2015/02/26

Хамгийн аюул багатай ургийн гажгийн оношлогоо

МизМэди эмнэлгийн төрөх нь Өөрөөрөө төрөх төрөлтөөр Солонгос улсдаа 3 жил дараалан 1-р байр эзэлж байгаагаараа онцлог юм. Хамгийн сүүлийн үеийн арга технологи, тоног төхөөрөмжийг байнга судлан эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүлж байдаг Мизмэди  эмнэлэг нь энэ удаад ургийн гажгийн шинжилгээг эхээр цусаар хийх боломжтой Harmony prenatal test -ийг шинжилгээндээ нэвтрүүллээ.

 

МизМэди эмнэлэг нь үргүйдлийн эмчилгээндээ хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлсээр байна.

Үр шилжүүлэн суулгах ажилбар нь хүний биед биологийн хуулийн дагуу явагддаг процессийг гадны орчинд эмч болон төхөөрөмжийн тусламжтайгаар гүйцэтгэх учир сүүлийн үеийн шилдэг тоног төхөөрөмжийг ашиглах нь жирэмсний амжилтад нөлөөлөх чухал хүчин зүйлийн нэг юм. Тиймээс ч Үргүйдлийн шилдэг эмнэлэг гэсэн тодотголтой МизМэди эмнэлэг нь олны итгэлийг хүлээхэд чухал үүрэг гүйцэтгэж буй зүйл бол Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг үргэлж шинээр нэвтрүүлж байдаг явдал юм. МизМэди эмнэлгийн дарга болон Ерөнхийлөгч нар нь бүгд эмнэлгийнхээ дотоод байдлыг сайн мэдэх эмч хүн тул тоног төхөөрөмж боловсон хүчний хөрөнгө оруулалтад ихээхэн анхаарал хандуулдгийн нэгэн жишээ нь МизМэди эмнэлэг  "СОЛОНГОСЫН ШИЛДЭГ(국가대표) ЭМЧИЛГЭЭНИЙ ТЕХНОЛОГИТОЙ ЭМНЭЛЭГ"-ээр шалгарсан явдал юм.

  
 

2015/02/23

Эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтний анатоми бүтэц

Эмэгтэй хүний нөхөн үржихүйн буюу хүүхэд төрүүлэхэд өөрөөр хэлбэл жирэмлэхэд чухал үүрэгтэй эрхтнүүд бол Өндгөвч, Умай буюу сав, Умайн гуурсан хоолой буюу үр дамжуулах хоолой юм.

Эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн нь дараах бүтэцтэй

2015/02/15

Мизмэди эмнэлгиийн үр шилжүүлэн суулгах ажилбарын төлөвлөгөө

Үр шилжүүлэн суулгах ажилбар нь сарын тэмдэгтэй нягт холбоотойгоор хийгддэг тул сарын тэмдгийн 2-3 дахь өдөр эмнэлэгт үзүүлж гормоны шинжилгээ хийлгэх, өндгөвч өдөөх тариаг эхлэх шаардлагатай байдаг.

Гадна орчинд үр тогтоох /үр шилжүүлэн суулгах/ ажилбарын үед мэдвэл зохих зүйлс 
Үр шилжүүлэн суулгах ажилбар нь өндгөвчийг сэдээх -> өндгөн эсийг гарган авах -> үр хөврөлийг шилжүүлэн суулгах зэрэг   процессээр хийгддэг бөгөөд  дараах дарааллаар хийгддэг.
 
Он сар өдөр  (날짜)Сарын тэмдгийн  мөчлөг(생리 주기) Явц (과정)Шинжилгээ (검사) Тариа (주사)
Урт хугацааны арга                          сарын тэмдгийн 20 дахь өдөрДааврын тариа эхлэх Өдөр бүр тогтмол нэг цагт тариаг тариулна. (Эмнэлэгтээ, бас өөр эмнэлэгт, эсвэл өөрөө өөртөө ч тариагаа хийх боломжтой.)
Богино
хугацааныарга
 
сарын тэмдгийн
 1дэх өдөр
Эмч дээр цаг авах
 
сарын тэмдгийн
 2-3 дахь өдөр
Өндгөвчинд суперовуляци      явуулж эхлэх /дааврын
тариа хийж эхлэнэ/
Гормоны шинжилгээ
Тариа
с/ т-ийн 4 дэх өдөр Үндсэн шинжилгээТариа
с/т-ийн 5дахь өдөр  Тариа
с/т-ийн 6дахь өдөр  Тариа
с/т-ийн 7 дахь өдөрОвуляци буюу өндгөвчиндөндгөн эсийн боловсролтын явцыг шалгах
 
ЭХО
Тариа
с/т-ийн 8 дахь өдөр  Тариа
с/т-ийн 9 дэх өдөрОвуляци буюу өндгөвчин дэх өндгөн эсийн боловсролтын явцыг шалгах
ЭХО
Тариа
с/т-ийн 10дахь өдөр  
с/т-ийн 11 дэх өдөр  
сарын тэмдгийн
12 дахь өдөр
Өндгөн эс+эр бэлгийн эсийг гаргаж авах
Мэдээгүйжүүлэгтэй  ажилбар (20 минут орчим хийгдэнэ)
сарын тэмдгийн
13 дахь өдөр
  Дааврын эм тариа/үтрээний лаа хэрэглэх
(жирэмсэн эсэхийг шалгах хүртэл)
с/т-ийн 14 дэх өдөр  
с/ийн 15 дахь өдөрҮр хөврөл буюу эмбрионыг шилжүүлэн суулгах
Ажилбар хийгдэх хугацаа-10 минут, сэргээх өрөөнд 1цаг амарч байгаад гэртээ харих , жирэмсэн эсэхийг шалгах хүртэл бие махбод,  сэтгэл зүйн хувьд тайван байх хэрэгтэй. (хэт их дасгал хөдөлгөөн хийх юмуу урт хугацааны аялалаас зайлсхиих)
сарын тэмдгийн
25дахь өдөр
Жирэмсэн эсэхийг
шалгах
Цусны шинжилгээ
Хариу нь 1цагийн дараа жирэмсэлсэн эсэхээс шалтгаалан /утсаар/болон биечлэн  хариуцсан эмчтэйгээ зөвлөлдөх


Нөхрийн анхаарах зүйл

1) С,Е витамин гэх мэт найрлагандаа антиоксидант буюу үл исэлдүүлэгчтэй витамин уух

2) Хэт их стресстэх, архи,тамхи хэтрүүлэн хэрэглэх, хэт халуун уур буюу саунд суух зэргээс зайлсхийх

3) Хүйтэн усаар төмсөгний эргэн тойронд массаж хийх юмуу биеийн доод хэсгээрээ хүйтэн усанд орж байх нь сайн.

4) Сул чөлөөтэй загварын дотоож, дотуур хувцас өмсөж байх нь зүйтэй. 

Кансо МизМэди эмнэлэг                                                                    Тел: 02-2007-1299, 98521762

2015/02/12

Үр шилжүүлэн суулгах ажилбарын аргууд

Үр шинжилүүлэн суулгах ажилбар буюу гадны орчинд үр тогтоох ажилбар хийлгэхээр МизМэди эмнэлгийг зорин ирж буй хүмүүст ирэхээсээ өмнө хараад ерөнхий мэдээлэл авахад тус болох энэхүү мэдээллийг оруулж байна.

Хуруу шилний хүүхэд (гадна орчинд үр тогтоон умайд суулгах мэс ажилбар) 

IVF ажилбар гэдэг нь эмэгтэйн өндгөвчнөөс гүйцэд боловсорсон өндгөн эсийг гарган авч  тусгай гарган авсан эр эстэй нэгтгэн тусгай зориулалтын хуруу шилэнд лабораторийн нөхцөлд  үр хөврөл үүсгэн 3-5хоног өсгөн бойжуулсны дараа эхийн умайд суулгах замаар жирэмслүүлэх арга юм.
Хэнд хийх вэ?

- Үрийн сувгийн шалтгаантай үргүйдэл/үрийн сувгийн бөглөрөл, гуурсан хоолойн наалдац/
- Эрэгтэй үргүйдэл
- Шалтгаан тодорхойгүй үргүйдэл
- Эндометриоз
- Зохиомлоор үр суулгалт давтан амжилтгүй болсон гэх мэт тохиолдлуудад хэрэгжүүлнэ.  

Үр шилжүүлэн суулгах ажилбарын өндгөвч сэдээх үед дараах хоёр аргыг хэрэглэнэ.

 Өндгөвч сэдээх гэдэг нь
Дааврын тариаг тарьж олон тооны өндгөн эсийг үүсгэнэ. Өндгөн эс олноор үүсгэн гаргаж авснаар жирэмслэх магадлалыг  нэмэгдүүлдэг. Тухайн өвчтний өөрийн биеийн онцлог(нас, өндгөвчний үйл ажиллагаа, өмнөх өндгөвч сэдээх эмчилгээний үр дүн) зэргээс хамаарч тариа тарих аргыг шийдвэрлэнэ.
 

 A) Богино хугацааны арга

Сарын тэмдэг ирж эхэлсний 2~3дах өдрөөс эхлэн өндгөвч сэдээх тариаг хийж эхэлнэ. Сарын тэмдгийн 6-дахь өдрөөс эхлэн 2-3хоногийн зайтайгаар Эход харж өндгөн эс боловсрох байдлыг ажиглана. Өндгөн эсийн боловсрох байдлаас хамаарч сарын тэмдгийн 6-7 дах хоногоос өндгөн эсийг жигд хэмжээгээр боловсруулах үйлчилгээтэй тариаг зэрэгцүүлэн хийж эхэлнэ. Өндгөн эс боловсорч гүйцсэний дараа өндгөвчийг хэт өдөөх тариаг хийнэ.


 




B) Урт хугацааны арга

Сарын тэмдэг ирэхээс 7-10 хоногийн өмнөөс эхлэн хэвлийн хэсэгт тариа тарьж эхэлнэ. Энэ тариа нь эмэгтэй хүний биеийн доторх гормоныг барьж,өндгөн эс хэт эрт боловсорч гадагшлахаас хамгаалдаг үйлчилгээтэй. Сарын тэмдэг эхэлсэн 3дах өдрөөс өндгөвчийг сэдээх тариаг хийж эхэлнэ. Үүний хажуугаар өмнө нь хэвлийн хэсэгт тарьж байсан тарианы дозыг тал хэмжээгээр багасгаж үргэлжлүүлэн тарина. Үүний дараах шат нь богино хугацааны аргатай адилхан явагдана. 
 
 
 




 
 



2015/02/10

Умайн хөндийн дуран(Hysteroscopy) гэж юу вэ

Эмэгтэйчүүдийн өвчин эмгэгийн оношлогоо эмчилгээнд өргөн хэрэглэгдэж буй дурангийн мэс заслын 2 арга байдаг.
1. Умайн хөндийн дуран -гистероскоп /үтрээгээр дуран оруулж дурандах арга/
2. Хэвлийн хөндийн дуран - Лапароскоп/хэвлийн доод хэсэг болон хүйсэнд нүх гаргаж дуран 
                                                               оруулж дурандах/

Умайн хөндийн дуран нь  умайн хөндийн оношлогоо эмчилгээнд өргөн хэрэглэгддэг.
Умайн хөндийн дурангийн мэс засал нь
- Мэс заслын дараах өвдөлт бага,
- Сэргэх, ажил төрөл хэвийн өдөр тутмын амьдралдаа орох хугацаа богино
- Хэвлийд сорви үлддэггүй зэрэг олон давуу талуудтай.

Умайн хөндийг дурандах арга
Нарийн урт дуранг үтрээ болон умайн хүзүүгээр дамжуулан умайн хөндий рүү оруулж умайн хөндийг шалгадаг. Эхлээд умайн хөндийд шингэн шахаж умайг томсгосны дараа эхогоор сайн харагдаггүй умайн хөндийн дотор талыг видео дэлгэцээр ажиглан өвчин эмгэгийн голомт өөрчлөлт, байрлал зэргийг тогтоон нарийн тусгай багаж ашиглан шууд нүдээр харангаа мэс засал хийх арга юм.
 
이미지

Умайн хөндийн дурангийн мэс засал хийх заалт: 

-Умайн цус алдалтыг шалгах болон эмчлэхэд.

- Умайн эндометрийн полип(polyp) ургацагийг авах

- Умайн доторх хананцар(septum)ыг авах

- Үргүйдлийн шалтгааныг тодруулах.

- Салст давхрагын доорх миом(myoma) авах.

- Умайн наалдацыг салгах.
 



































Дээрх эмгэг өөрчлөлийн голомт илрэх тохиолдолд умайн хөндийн дуранд холбосон багаж оруулан зөвхөн өөрчлөлттэй хэсгийг авах, мөн лазераар түлэх зэрэг мэс заслын аргаар эмгэгийн эх үүсвэрийг эмчлэх боломжтой юм.

Умайн хөндийн дурангийн төрлөөс хамаарсан мэс заслын арга

- Оношлогооны  умайн хөндийн дуран нь - нарийн умайн дуранг ашиглан мэдээ алдуулалт хэрэглэхгүйгээр амбулаториор хийгдэх боломжтой бөгөөд 2-5 минутын хугацаа зарцуулагдана.

- Мэс заслын умайн хөндийн дуран нь- ерөнхий мэдээ алдуулалтын дор хийгдэх ба мэс заслын хугацаа богино, ихэвчлэн эмнэлэгт хэвтэх шаардлагагүй байдаг ба  мэс заслын дараа 15-30 минутын дараа эмнэлгээс гарах боломжтой.

Умайн хөндийн дурангийн мэс засал хийлгэсэнээс хойш удахгүй жирэмслэж болно.

Умайн хөндийн дурангийн мэс засал хийлгэх шаардалатай тохиолдол:
Умайн хөндийн эмгэг гажиг өөрчлөлт зэрэг нь жирэмслэхгүй байх, зулбах зэргээр үргүйдлийн шалтгаан болдог. Ялангуяа умайн төрөлхийн гажиг хананцар хуваагдал, умайн хөндийн наалдац зэрэг нь давтан зулбалтын шалтгаан болдог.

2015/02/03

Эрэгтэй хүний үр тогтоох чадвартай эсэхийг хэрхэн шалгах вэ?

Зарим гэр бүлүүд үргүйдэл гэхээр эмэгтэй хүнээс л шалтгаалдаг гэж ойлгоод энхэр нь л шинжилгээ өгөөд байдаг. Гэвч эхнэр нөхөр 2 хоёулаа шинжилгээ өгөх нь зүйтэй юм. Хамгийн эхний эрэгтэй үргүйдлийг шалгах шинжилгээ нь үрийн шингэний шинжилгээ юм.

Эрэгтэй үргүйдлийн үндсэн шинжилгээ


Шинжилгээний хариунаас хамааран эдийн шинжилгээ, хромосомийн шинжилгээ, Эхо гэх мэт илүү нарийвчилсан шинжилгээ хийлгэх шаардлагатай тохиолдол ч байдаг.

2015/02/02

УМАЙН ГАЖИГ БОЛОН УМАЙН ГУУРСАН ХООЛОЙ БИТҮҮРСЭН ЭСЭХИЙГ ЯАЖ ШАЛГАХ ВЭ?

Эмэгтэй хүний умайг үр хөврөл, ургийн өсч бойжих орчин, өндгөвчийг өндгөн эсийн банк гэж үзвэл өндгөвчинд боловсорсон өндгөн эсийг умай руу дамжуулах хоолойг үрийн хоолой буюу умайн гуурсан хоолой гэж нэрлэдэг. 
Өндгөвчинд боловсорч гүйцсэн өндгөн эс умайн гуурсан хоолойгоор дамжин умай буюу сав руу явах замдаа гаднаас орж ирсэн эр бэлгийн эстэй нийлж үр хөврөл үүсдэг Иймд энэхүү хоолой нь жирэмслэлтэд чухал үүрэгтэй юм. Умайн гуурсан хоолойд үүссэн үр хөврөл нь аажмаар умайд орж бэхлэгдсэнээр жирэмслэдэг.
 
Умайн гуурсан хоолой битүүрэх тохиолдолд өөрөөрөө жирэмслэх боломжгүй юм. Тиймээс хүүхэд олохгүй байгаа тохиолдолд умайн хоолой битүүрсэн эсэхийг шалгах шаардлага гардаг.

Умайн гуурсан хоолойн хэрхэн шалгах вэ?

ØШинжилгээ: Умайн гуурсан хоолойн зураг авалт

Шинжилгээ хийлгэх хугацаа:  Сарын тэмдэг дууссанаас 1-3   дахь өдөр хийгдэнэ.

Шинжилгээний зорилго:
* Умайн төрөлхийн гажиг, наалдац болон умайн гуурсан хоолойн битүүрэлтэй эсэхийг шалгах
 
МизМэди эмнэлэг нь үргүйдэл, эмэгтэйчүүдийн оношлогоо, эмчилгээг маш сайн хийдэг.
Холбогдох утас: 78020262