2015/06/29

Мизмэди эмнэлгийн танилцуулга-бичлэг үзэх

МизМэди Сөүл хотын баруун хэсэг Кансо дүүрэгт байрладаг. Үргүйдэл эмэгтэйчүүдийн чиглэлээр төрөлжсөн дээд зэрэглэлийн Солонгосын хамгийн шилдэг эмэгтэйчүүдйин эмнэлэг юм.

МизМэди эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ

Үргүйдлийн эмчилгээ, шинжилгээ оношлогоо үр шилжүүлэн суулгах ажилбар

Эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал- миом, киста хавдар махан ургацаг авах умайн гуурсан хоолой сэтгэх

Төрөх, эх барих, зулбахаас сэргийлэх эмчилгээ мэс засал

Эрэгтэйчүүдийн шинжилгээ, эмчилгээ

Хүүхдийн төрөл бүрийн өвчин эмгэгийн эмчилгээ, вакцин

Хөхний хавдар болон хөхтэй холбоотой өвчин эмгэгийн эмчилгээ

Эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээ

Ходоодны дуран болон ходоод дотор гэдэсний өвчний эмчилгээ

2015/06/25

МизМэди эмнэлгийн эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээ

Солонгос улсад сурч, ажиллаж амьдарч буй та бүхэн эцэг эх, эмээ өвөөгөө чанартай сайн эмнэлэгт эрүүл Мэндийн нэгдсэн шинжилгээнд хямд зардлаар хамруулахыг хүсвэл  МизМэди эмнэлэгтэй холбогдоно уу.





<Xийгдэх шинжилгээ>



Шинжилгээний төрөл

Шинжилгээний тайлбар

Биеийн суурь шинжилгээ

Биеийн бүтцийн анализ(биеийн ерөнхий харьцаа, БЖИ-ийн хэмжилт-таргалалт)

Нүдний шинжилгээ

Нүдний даралт хэмжих

Нүдний уг дурандах

Сонсголын шинжилгээ

500Hz,100Hz,200Hz,400Hz

Зүрх, уушгиний үйл ажиллагааны шинжилгээ

Уушгиний үйл ажиллагааны шинжилгээ

Зүрхний бичлэг

Цээжний рентген

Хоол боловсруулах эрхтний шинжилгээ

Ходоодны дуран/Ходоодны тодосгогчтой зураг авалт(аль нэгийг нь сонгох)

Хэвлийн эхо

Өтгөний шинжилгээ

Цусны ерөнхий шинжилгээ

Цус багадалт, цусны бүлэгнэл

Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа

Хорт хавдрын маркерын шинжилгээ

CEA хоол боловсруулах эрхтний хорт хавдрын маркер

PSA Түрүү булчирхайн хорт хавдрын маркерын шинжилгээ

Цусны биохимийн шинжилгээ

Зүрх судасны үйл ажиллагааны шинжилгээ -Цусны даралт, цусан дахь өөх тос, холестериний хэмжээ тодорхойлох-HDL, LDL, T Cholesterol

Элэгний үйл ажиллагааны шинжилгээ

Бөөрний үйл ажиллагааны шинжилгээ

Чихрийн шижний шинжилгээ

Бамбай булчирхайн шинжилгээ

TSH, Free Tгормоны шинжилгээ

Бамбайн дайвар булчирхайн шинжилгээ

Дархлаажуулалт,

Элэгний вирус,

БЗХӨ шинжилгээ

Элэгний В вирусын халдвартай эсэх

Элэгний В вирусын дархлаажуулалттай эсэх

Элэгний С вирусын шинжилгээ

Тэмбүүний шинжилгээ

Рентген шинжилгээ

Нурууны рентген

Ясны сийрэгжилтийн шинжилгээ

Ясны нягтшилтыг хэмжих

Шээсний шинжилгээ

10 төрлийн шээсний элементийн шинжилгээ

Эмэгтэйчүүдийн шинжилгээ

Умайн хүзүүний хор хавдрын шинжилгээ PAP

Бамбайн Эхо

Үтрээний эхоVaginal sono

Хөхний эхо Breast sono

Хөхний зураг авалт - Mammography

Компьютер томографф- CT

Уушгиний СТ

Артерийн судасны хатуурлын шинжилгээ

Гол судасны хатуурлыг оношлох

2015/06/21

МизМэди чанартай баталгаатай эмчилгээтэйгээс гадна гадаад хүмүүс хамгийн хэрэгтэй үйлчилгээг үзүүлж чаддаг


Мизмэди эмнэлэг нь Орос, Монгол, Хятад, Америк гэх мэт олон улсын үйлчлүүлэгчдийн хөл хөдөлгөөнд байнга дарагдаж байдаг. Зарим хүмүүс танайд яагаад ийм их гадаад хүмүүс ирдэг вэ? Гадаадад төлөөлөгчийн газартай юу гэж асуух нь олонтаа байдаг. Төлөөлөгчийн газар гэхээсээ илүү зөвхөн Мизмэди л таньд өгч чадах сэтгэл ханамж, Мөн чанартай баталгаатай үйлчилгээ, 2 удаагийн Олон улсын шалгалтанд тэнцсэн стандарчилагдсан систем, орон бүрийн үйл...члүүлэгчдийг хүлээн авч тэднээс суралцан тэдэнд тусгайлан зориулсан үйлчилгээ, юунаас илүүтэйгээр үргүйдлийн нарийн мэргэжлээр төрөлжсөн эмнэлэг учир ҮР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЛТААР ЖИРЭМСЛЭЛТИЙН АМЖИЛТын хувь өндөр зэргээс шалтгаалан МизМэдиг сонгож байгаа юм.

2015/06/03

Улаан хоолойн үрэвсэл, сөргөө


Улаан хоолойн үрэвсэл, сөргөө

Улаанхоолойн сөргөө гэдэг нь ходоодны хүчил ходоодонд байрлах ёстой боловч улаан хоолойруу өгсөн орж ирснээр улаан хоолойд үрэвсэл үүсгэхийг хэлдэг. Ходоодны дурангаар улаан хоолойг харах үед үрэвсэл хэт ихэссэнээс улаан хоолой нарийссан байхаас эхлээд өнгөц жижиг хэсгүүд үрвэлссэн зэрэг олон янз байдаг.
 
Мөн дурангаар харах үед ямар нэгэн өөрчлөлт байхгүй боловч 24 цагийн турш улаан хоолойн дотоод хүчлийг хэмжихэд ходоодны хүчил эргэн орж ирж байгаа байх магадлалтай тохиолдол ч байдаг.

Шинж тэмдэг


“Өвчүүний доод хэсэгт хорсох, цээжний шар хөөрөх” шинж тэмдэг хамгийн их илэрдэг. Өөрөөр хэлбэл цээж – ходоодны амсар хэсэгт шатаж байгаа мэт өвдөхийг хэлнэ. Англиар "heartburn"  буюу зүрх шатах гэж хэлдэг.


Шалтгаан

Улаан хоолойн сөргөө өвчний шалтгаан нь тодорхой бус. Улаан хоолойн үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг олон хүчин зүйлс байдаг. Улаан хоолойн доод хэсэгт байрлах сфинктер булчингийн даралт сулрах, эргэн орж ирсэн ходоодны хүчлийг зайлуулах шингэн дутагдах, улаан хоолойн хөдөлгөөн буурах, мөн улаан хоолойн салст ходоодны хүчилд түлэгдэх зэрэг шалтгаанууд зэрэгцсэнээс бий болдог.

Улаан хоолойн үрэвслийг хурцатгахад нөлөөлдөг хоол хүнс болон зуршил


Идсэн зүйл сөргөө үүсэх буюу ходоодноос улаан хоолой руу эргэн орж ирэхээс сэргийлэх нь чухал.
Архи, тамхи, кофе болон бусад найрлагадаа кафейн ихээр агуулсан ундаа, гаазтай ундаа, зэрэг нь сөргөө үүсгэхэд нөлөөлнө. Мөн хэтэрхий тослог хоол, халуун ногоотой хоол зэрэг ч нөлөөлж болно.
Ялангуяа хэтэрхий их идэх, хоол идчихээд хэвтэх зэргээс зайлсхийх нь чухал.

Жирэмслэлт ба Улаан хоолойн сөргөө

Улаан хоолойн сөргөө нь жирэмсэн байх үед хурцдах тохиолдол элбэг байдаг. Жирэмсэн байх үед ялгардаг гормоны нөлөөллөөс шалгаалдаг мөн жирэмсний хордлого өгөх болон хүүхэд томрох үед улаан хоолойн үрэвсэл илүү хурцдах магадлал өндөр байдаг.
Тиймээс жирэмслэх төлөвлөгөөтэй байгаа жирийн үед хоол боловсруулах системтэй холбоотой ямар нэгэн зовиуртай байдаг бол ходоодны дурангийн шинжилгээ хийлгэж үзэх нь зүйтэй.
 

Эмчилгээ

-Эмийн эмчилгээ
-Амьдралын хэв маяг хоолны зуршлаа сайжруулах.
Улаан хоолойн сөргөөгөөр оношлогдсон бол PPI зэрэг эм хэрэглэснээр богино хугцаанд шинж тэмдгийг нь багасгах боломжтой ч хоолны зуршлаа өөрчлөх тохирсон хоол хүнсний дэглэм барьснаар урт хугацааны шинж тэмдэг зовиурыг багасгах боломжтой.