2015/05/27

Поликистоз буюу өндгөвчинд олон уйланхай үүсэх хамж шинжийн талаар сонгож байсан уу?

Поликистоз буюу өндгөвч олон уйланхайжих хам шинж өвчний талаар та мэдэх үү?
- Хэрэв таны сарын тэмдэг алдагдаж сар алгасаж ирдэг бол
- Хэрэв та шалтгаангүйнгээр хэт таргалсан бол
- Нүүрээр батга гарах, эрэгтэй хүнтэй төстэйгөөр сахал үс ургадаг бол
- Хүүхэдтэй болохыг хүсч байгаа ч жирэмсэлж өгөхгүй байгаа бол.

 
НААШААА АНХААРЛАА НЭГ ХАНДУУЛНА УУ.
Дээрх шинж тэмдгүүдээс 2 оос дээш нь таньд илэрч байгаа бол эртхэн эмнэлэгт хандаж оношлогоо эмчилгээ хийлгэнэ үү.
 
Поликистоз буюу олон уйланхайжих өндгөвчний хам шинж гэж юу вэ?
 
Сарын тэмдгийн мөчлөг алдагдах, эр бэлгийн дааврын өсөлтөөс шалтгаалан батга гарах, эрэгтэй хүнтэй төстэйгөөр үс ургах, эхогоор харах үед өндгөвчинд олон уйланхай харагдах үед олон уйланхайжих өндгөвчний хам шинж гэж үздэг.
 
Олон уйланхайжих өндгөвчний хам шинж нь (polycystic ovarian syndrome) нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 5-10%, овуляцийн өөрчлөлттэй жирэмслэхгүй байгаа эмэгтэйчүүдийн 30-75% -д илэрч байгаа маш элбэг эмгэгүүдийн нэг юм. Энэхүү хам шинжээр оношлогдож буй эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн алдагдал, батга гарах, үргүйдэл, таргалалт зэрэг төрөл бүрийн зовиур шинж тэмдгүүд илэрч байна.
 
Дээр дурьдсанаас илүү ноцтой асуудал нь эдгээр хүмүүс тохирсон арга хэмжээ авахгүй удаан хугацаагаар явах тохиолдолд хоёрдогч хэлбэрийн чихрийн шижин, зүрх судасны өвчин, умайн дотоод салст бүрхүүлийн хорт хавдар, хөхний хорт хавдар мэтийн ужиг хам шинж, хүндрэл үүсэх эрсдэл өсч байгаа явдал юм.
Гэсэн хэдий ч дийлэнх эмэгтэйчүүд өөрийгөө ийм эмгэгтэй болохыг мэддэггүйгээс гадна сарын тэмдгийн хэт алдагдал, үргүйдлээс болоод эмнэлэгт үзүүлэх хүртлээ тохирсон оношлогоог хийлгээгүйгээс  арга хэмжээ авах боломжтой чухал үеийг нь  өнгөрөөж орхидог тал  байдаг.
Шалтгаан болон өвчний үүсэх үе
Өнөөг хүртэл өвчин үүсэх тодорхой шалтгаан нь тогтоогдоогүй.
Удамшлийн шалтгаан болон илсулин тэсвэртэй болох зэрэг төрөл бүрийн шалтгаануудийн хавсарсан үйлчилгээнд суурьласан өөрчлөлт гэж үзэж болох бөгөөд, үүнээс шалтгаалсан гормон ялгаралтын өөрчлөлтөөс болоод олон уйланхайжих өндгөвчний хам шинжийн төрөл бүрийн шинж тэмдгүүд болон ужиг хам шинжүүд бий болдог.  Илсулин тэсвэртэй болох эмгэгийг үүсгэгч хамгийн нийтлэг шалгаан нь таргалалт боловч туранхай эмэгтэйчүүдэд ч гэсэн инсулин тэсвэртэй болох эмгэг илрэх тохиолдол олон байдаг.


2015/05/25

Үр шилжүүлэн суулгах ажилбараас гадна үргүйдэлд хийгддэг олон эмчилгээ байдаг.

Үргүйдлийн эмчилгээнд шалтгаан, эмгэгийн үе шат, өвчтөний нас зэргээс хамааран тохирсон эмчилгэээний аргыг сонгон хэрэгжүүлдэг. Эмнэлэгт эрт хандах, нас залуу байх тусам л эмчилгээний аргын хөнгөн хэлбэрыг сонгон хэрэгжүүлэх магадлал өндөр мөн зохиомлоор үр суулгах зэрэг аргыг хэд хэдэн удаа хэрэгжүүлж жирэмслэх магадлалыг өндөрсгөх боломжтой хэдий ч нас ахимаг байх тусмаа илүү магадлал өндөртэй үр шилжүүлэн суулгуулах зэрэг аргыг хэрэглэх нь жирэмслэх магадлалыг өндөрсгөхөд тустай.

Мизмэди эмнэлгийн үргүйдлийн эмчилгээнд хэрэгжүүлж буй аргуудаас танилцуулж байна.


2015/05/21

Үргүйдлийн эмчилгээг хийлгэхэд тохиромжтой үе

Бид ихэнх тохиолдолд бүр өвдөөд босож чадахгүй болох юм уу байнга өвдөөд өөрт зовиуртай байх үед л эмнэлэгт ханддаг гэдэгтэй санал нэгдэх байх. Харин сүүлийн үед хүмүүсийн эрүүл мэнддээ анхаарал тавих хандлага өндөрсөж урьдчилан сэргийлэх үзлэг эмчилгээд хамрагдах нь ихэссэн. Гэсэн хэдий ч үргүйдэл буюу хүүхэдтэй болохгүй байх асуудал бол эмзэг, нээлттэй бус асуудал тул тэр бүр эмнэлэгт яаран ханддаг хүн цөөхөн. Гэвч хүний нөхөн үржихүйн чадвар нас ахих тусам буурч байдаг тул эрт эмнэлэгт хандсанаар энэхүү асуудлыг арай илүү хялбар шийдэх боломжтой талтай. Үр шилжүүлэн суулгахаас өөр аргагүй болсон үедээ, мөн нас нь нэлээд ахисан өндгөвчний үйл ажиллагаа нь буурсан үедээ эмнэлэгт хандаж буй гэр бүлүүд олон байгаа учир хүүхэдтэй болчих байх гэж хэдэн жилээр хүлээж явалгүй эртхэн эмнэлэгт үзүүлж оношлуулаад юу нь болохгүй байгааг нь мэдээд эмчлүүлээд авсан нь дээр байх. Тиймээс хэрэв та дараах тохиолдолуудын аль нэгэнд нь хамаарч байгаа бол үргүйдлийн нарийн мэргэжлийн эмнэлэгт хандана уу.

 

2015/05/14

Үр шилжүүлэн суулгах ажилбарын зардал

Үргүйдлийн эмчилгээнд хэрэглэгдэж буй эм тариа нь өөрөө маш өндөр өртөгтэй мөн хүн тус бүрийн биеийн онцлогоос хамааран хийгдэх эмчилгээ нь харьлцан адилгүй байдаг тул үргүйдлйин эмчилгээ, үр шилжүүлэн суулгах ажилбарыг яг тэд гэж тогтоосон үнэ гаргах боломжгүй юм.
Үр шилжүүлэн суулгах гэж буй хүмүүст маш чухал хэрэгтэй мэдээлэл бол үр шилжүүлэн суулгах ажилбарын зардал төлбөрын асуудал тул энд Мизмэди эмнэлгийн үр шилжүүлэн суулгах ажилбарын дундаж  үнийг орууллаа.

Үр шилжүүлэн суулгахад шалтгаан эм тарианаасаа хамаараад 6-8 сая орчим вон болдог.
Сүүлийн үед манай эмнэлгийн зүгээс Монголдоо шинжилгэээ оношлогоогоо хийлгээд ирсэн хүмүүст илүү олон нэмэлт шинжилгээ хийхгүйгээр тухайн шинжилгээнд нь суурьлан үр шилжүүлэн суулгах ажилбарыг шууд эхлүүлэх тал дээр илүү анхаарч ажиллаж байгаа.

2015/05/11

Мизмэди эмнэлгийн Солонгносын шилдэг эмнэлэг болохын баталгаа

МизМэди эмнэлэг нь өнөөг хүртэл олон улсын болон Солонгосын томоохон шалгаруулалтанд стандартуудын шаардлагад тэнцсэн бөгөөд томоохон шилдгийг шалгаруулах авардсуудад шалгарсан эмнэлэг юм.