2015/08/31

Үр шилжүүлэн суулгалт амжилтгүй болох шалтгааны нэг умайн гуурсан хоолойн үрэвсэлт өргөсөл


Умайн гуурсан хоолойн үрэвсэл битүүрэл нь үргүйдлийн элбэг тохиолддог шалтгаануутын нэг юм. Умайн гуурсан хоолой битүүрэх тохиолдолд сэтгэх нөхөн сөргээх мэс заслыг хийдэг үр дүн муутай байдаг. Тиймээс умайн гуурсан хоолой битүүрсэн тохиолдолд битүүрлийн арилгах нөхөн сэргээхэд амаргүй тул үр шилжүүлэн суулгахаас өөр аргагүй тохиолдлууд олон байдаг. БЗХӨ зэрэг үрэвсэлт өвчин нь битүүрлийн шалтгаан болох нь олонтаа. Умайн гуурсан хоолойн хэт хүндэрсэн хурц үрэвсэл нь үр шилжүүлэн суулгалт давтан амжилтгүй болоход нөлөөлдөг юм.
 
Умайн гуурсан хоолойн үрэвсэлт өргөсөл (Hydrosalpinx)
 

Умайн гуурсан хоолойн үрэвсэлт өргөсөл (Hydrosalpinx) гэж умайн гуурсан хоолой битүүрснээс болоод гуурсан хоолойд үрэвсэлт шингэн зүйлүүд бий болохыг хэлнэ.  
 
 
Умайн гуурсан хоолойн үрэвсэлийн байдлаас хамаараад үр шилжүүлэн суулгалт хийлгэхэд үр дүнд нөлөөлөх нь өөр өөр байдаг.
 
Үрэвсэл хүндрээгүй хөнгөн байх тохиолдолд нэг их асуудал болдоггүй ч харин хүндэрсэн тохиолдолд үрэвслээс шингэн зүйл умайн хөндий рүү урсан орсноос үр хөврөлийн бэхлэгдэх явцад саад болж болдог.
 
Тиймээс умайн гуурсан хоолойн битүүрэлтэй хүмүүст үр шилжүүлэн суулгах ажилбар хийхээс өмнө умайн гуурсан хоолойн үрэвслийн байдлыг тогтоон шаардлагатай тохиолдолд мэс засал хийж асуудлыг эхлээд шийдвэрлэдэг.
 
Мөн үрэвсэл их биш хэдий үр шилжүүлэн суулгалт давтан амжилтүй болох тохиолдолд умайн гуурсан хоолойг тайрах, бөглөх мэс засал хийх шаардлага гарч болдог. Үрэвслээс гадна давтан савны гадуур жирэмслэх тэр дундаа умайн гуурсан хоолойн жирэмслэлт болж байсан хүмүүсийн хувь умайн гадуур жирэмслэх магадлалыг багасгахын тулд мөн умайн гуурсан хоолойг тайрах, бөглөх мэс заслыг хийж болдог.
 
 
Хэвлийн хөндийн дурангийн мэс засал нээх мэс засалтай харьцуулахад мэс засал хийгдэх хугацаа богино, сэргэх хугацаа урт биш зэрэг давуу талтай ч мэс заслын аргын онцлогоос хамаараад ерөнхий мэдээ алдуулалт хийх шаардлагатай.



 Умайн хөндийн дуран ашиглан умайн гуурсан хоолойн бөглөх (ESSURE) мэс засал нь нойрсуулах мэдээ алдуулалтын дор хийгдэх тул эмнэлэгт хэвтэх шаардлагатайгүй, хугацаа бага зарцуулагддаг, зүсэлт хийх шаардлагагүй зэрэг давуу талуудтай дэвшилтэд арга юм.
Энэхүү мэс заслын арга нь маш хялбар бөгөөд умайн хөндийн дурангаар харангаа умайн гуурсан хоолойг тусгай зориулалтын тугалагтай төстөй зүйлээр бөглөж өгдөг. 
 
Энэхүү мэс заслыг дараах хүмүүс хийлгэхэд тохиромжтой
-  Эндометриозтой
-  Олон удаа хагалгаанд орж байсан
-  Хэвлийн хөндийн наалдац ихтэй
-  Ерөнхий мэдээ алдуулалт хийлгэхээс зайлсхийхийг хүсч байгаа хүмүүс
 

Мэс заслын талаар лавлах болон МизМэди эмнэлэгтэй холбогдох

7802 0262
02-2007-1299
chiuka100@mizmedi.com

 


2015/08/20

МИЗМЭДИ ЭМНЭЛЭГ НЬ ЭРЭГТЭЙ ҮРГҮЙДЛИЙГ ЦОГЦООР ШИЙДВЭРЛЭЖ БАЙГААГААРАА ОНЦЛОГТОЙ.


МизМэди эмнэлгийн Урологи Эрэгтэй үргүйдлийн тасаг нь бөөрний өвчин шээсний суваг, давсаг, шээсний сүв зэрэг шээсний системийн өвчин эмгэг, түрүү булчирхай, төмсөг, төмсөгний дайвар, шодой зэрэг эр бэлгийн эрхтэн тогтогтолцооны өөрчлөлт бүх төрлийн өвчин эмгэгийг оношилж эмчилж байна.
Мөн дээрх урологи, эрэгтэйч...үүдийн эмгэгийн эмчилгээнээс гадна эрэгтэй үргүйдлийн шинжилгээ нарийвчилсан оношлогоо эмчилгээ мэс заслыг хийж байна.
- Компьютер үрийн шингэний анализ хийх төхөөрөмж ашигласан үрийн шингэний шинжилгээ
- Гормоны шинжилгээ
- Эр эсийн эсрэг биеийн шинжилгээ
- Хромосомийн шинжилгээ
- Шулуун гэдэсний эхогоор дамжуулан үрийн цэврүү болон үрийн шингэн гадагшлах сувгийн зураг авах,
- Төмсөгний эдийн шинжилгээ гэх мэт шинжилгээг хийн үргүйдлийн зөв оношлон тохирох эмчилгээг хийж байна.

Үрийн сувгийн битүүрэл, азоосперм оноштой эрэгтэй үргүйдлийн маш нарийн мэс засал болох
- Үрийн суваг нөхөн сэргээх, холбох битүүрлийг арилгах мэс заслуудыг амжилттай хийж байгаа бөгөөд
- Төмсөг болон төмсөгний дайвраас эд эр бэлгийн эс гаргаж авах ТЭСЭ-TESE, Мульт ТЭСЭ-Multiple TESE мэс ажилбаруудыг ч мөн хийж байна.
Солонгос улсын үргүйдлийн гэдэг нэрээрээ олны танил болсон МизМэди эмнэлэг нь эмэгтэйчүүдийн шалтгаантай үргүйдлийн бүхий эмчилгээг хийхээс гадна эрэгтэй үргүйдлийн салбарт мөн тэргүүлж байгаагаараа онцлог юм.
Монгол ажилтантай холбогдож зөвлөгөө авахыг хүсвэл 78020262 дугаарын утсаар холбогдоно уу.

chiuka100@yahoo.com
Chiuka100@mizmedi.com
maileer shinjilgeenii hariugaa ilgeen zuwluguu awah bolomjtoi.

2015/08/03

Нөхөн үржихүйн эрхтний анатоми бүтэц-эрэгтэй

МизМэди эмнэлэг нь эрэгтэй үргүйдлийн эмчилгээ эр эс гаргаж авах мэс засал, эр эс хөлдөөн хадгалуулах зэрэг эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг ба эрэгтэйчүүдийн түрүү булчирхайн шинжилгээ оношлогоо эмчилгээ мэс засал зэргийг хийдэг.
Мөн үрийн суваг нөхөн сэргээх холбох мэс засал, гормоны шинжилгээ эмчилгээг хийдэг.

Түрүү булчирхай төмрөх, үрэвсэлт өвчин, үрийн суваг битүүрэх зэрэг эмгэгийн маш чанартай сайн эмчилж байна. Урологи бөөрний өвчин эмгэгийн эмчилгээ бөөрний чулуу бутлах хайлуулах гэх эрэгтэйчүүд бөөр шээсний эрхтэн системтэй холбоотой бүхий эмгэгийн эмчилгээ мэс заслыг хийдэг нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж байна.

Эрэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн нь дараах бүтэцтэй.