2014/05/27

MizMedi IVF- Эрэгтэйн шалтгаантай үргүйдлийг оношлох


 Эрэгтэй үргүйдлийг оношлох шинжилгээ

-Үргүйдлийн нарийн мэргэжилтэн, эрэгтэйчүүдийн эмчилгээний чиглэлээр олон жил ажилласан ажлын арвин туршлагатай мэргэжлийн их эмчийн үнэн зөв оношлогоо

- Компьютроор үрийн шингэнийг задлан шинжлэгч аппаратыг ашиглан хийдэг үрийн шингэний нарийвчилсан шинжилгээ

- Гормоны шинжилгээ болон эр эсийн эсрэг биет байгаа эсэхийг тогтоох шинжилгээ

- Хромсом, үргүйдлийн генийн шинжилгээ болон эр эсийн доторх DNA-ийн шинжилгээ.

-Шулуун гэдэсний эхог ашиглан даавар ялгаруулагч болон үрийн шингэн дамжих сувгийн шинжилгээ хийх
-Төмсөгнөөс биопсийн шинжилгээ авах

Үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэхийн тулд эхнэр нөхөр 2 хамт ирж шинжилгээ өгөх эсвэл урьдчилан шалтгаанийг тодруулсны үндсэн дээр нөхрөөс шалтгаалах шалгаан өөрөөр хэлбэл эр эсийн ямар нэгэн гажиггүй тохиолдолд эхнэр нь түрүүлж Солонгост ирээд шинжилгээ болон эмчилгээнд хамрагдах тохиолдол ихэвчлэн гардаг.
Харин эрэгтэйн шалтгаантай үргүйдлийн хувьд Монголд онош тавиулан эр эсгүй гэж гарах юм уу эр эс ямар нэгэн гажигтай гэж гарсан тохиолдолд нөхөр нь түрүүлж Солонгост ирж нарийн шинжилгээ болон эмчилгээнд хамрагдан Үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэх боломжтой гэсэн тохиолдолд эхнэр нь ирэх боломжтой байдаг. Иймд үр шилжүүлэн суулгах ажилбараар дамжуулан хүүхэдтэй болохыг зорьж буй гэр бүл нь Эмнэлгээ зөв сонгон холбогдож нарийн төлөвлөгөө гаргасны үндсэн дээр Солонгосыг зорих нь нааш цааш олон дахин явах зардлыг багасгах, цаг хугацааг хэмнэх ач холбогдолтой юм.
МизМэди эмнэлэг нь хүн бүрийн онцлогт тохирсон үйлчилгээг үзүүлдгээрээ бусад эмнэлгээс давуу талтай юм.
 

2014/05/25

Үргүйдлийн онош тогтоох шинжилгээ - IVF Mizmedi Women's hospital

Би өмнө нь  үргүйдлийн шалтгааны талаар бичиж байсан. Иймд энэхүү шалтгааныг тодорхойлох, онош тогтоохын тулд ямар шинжилгээ хийгддэг талаар бичлээ.

1.Үндсэн шинжилгээ: Биеийн ерөнхий эрүүл мэнд хэвийн байгаа  эсэхийг шалгах шинжилгээ. Үүнд цусны болон шээсний шинжилгээ, цусны бүлэг тогтоох, элэгний вирус, БЗХӨ, биеийн эсэргүүцэл шалгах шинжилгээ( VDRL, anti-HIV, HBsAg, anti-HBs). 

2. Дааврын шинжилгээнүүд: бамбайн дааврууд (TSH T3, T4), сүүжилтийндаавар (PRL), бэлгийн  дааврууд сарын тэмдгиийн 2 дахь хоногт (FSH, LH), эстроген (E2), прогестины (P4)-сарын тэмдэг ирэхээс7хоногийнөмнө, өндгөвчийн олон цэврүүт өөрчлөлт, өндгөвчний үйл ажиллагаа зэргийг шалгах
3. Үрийн шингэний шинжилгээ: Энэ шинжилгээгээр эрэгтэйчүүдийн үргүйдлийн гол шалтгааны 40% болох үрийн шингэний хэмжээ, өнгө,эр бэлгийн эсийн тоо, хөдөлгөөн, хэлбэр бүтэц, зэрэгт үнэлгээ  хийнэ.

Эр бэлгийн эс үүсч боловсрохтой холбоотой эргэлзээтэй зүйл илэрвэл удамшлын шинжилгээ, дааврын болон төмсөгний бүтцийн шинжилгээ зэргийг үзэж эрэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгааныг тодорхойлдог.

4 .Өндгөвчний үйл ажиллагаанд үнэлгээ өгөх: өндгөн эс боловсорч хөгжин хагарч байгааг шууд бусаар шалгадаг шинжилгээнүүд байдаг бөгөөд үндсэн биеийн халууныг хэмжих, прогестрон дааврыг тодорхойлох(сарын тэмдэг ирэхээс 7 хоногийн өмнө), ЭXО- умайн бүтэц хэмжээ, умайн дотор салстын зузаарал, өндгөвчийн бүтэц, үүссэн өндгөн эсийн хэмжээ, шар бие үүсч байгаа зэргийг тодруулна.

5. Үргүйдэлтэй гэр бүлийн бэлгийн харьцаа тохиромжтой аргаар хийгдэж байгаа эсэх, умайн хүзүүний салстад эр эс амьдрах чадвартай байгаа эсэх, эр эс умайн хүзүүг нэвтэрч  чадаж байгаа эсэхийг тодруулна. Өндгөн эс гадагшлахаас 2~3 өдрийн өмнө бэлгийн харьцаанд орсны дараа эмнэлэгт ирж умайн хүзүүн доторх салстаас дээж авч эр эсийн тоо болон хөдөлгөөнийг микроскопоор ажиглана.

6. Умайн болон үрийн сувгийн зураг  (Hysterosalpingography)

Эмэгтэйчүүдийн үргүйдлийн гол шалтгааны 30-40% үрийн суваг, хэвлийн болон умайн хэсэгт байдаг бөгөөд эдгээр хэсгүүдийн талаархи мэдээллийг өгдөг маш хэрэгтэй шинжилгээ юм.

 Тодотгогч уусмалын тусламжтай умайн хөндийн байдал, үрийн сувгийн туулгацыг рентген зураг x-ray авч үнэлгээ өгөх арга /умайн хэлбэр, хэмжээ, наалдац, ургацаг, умайн хүзүүний нарийсал болон үрийн сувгын бөглөрөл зэргийг илрүүлэх боломжтой.  сарын тэмдгийн 7-8 дахь хоногт хийх ба үрийн суваг салиагаар бөглөрсөн тохиолдолд / mucus plug /  арилж жирэмслэх магадлал нэмэгддэг сайн талтай.

 Хүн тус бүрийн өвчин мэдрэх мэдрэмж өөр боловч ихэнхдээ энэхүү зураг авалт хийхийн өмнө өвчин намдаах эм уулгах ба  халдвар авахаас урьдчилан сэргийлэх зорилгоор антибиотек уулгаж болно.

7. Хэвлийн хөндийн дуран оношлогоо laparoscope]

Үргүйдлийн үндсэн шинжилгээнээс эргэлзээтэй зүйл илрээгүй тохиолдолд хийх ба оношлогооны болон эмчилгээний ач холбогдолтой.  Өвчтөний нас, өмнө нь хийлгэж байсан мэс заслын төрөл ба өвчтөний санал, умайн үрийн сувгийн зураг авалт (Hysterosalpingography) зэргийг нэгтгэн дүгнээд мэс засал хийхээ шийднэ.

Хэвлийн дуранг сарын тэмдэг ирснээс 7~11хоногт, (өөрөөр хэлбэл өндгөн эс хагараагүй үед) хийх нь тохиромтой бөгөөд шаардлагатай тохиолдолд  лазер болон нөхөн үржихүйн эрхтэнүүдэд мэс засал эмчилгээг үргэлжлүүлэн хийж болдог. Дурангийн мэс заслын үед бага аарцгийн эрхтэнүүдийн наалдац салгах, өндгөвч, умайд байгаа үүсгэвэрүүдийг авах, эндометриозыг оношлож эмчлэх ба үрийн хоолойн битүүрлийг найдвартай оношлоно, онош тодорхой бус өвчтөнүүдийн  20~25% нь  оношлогддог байна. 
 

IVF Үргүйдлийн шалтгаан МизМэди

Үргүйдэл гэдэг үг нь нэлээд үгүйсгэсэн утгатай мэт сонсогдоно.
Тиймээс болж өгвөл хэрэглэхгүй байхыг хичээдэг ч ажлын салбар маань үр шилжүүлэн суулгах эмнэлэг болохоор хэрэглэхээс өөр аргагүй болох юм. Сүүлийн үед янз бүрийн шалтгаанаар хүүхэдтэй болж чадахгүй байгаа гэр бүл их болсон мэт санагдах юм. Магадгүй миний ажилж буй салбар болохоор илүү тэгэж санагдаж байж болох юм.
Гэр бүлийн хамгийн том аз жаргал бол хүүхэд. Тиймээс хүүхэдтэй болохыг хүсч буй, Солонгост үр шилжүүлэн суулгах талаар төлөвлөж буй хүмүүст зориулан Үр Шилжүүлэн суулгах ажилбарын талаар тайлбарлахыг хүслээ.
Гэр бүлийн хосууд жирэмслэлтээс хамгаалаах хэрэгсэл хэрэглэхгүй, тогтмол бэлгийн хавьталтай байгаад нэг жил болоход жирэмслэхгүй бол үргүйдэл гэнэ. 

 Үргүйдлийн шалтгаан


Эрэгтэй болон эмэгтэй хүний бэлгийн эс (эр, эм эс) үүсч бий болсоноос эхлэн эр, эм эс нэгдэх, нэгдсэн  эсүүд  бойжиж, үр хөврөл болж умайн дотор тогтон умайн хананд бэхлэгдэх хүртэлх үйл явцаас аль нэг үе шатанд хэвийн бус өөрчлөлт гарснаас үргүйдэлд хүрэх магадлалтай.

Үргүйдлийн үндсэн  шалтгаанууд.

1. эрэгтэйгээс шалтгаалах(male factor)

2. өндгөвчний үйл ажиллагаа буурах(decreased ovarian reserve)

3. өндггөн эсийн боловсорч хагарах үйл явцын алдагдал (ovulatory disorder)

4. үрийн суваг гэмтэх, бөглөрөх, үрийн сувгын эргэн тойронд наалдац үүсэх(tubal injury, blockage, or paratubal adhesions)

5. умайн хүзүүний болон дархланы шалтгаан(cervical and immunologic factors)

6. умайн шалтгаан (uterine factors)

7. Биеийн дархлаа буурах(immunologic aberration),халдварт өвчин (infection)болон архагшсан ужиг өвчнүүд (serious immunologic illnesses)

8. онош нь тодорхой биш(unexplained): үрийн суваг, үрийн сувгын наалдац, умайн салсжилт багтана.

Мөн дээрхээс гадна гэр бүлийн хосын хэн нэг нь хэвийн үр хөврөлд (gamete) тохирох үржлийн эс бий болгож чадахгүй байх, төрөлхийн ба олдмол сул талаас болж умайгүй байх зэрэг шалтгаанууд байдаг. Ийм онцгой тохиолдолд хосууд хүүхэд үрчилж авах, донорын тусламжтайгаар үржлийн эс гаргаж авахаас гадна тээгч эх хөтөлбөрт хамрагдах зэрэг аргууд байдаг.Тиймээс огт хүүхэд төрүүлэх чадваргүй биш бол ихэнх үргүйдэлтэй гэр бүлийг нөхөн үржихүйн чадвар буурсан үргүйдэл(subfertility) гэж үздэг. Ялангуяа нас ахих тусам өндгөвчний үйл ажиллагаа аажмаар буурч жирэмслэх магадлал улам багасдаг. Ийм нөхөн үржихүйн дутагдалтай гэр бүлүүд цаг хугацааны явцад тохиолдлоор жирэмсэлэх нь байдаг ч, үргүйдлийн шалтгаанаа мэдэж байгаа үгүйдээ бус, жирэмсэн болох чадвар багассан гэдгээ мэдэж байгаа тохиолдолд цаг хугацаа алдалгүй үргүйдлийн эмчилгээ хийлгэснээр хүссэнээрээ жирэмслэх боломжтой. Иймэрхүү үр дүнтэй эмчилгээний зорилго нь үржлийн эс болон умайн нэн тохиромжтой орчинг бий болгох бөгөөд үр суулгалт ба үр хөврөл умайн хананд бэхлэгдэх боломжыг дээд зэргээр бий болгоход чиглэдэг.