2015/12/23

Жирэмсэн эхчүүд болон эмэгтэйчүүдийн тав тухыг хангах ‎MIZMEDI‬ ‪SPА нээлтээ хийлээ ‬


JCI Олон улсын чанар-аюулгүй байдлын стандартад нийцсэн дээд зэрэглэлийн үйлчилгээг үзүүлдэг МизМэди эмнэлэг нь Жирэмсэн эхчүүд болон эмэгтэйчүүддээ зориулан арьс арчилгаа, алжаал ядаргаагаа тайлах, илүү ая тухтайгаар үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүндээс "МизМэди СПА" -нээн ажиллуулж эхэллээ.

Эмнэлэгт эмчлүүлж үйлчлүүлэх явцдаа СПА-гаар үйлчлүүлэн массаж хийлгэж алжаал ядаргаагаа  таалах, стийм шүршүүрт усанд орох, бүлээн усанд суух зэрэг олон үйлчилгээг авах боломжтой юм. 

Манай эмнэлгээр үйлчлүүлж буй гадаад, дотоодын жирэмсэн эхчүүдэд массажнаас бусад үйлчилгээг үнэ төлбөргүй.

Таны аз жаргалтай, эрүүл амьдралын чанар, шаардлагад нийцхүйц дээд зэрэглэлийн үйлчилгээг МизМэди эмнэлэг таньд хүргэх болно.


2015/12/03

Умайн хүзүүний хорт хавдрын бакцинийг 13-аас доош насанд 2 удаа тариулж болно


Сүүлийн үед дэлхий нийтээр умайн хүзүүний хорт хавдарын илрэл их, мөн Монгол улсад ч гэсэн умайн хүзүүний хорт хавдрын илрэл маш их  эмэгтэйчүүдийн хавдруудаас хамгийн элбэг тохиолдож байна.
 
Умайн хүзүүний хавдрын онцлог нь юу вэ гэхээр бид энэхүү хавдраас урьдчилэн сэргийлэх бүрэн боломжтой юм. Өөрөөр хэлбэл энэ хавдарын гол үүсгэгч эрсдэлийн хүчин зүйл хүний папиломийн вирусийн халдвар юм. Энэхүү вирусын халдвар авсан тохиолдолд умайн хүзүүний хорт хавдар үүсэх эрсдэл өндөртэй гэсэн үг юм. Тиймээс урьдчилан сэргийлэх вакцин хийлгэснээр умайн хүзүүний хорт хавдрын эрсдэлийг бууруулах боломжтой юм.
 
Умайн хүзүүний хорт хавдрын вакцинийг бэлгийн харьцаанд орж эхлэхээс өмнө хийлгэвэл илүү үр дүнтэй гэж үздэг. Тус вакцинийг 3 удаа хийлгэх шаардлагатай байдаг ч 13 наснаас өмнө хийлгэх тохиолдолд 2 удаа хийлгэх боломжтой гэсэн судалгааны үр гарсан байна.