2015/01/28

Үргүйдлийн шалтгаан

Үргүйдлийн шалтгаанийг ерөнхийд нь эрэгтэйн шалтгаан, эмэгтэйн шалтгаан, хоёулангийн шалтгаан гэж ангилж болно.


 
Үргүйдлийн шалтгаан бүр нарийвчлан ангилавал

 

2015/01/27

МАНАЙ ЭМНЭЛГИЙН ТАЛААР БОЛОН БУСАД ЭМЭГТЭЙЧҮҮД, ҮРГҮЙДЭЛ ЭРҮҮЛ МЭНДТЭЙ ХОЛБООТОЙ БҮХИЙ Л СОНИРХСОН ЗҮЙЛЭЭ АСУУНА УУ.

- СОЛОНГОСТ ЭМЧЛҮҮЛЭХ ТАЛААР
- ҮРГҮЙДЭЛ, ҮР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЛТЫН ТАЛААР
- ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМГЭГ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАЛААР
- ТӨРӨХИЙН ТАЛААР
- ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМГЭГ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАЛААР
- СОЛОНГОСТ ИРЭХ ВИЗ БОЛОН БАЙРЛАХ  БАЙР ЗЭРГИЙН ТАЛААР
СОНИРХСОН АСУУЛТАА ЭНЭ ХЭСЭГТ ҮЛДЭЭНЭ ҮҮ.
БИ ЭМЧ БОЛОН ХОЛБОГДОХ ХҮМҮҮСЭЭС АСУУЖ ХАРИУЛТ, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ БОЛНО.


2015/01/25

ICSI(Intracytoplasmic sperm injection) эр бэлгийн эсийг өндгөн эсийн цитоплазмын дотор тарих ажилбар

ИКСИ гэж юу вэ?
Үр шилжүүлэн суулгах ажилбарын үед эр эсийг өндгөн эсийн цитоплазмын дотор тарих замаар үр хөврөл үүсгэх арга юм. Икси нь үр шилжүүлэн суулгах ажилбарын туслах нэмэлт ажилбар тул эр эс болон өндгөн эсийг гаргаж авсны дараа гадны орчинд үр хөврөлийг үүсгэх үед хэрэглэгдэнэ. 

Өөрөөр хэлбэл Икси ажилбар гэдэг нь микроскоп ашиглан өндгөн эсийн цитоплазмын дотор тусгай технологийн дагуу
 сонгож авсан эр бэлгийн эсийг шууд тарих  замаар үр хөврөл бүрэлдүүлэх арга юм.


Зарим хүмүүс ИКСИ ажилбарын зохиомлоор үр суулахтай андуурах нь байдаг ч ИКСИ үр шилжүүлэн суулгах ажилбарын үед хэрэгжүүлдэг туслах арга, харин Зохиомлоор үр суулгах гэдэг нь үргүйдлийн харьцангуй ХӨНГӨН  шалтгаануудын үед хэрэгжүүлдэг үндсэн аргуудын нэг юм.

IUI Зохиомлоор үр суулгалт гэж юу вэ?
IUI Зохиомлоор үр суулгалт буюу  нь умайд эр эсийг зориудаар цацах ажилбар бөгөөд өндгөн эс боловсрох үед бэлтгэгдсэн эр эсийг умайн хөндий рүү гуурсаар дамжуулан тарих аргаар хэрэгжүүлдэг. Үүнээс хойш үр хөврөл үүсэх, умайн хөндийд бэхлэгдэх үйл явц нь байгалийнхаа жамаар буюу өөрөөрөө явагдана.
 
Энэ ажилбар нь энгийн хялбар, хямд төсөр ажилбар боловч зөвхөн доорх үргүйдлийн шалтгаантай хүмүүст хийгдэх боломжтой.
Үүнд:
  • Шалтгаан тодорхой бус үргүйдэл
  • Эр эсийн тоо цөөхөн байх
  • Умайн хүзүүний үрэвсэлтэй хүн
  • Хосууд биеийн дархлалын өөрчлөлттэй байх
  • Эр эсийн хөдөлгөөн муу байх
  • Хөнгөн шатны эндометриозтой хүн зэрэг шалтгааны үед хийх боломжтой арга юм. Гэвч энэ ажилбар нь амжилттай жирэмслэх магадлалын хувь тийм ч өндөр биш ажилбар тул үүний сул талыг нөхөх ажилбар болох IVF ажилбар хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа билээ
 

2015/01/23

Өндгөвчний үйл ажиллагаа ба насны хамаарал

Эмэгтэй хүнд 2 өндгөвч байдаг. Эмэгтэй хүн анх эхээс төрөхдөө энэхүү 2 өндгөвчиндөө насан туршдаа хэрэглэх өндгөн эстэй төрдөг. Өндгөвчний үйл ажиллагаа нь нас ахих тусам аажим аажмаар буурч байдаг. Өнөөгийн анагаах ухаанд батлагдсан өндгөвчний үйл ажиллагааг эргэн сэргээж хэвийн байдалд нь оруулах эм тариа байхгүй учир өндгөвчний үйл ажиллагаа сайн байгаа дээрээ хүүхэд төрүүлэх нь чухал гэж эмч нар зөвлөдөг. Иймд гэрлээгүй эмэгтэй ч гэсэн өндгөвчний үйл ажиллагааны шинжилгээ хийлгэхийг зөвлөх нь ч байдаг. Өндгөвчний үйл ажиллагааг тодорхойлох шинжилгээгээр АМН- гормоны шинжилгээ өргөн хэрэглэгддэг.

Өндгөвчний үйл ажиллагаа наснаас хамааран  хэрхэн өөрчлөгдөж буйг харуулсан график.

2015/01/20

Үр хөврөл хэрхэн бүрэлддэг вэ? Үр тогтолт гэж юу вэ?

Өндгөн эс боловсрох үеээс эс эстэй  үр хөврөл болон умайн хөндийн бэхлэгдэх хүртэлх үйл явц.   Жирэмслэх үйл явц ч гэж нэрлэж болох юм.
 
 

Байгалийн жамаар жирэмслэх үйл явц нь эмэгтэй хүний өндгөвчинд боловсорч гүйцсэн цорын ганц өндгөн эс умайн гуурсан хоолойд орох үед гаднаас орж ирсэн эр бэлгийн эстэй нийлж үр тогтдог. Энэхүү нийлц нь умайн шилжих явцдаа зигот, эсийн хуваагдлийн үе, морул зэрэг үеүүдээр өсч бластоцилт болох үедээ умайн хөндийд бэхлэгдсэнээр жирэмслэдэг. Харин умайн гуурсан хоолойд бий болсон үр тогтолт нь умайн хөндий рүү орж чадалгүй тухайн хэсэгтээ бэхлэгдэх тохиолдолд савны гадуурх жирэмслэлт бий болно.

Үр шилжүүлэн суулгах ажилбар гэдэг нь  байгалийн жамаар боловсорч буй ганцхан эсээр үр тогтоох тохиолдолд жирэмслэх магадлал тун бага тул  эм тарианы тусламжтайгаар өндгөвчинд олон фолликулийг боловсруулдаг. Фолликулийн боловсрох явцыг тодорхой хугацаанд эхогоор ажиллан хяналт тавьж байгаад боловсорч гүйцэнгүүд гарган авдаг. Мөн эр эсийг гаргаж авч хамгийн сайн эсийг сонгон гадны орчин үр тогтоодог.


 
Үр тогтоох 2 арга байдаг ба нэг нь байгалийн жамаар эр эс, өндгөн эс хоёрыг тусгай саван хийж эр эс, өндгөн эсийн цитоплазмыг нэвтлэн орохыг хүлээх, өөр нэг арга ИКСИ ажилбараар эр эсийг өндгөн эсийн цитоплазмын дотор тариж оруулах гэсэн аргууд байдаг.
Ийнхүү тогтсон үр хөврөлийг 3-5 хоног өсгөн умайн хөндийд шилжүүлэн суулгадаг. Умайн хөндийд орсон үр хөврөл умайн хананд бэхлэгдсэнээр жирэмслэдэг.

2015/01/01

МизМэди эмнэлэг Монгол, Орос зэрэг гадаад үйлчлүүлэгчиддээ зориулж шинэ жилийн үдэшлэг зохион байгууллаа.

МизМэди эмнэлэг нь гадаад үйлчдлүүлэгчдийнхээ тоогоор улсдаа дээгүүрт орж байгаа бөгөөд эмэгтэйчүүд үргүйдлийн салбартаа тэргүүлж байгаа юм. Энэ нь магадгүй манай эмнэлгийн зүгээс аюулгүй, чанартай, найдвартай эмнэлгийн үйлчилгээнээс гадна олон төрлийн тусгай үйлчилгээ үзүүлдэгтэй холбоотой байж болох юм.
Алс холоос үр хүүхэдтэй болох гэсэн чин хүсэлдээ хөтлөгдөн МизМэди эмнэлгийг зорин ирж буй хүмүүсийн сэтгэлийг манай эмнэлэг ойлгон тэдэнд аль болох хурдан шуурхай, илүү найрсаг дотно үйлчилгээг үзүүлэхийг бид хичээн ажилладаг билээ.

Манай эмнэлгийн зүгээс эмчилгээ, оношлогооноос болоод шинэ жилээр гэртээ харих боломжгүй үйлчлүүлэгчиддээ зориулан жил бүр уламжлал болгон шинэ жилийн үдэшлэг цэнгүүнийг зохион байгуулдаг билээ.
Тус цэнгүүн 2014 оны 12 сарын 30-ны өдөр МизМэди эмнэлгийн Space арга хэмжээний танхимд амжилттай болж өндөрлөлөө.