2015/05/21
Үргүйдлийн эмчилгээг хийлгэхэд тохиромжтой үе
Бид ихэнх тохиолдолд бүр өвдөөд босож чадахгүй болох юм уу байнга өвдөөд өөрт зовиуртай байх үед л эмнэлэгт ханддаг гэдэгтэй санал нэгдэх байх. Харин сүүлийн үед хүмүүсийн эрүүл мэнддээ анхаарал тавих хандлага өндөрсөж урьдчилан сэргийлэх үзлэг эмчилгээд хамрагдах нь ихэссэн. Гэсэн хэдий ч үргүйдэл буюу хүүхэдтэй болохгүй байх асуудал бол эмзэг, нээлттэй бус асуудал тул тэр бүр эмнэлэгт яаран ханддаг хүн цөөхөн. Гэвч хүний нөхөн үржихүйн чадвар нас ахих тусам буурч байдаг тул эрт эмнэлэгт хандсанаар энэхүү асуудлыг арай илүү хялбар шийдэх боломжтой талтай. Үр шилжүүлэн суулгахаас өөр аргагүй болсон үедээ, мөн нас нь нэлээд ахисан өндгөвчний үйл ажиллагаа нь буурсан үедээ эмнэлэгт хандаж буй гэр бүлүүд олон байгаа учир хүүхэдтэй болчих байх гэж хэдэн жилээр хүлээж явалгүй эртхэн эмнэлэгт үзүүлж оношлуулаад юу нь болохгүй байгааг нь мэдээд эмчлүүлээд авсан нь дээр байх. Тиймээс хэрэв та дараах тохиолдолуудын аль нэгэнд нь хамаарч байгаа бол үргүйдлийн нарийн мэргэжлийн эмнэлэгт хандана уу.
피드 구독하기:
댓글 (Atom)
댓글 없음:
댓글 쓰기