2014/05/25

Үргүйдлийн онош тогтоох шинжилгээ - IVF Mizmedi Women's hospital

Би өмнө нь  үргүйдлийн шалтгааны талаар бичиж байсан. Иймд энэхүү шалтгааныг тодорхойлох, онош тогтоохын тулд ямар шинжилгээ хийгддэг талаар бичлээ.

1.Үндсэн шинжилгээ: Биеийн ерөнхий эрүүл мэнд хэвийн байгаа  эсэхийг шалгах шинжилгээ. Үүнд цусны болон шээсний шинжилгээ, цусны бүлэг тогтоох, элэгний вирус, БЗХӨ, биеийн эсэргүүцэл шалгах шинжилгээ( VDRL, anti-HIV, HBsAg, anti-HBs). 

2. Дааврын шинжилгээнүүд: бамбайн дааврууд (TSH T3, T4), сүүжилтийндаавар (PRL), бэлгийн  дааврууд сарын тэмдгиийн 2 дахь хоногт (FSH, LH), эстроген (E2), прогестины (P4)-сарын тэмдэг ирэхээс7хоногийнөмнө, өндгөвчийн олон цэврүүт өөрчлөлт, өндгөвчний үйл ажиллагаа зэргийг шалгах
3. Үрийн шингэний шинжилгээ: Энэ шинжилгээгээр эрэгтэйчүүдийн үргүйдлийн гол шалтгааны 40% болох үрийн шингэний хэмжээ, өнгө,эр бэлгийн эсийн тоо, хөдөлгөөн, хэлбэр бүтэц, зэрэгт үнэлгээ  хийнэ.

Эр бэлгийн эс үүсч боловсрохтой холбоотой эргэлзээтэй зүйл илэрвэл удамшлын шинжилгээ, дааврын болон төмсөгний бүтцийн шинжилгээ зэргийг үзэж эрэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгааныг тодорхойлдог.

4 .Өндгөвчний үйл ажиллагаанд үнэлгээ өгөх: өндгөн эс боловсорч хөгжин хагарч байгааг шууд бусаар шалгадаг шинжилгээнүүд байдаг бөгөөд үндсэн биеийн халууныг хэмжих, прогестрон дааврыг тодорхойлох(сарын тэмдэг ирэхээс 7 хоногийн өмнө), ЭXО- умайн бүтэц хэмжээ, умайн дотор салстын зузаарал, өндгөвчийн бүтэц, үүссэн өндгөн эсийн хэмжээ, шар бие үүсч байгаа зэргийг тодруулна.

5. Үргүйдэлтэй гэр бүлийн бэлгийн харьцаа тохиромжтой аргаар хийгдэж байгаа эсэх, умайн хүзүүний салстад эр эс амьдрах чадвартай байгаа эсэх, эр эс умайн хүзүүг нэвтэрч  чадаж байгаа эсэхийг тодруулна. Өндгөн эс гадагшлахаас 2~3 өдрийн өмнө бэлгийн харьцаанд орсны дараа эмнэлэгт ирж умайн хүзүүн доторх салстаас дээж авч эр эсийн тоо болон хөдөлгөөнийг микроскопоор ажиглана.

6. Умайн болон үрийн сувгийн зураг  (Hysterosalpingography)

Эмэгтэйчүүдийн үргүйдлийн гол шалтгааны 30-40% үрийн суваг, хэвлийн болон умайн хэсэгт байдаг бөгөөд эдгээр хэсгүүдийн талаархи мэдээллийг өгдөг маш хэрэгтэй шинжилгээ юм.

 Тодотгогч уусмалын тусламжтай умайн хөндийн байдал, үрийн сувгийн туулгацыг рентген зураг x-ray авч үнэлгээ өгөх арга /умайн хэлбэр, хэмжээ, наалдац, ургацаг, умайн хүзүүний нарийсал болон үрийн сувгын бөглөрөл зэргийг илрүүлэх боломжтой.  сарын тэмдгийн 7-8 дахь хоногт хийх ба үрийн суваг салиагаар бөглөрсөн тохиолдолд / mucus plug /  арилж жирэмслэх магадлал нэмэгддэг сайн талтай.

 Хүн тус бүрийн өвчин мэдрэх мэдрэмж өөр боловч ихэнхдээ энэхүү зураг авалт хийхийн өмнө өвчин намдаах эм уулгах ба  халдвар авахаас урьдчилан сэргийлэх зорилгоор антибиотек уулгаж болно.

7. Хэвлийн хөндийн дуран оношлогоо laparoscope]

Үргүйдлийн үндсэн шинжилгээнээс эргэлзээтэй зүйл илрээгүй тохиолдолд хийх ба оношлогооны болон эмчилгээний ач холбогдолтой.  Өвчтөний нас, өмнө нь хийлгэж байсан мэс заслын төрөл ба өвчтөний санал, умайн үрийн сувгийн зураг авалт (Hysterosalpingography) зэргийг нэгтгэн дүгнээд мэс засал хийхээ шийднэ.

Хэвлийн дуранг сарын тэмдэг ирснээс 7~11хоногт, (өөрөөр хэлбэл өндгөн эс хагараагүй үед) хийх нь тохиромтой бөгөөд шаардлагатай тохиолдолд  лазер болон нөхөн үржихүйн эрхтэнүүдэд мэс засал эмчилгээг үргэлжлүүлэн хийж болдог. Дурангийн мэс заслын үед бага аарцгийн эрхтэнүүдийн наалдац салгах, өндгөвч, умайд байгаа үүсгэвэрүүдийг авах, эндометриозыг оношлож эмчлэх ба үрийн хоолойн битүүрлийг найдвартай оношлоно, онош тодорхой бус өвчтөнүүдийн  20~25% нь  оношлогддог байна. 
 

댓글 없음:

댓글 쓰기