2015/09/22

Эндометриоз гэж юу вэ? - Оношлогоо эмчилгээ


Эндометриоз гэж юу вэ?

Эндометриоз гэдэг нь хэвийн үед умайн дотор байрладаг эндометрийн эд умайн дотоод салстаас өөр хэсэгт тухайлбал умайн гуурсан хоолой, өндгөвч, аарцгийн хөндийн аль нэг хэсэгт шилжиж ургахыг хэлнэ.

Умайн дотор байх ёстой эндометрийн тодорхой хэсэг умайн гадна буюу өндгөвч, умайн гуурсан хоолой зэрэг эрхтэнд үүсэхийг эндометриоз гэж ойлгож болох юм.
 
Хэмжээнээс хамааран эмгэгийн үеийг тогтоох ба зовиур шинж тэмдэг хүн бүрт харилцан адилгүй байдаг.

 
Эндометриозийн гол зовиур:  аарцаг хэвлийн доод хэсгээр өвдөх, бэлгийн харьцааны үед өвдөх, сарын тэмдгийн үед өвдөх, жирэмлэхгүй байх-үргүйдэл.

Эндометриозиор ихэвчлэн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд өвчилж байгаа ба ялангуяа үргүйдэлтэй эмэгтэйчүүдэд ихээр илэрч байна.
 

 
Эндометриозын эмчилгээний гол зорилго нь
- Өвдөлтийг багасгаж зовиургүй болгосноор өдөр дутмын амьдралд нөлөөлөх сөрөг нөлөөг бууруулах
- Жирэмслэхгүй байгаа эмэгтэйчүүдийн үргүйдлийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэгддэг.

 

Эндометриозын оношлогоо

 Дээр дурьдсан зовиур, шинж тэмдэгүүд болон эмэгтэйчүүдийн үзлэгийн үед илрэх аарцгийн хөндийн өөрчлөлт зэргээр нь эндометриозийг магадлан оношлох ба хэвлийн хөндийн дурангийн оношлогоогоор илүү тодорхой үнэн зөв оношийг тавидаг.

Энэхүү эмгэгийн онцлог шинж нь аарцгийн хөндийн эрхтүүдэд наалдац үүсэх, өрцний тодорхой хэсгүүдэд толбо үүлэх зэрэг өөрчлөлтүүд үүсгэдэг.

 


Эндометриозийн эмчилгээ

Эндометриоз нь өөрчлөлттэй хэсгийг аль болох үлдээхгүй авснаар зовиур багасч дахин үүсэхээс сэргийлэх боломжтой байдаг.

Хэвлийн хөндийн дурангаар харах үед дэлгэцэнд дээр хэд дахин томорч харагдах учир өөрчлөлттэй хэсгийг нарийвчлан харж нягт нямбай мэс засал хийх боломжтой тул мэс заслын дараа наалдац үүсэх зэрэг хүндрэл багатай.
Мэс засал хийснээр жирэмслэх төлөвлөгөөтэй байгаа залуу эмэгтэйчүүдийн жирэмслэх магадлал өндөрсдөг.
 
Гэвч үргүйдэлтэй эмэгтэйчүүдэд эндометриозийн эмчилгээг хийхдээ нас, өндгөвчний үйл ажиллагаа, эрэгтэй үргүйдлийн шалтгаан хавсарсан эсэх зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр эмчилгээний хамгийн тохиромжтой аргыг сонгох хэрэгтэй болдог.
Эдгээр эмэгтэйчүүдийн хувьд үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэх тохиолдол олон байдаг.


Эндометриозийг хэвлийн хөндийн дурангаар эмчлэх

Эндометриозийн ургацгийг мэс заслын хайчаар тасалж авах арга болон цахилгаан лазераар түлэх аргыг ихэвчлэн хэрэглэдэг ба умай, өндгөвч умайн гуурсан хоолой зэрэг эмэгтэйчүүдйин үржлийн эрхтнийг өөрийн хуучин хэвэнд нь оруулах эрхтэн хэвээр хадгалж үлдэхийг гол зарчимаа болгодог.
Ялангуяа өндгөвч нь эм бэлгийн гормон ялгаруулдаг мөн жирэмслэхэд зайлшгүй шаардлагатай эрхтэн тул өндгөвчинд үүссэн эндометриозыг авах үед мэс засал хийж буй эмчийн туршлага, чадвар чухал үүрэг гүйцэтгэдэг.

 
Мэс заслын дараах эмийн эмчилгээ

Хэвлийн хөндийн дуран ашиглан эндометриозийг авлаа ч голомт эх үүсвэрийг нь авах боломжгүй учир энэ эмгэг нь дахин үүсэх магадлал өндөртэй байдаг. Тиймээс жирэмлэх төлөвлөгөөгүй байгаа эмэгтэйчүүдэд мэс заслын дараа 3-6 сарын хугацаанд эмийн болон умайн хөндийд спираль тавих эмчилгээг хийдэг.
 
Мизмэди эмнэлэг нь өөрийн туршлага болон эрдэм шинжилгээ судалгааны дүгнэлтэд тулгуурлан эндометриозийн дурангийн мэс заслыг амжилттайгаар хийж байгаа бөгөөд энэ төрлийн үргүйдлийн улсдаа эмчилгээгээр тэргүүлж байна.

 

2015/09/15

МизМэди эмнэлгийн үргүйдлийн нарийн мэргэжлийн эмч Ким На Ён доктор Монгол эмч нарт лекц уншив.

“Солонгос улсын үргүйдлийн эмчилгээний өнөөгийн төлөв байдал, оношлогоо эмчилгээний чиг хандлага, үр шилжүүлэн суулгах ажилбарын хамгийн сүүлийн үеийн технологи” сургалт семинар - МИЗМЭДИ нэгдсэн эмнэлгийн үргүйдэл эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч КИМ НА ЁН доктор Дэлхийд гоо сайхан, үргүйдлийн эмчилгээ зэргээрээ тэргүүлж буй Солонгос улсын үргүйдлийн эмчилгээнд чухал үүрэг гүйцэтгэдэг оношлогоо үнэлгээ болон сүүлийн үед үргүйдлийн эмчилгээнд хэрэгжүүлж шинэ технологи ү...ргүйдлийн эмчилгээний чиг хандлагын талаар Солонгос улсын үргүйдлийн нарийн мэргэжлийн Мизмэди эмнэлгийн их эмч Ким На Ён доктор Монгол улсад тус салбарт болон нөхөн үржихүй эмэгтэйчүүд, оношлогоо шинжилгээний салбарт ажиллаж буй эмч нарт танилцуулж санал бодлоо солилцлоо.
Тус сургалт семинар үргүйдлийн эмчилгээний нэн чухал асуудлыг хөндөн тавьснаараа маш үр дүнтэй боллоо.
Үргүйдлийн эмчилгээний шийдэх чухал асуудлуудын нэг болох зуршилт зулбалт, умайн хөндийд бэхлэгдэхгүй байх зэрэг асуудлыг шийдэхийн тулд хэрхэн ажиллаж байгаа туршлага болон энэ тал дээр баримталж буй Солонгосын эмчилгээний арга барил үр шилжүүлэн суулгах ажилбарыг нэг удаагийн оролдлогоор амжилттай болгох тал дээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ урьдчилсан оношлогоо эмчилгээний шийдэл, Мөн эмэгтэйчүүдийн өвчин эмгэгийг үргүйдэл талаас буюу өндгөвчний үйл ажиллагааг хэвээр хадгалах талаас хэрхэн шийдэж байгаа, умайн хөндийн дуран, хэвлийн хөндийн дурангийн мэс заслыг хийх заалт зэргийн талаар нарийвчилсан тайлбар хийж зөвлөгөө өгөн эмч нарын сонирхсон асуултанд хариуллаа.








 


Солонгостоо төдийгүй олон улсад нэр хүндтэй Ким На Ён Доктор
Ким На Ён эмч нь Солонгос улсын Ёнсэ их сургуулийн анагаах ухааны сургууль, Америкийн Chicago Medical School –ийг тус тус төгссөн Америкийн нөхөн үржихүйн нийгэмлэгийн үндсэн гишүүн, Америкийн нөхөн үржихүй дархлалын нийгэмлэгийн үндсэн гишүүн тул жил бүр АНУ улс болон Европын үргүйдлийн нийгэмлэгээс зохион байгуулагддаг Сургалт семинарт илтгэл тавьж оролцдог.  Энэ удаагийн семинарын талаар Ким доктор хэлэхдээ: Семинарт эмч нар маш их идэвхтэй оролцож их олон зүйлийг асууж байснаараа онцлог байлаа, надад бас маш их таалагдлаа хэмээн ярьсан юм.

Энэ удаагийн сенинарыг Мобио лабораториос зохион байгуулсан бөгөөд 200 орчим эмч оролцсон өргөн хэмжээний семинар боллоо.

 

2015/09/07

Умайн хөндийн нарийвчилсан оношлогоо - ОФФИС УМАЙН ХӨНДИЙН ДУРАН

Умайн хөндийн наалдац, миом, полип болон эндометрийн нарийвчилсан оношлогоог хийхэд амулаториор хялбархан бөгөөд богино хугацаанд мэдээ алдуулалтайгүйгээр хийх боломжтой уян дуранг ашиглаж байна.

Энэхүү амбулатори умайн хөндийн дуран ашиглан умайн хөндийн эмгэгт оношлогоо хийснээр үргүйдэл, эмэгтэйчүүдийн эмгэг зэрэгт үнэлгээ хийн асуудлыг цаг алдалгүй шийдэхэд тустай юм.