Эмэгтэй хүнд 2 өндгөвч байдаг. Эмэгтэй хүн анх эхээс төрөхдөө энэхүү 2 өндгөвчиндөө насан туршдаа хэрэглэх өндгөн эстэй төрдөг. Өндгөвчний үйл ажиллагаа нь нас ахих тусам аажим аажмаар буурч байдаг. Өнөөгийн анагаах ухаанд батлагдсан өндгөвчний үйл ажиллагааг эргэн сэргээж хэвийн байдалд нь оруулах эм тариа байхгүй учир өндгөвчний үйл ажиллагаа сайн байгаа дээрээ хүүхэд төрүүлэх нь чухал гэж эмч нар зөвлөдөг. Иймд гэрлээгүй эмэгтэй ч гэсэн өндгөвчний үйл ажиллагааны шинжилгээ хийлгэхийг зөвлөх нь ч байдаг. Өндгөвчний үйл ажиллагааг тодорхойлох шинжилгээгээр АМН- гормоны шинжилгээ өргөн хэрэглэгддэг.
Өндгөвчний үйл ажиллагаа наснаас хамааран хэрхэн өөрчлөгдөж буйг харуулсан график.
댓글 없음:
댓글 쓰기