэд тохиромжтой
- Эндометриозтой
- Олон удаа
хагалгаанд орж байсан
- Хэвлийн хөндийн наалдац ихтэй
- Ерөнхий мэдээ
алдуулалт хийлгэхээс зайлсхийхийг хүсч байгаа хүмүүс
Мэс заслын талаар лавлах болон МизМэди эмнэлэгтэй холбогдох
7802 0262
02-2007-1299
chiuka100@mizmedi.com
피드 구독하기:
글 (Atom)