2015/06/03

Улаан хоолойн үрэвсэл, сөргөө


Улаан хоолойн үрэвсэл, сөргөө

Улаанхоолойн сөргөө гэдэг нь ходоодны хүчил ходоодонд байрлах ёстой боловч улаан хоолойруу өгсөн орж ирснээр улаан хоолойд үрэвсэл үүсгэхийг хэлдэг. Ходоодны дурангаар улаан хоолойг харах үед үрэвсэл хэт ихэссэнээс улаан хоолой нарийссан байхаас эхлээд өнгөц жижиг хэсгүүд үрвэлссэн зэрэг олон янз байдаг.
 
Мөн дурангаар харах үед ямар нэгэн өөрчлөлт байхгүй боловч 24 цагийн турш улаан хоолойн дотоод хүчлийг хэмжихэд ходоодны хүчил эргэн орж ирж байгаа байх магадлалтай тохиолдол ч байдаг.

Шинж тэмдэг


“Өвчүүний доод хэсэгт хорсох, цээжний шар хөөрөх” шинж тэмдэг хамгийн их илэрдэг. Өөрөөр хэлбэл цээж – ходоодны амсар хэсэгт шатаж байгаа мэт өвдөхийг хэлнэ. Англиар "heartburn"  буюу зүрх шатах гэж хэлдэг.


Шалтгаан

Улаан хоолойн сөргөө өвчний шалтгаан нь тодорхой бус. Улаан хоолойн үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг олон хүчин зүйлс байдаг. Улаан хоолойн доод хэсэгт байрлах сфинктер булчингийн даралт сулрах, эргэн орж ирсэн ходоодны хүчлийг зайлуулах шингэн дутагдах, улаан хоолойн хөдөлгөөн буурах, мөн улаан хоолойн салст ходоодны хүчилд түлэгдэх зэрэг шалтгаанууд зэрэгцсэнээс бий болдог.

Улаан хоолойн үрэвслийг хурцатгахад нөлөөлдөг хоол хүнс болон зуршил


Идсэн зүйл сөргөө үүсэх буюу ходоодноос улаан хоолой руу эргэн орж ирэхээс сэргийлэх нь чухал.
Архи, тамхи, кофе болон бусад найрлагадаа кафейн ихээр агуулсан ундаа, гаазтай ундаа, зэрэг нь сөргөө үүсгэхэд нөлөөлнө. Мөн хэтэрхий тослог хоол, халуун ногоотой хоол зэрэг ч нөлөөлж болно.
Ялангуяа хэтэрхий их идэх, хоол идчихээд хэвтэх зэргээс зайлсхийх нь чухал.

Жирэмслэлт ба Улаан хоолойн сөргөө

Улаан хоолойн сөргөө нь жирэмсэн байх үед хурцдах тохиолдол элбэг байдаг. Жирэмсэн байх үед ялгардаг гормоны нөлөөллөөс шалгаалдаг мөн жирэмсний хордлого өгөх болон хүүхэд томрох үед улаан хоолойн үрэвсэл илүү хурцдах магадлал өндөр байдаг.
Тиймээс жирэмслэх төлөвлөгөөтэй байгаа жирийн үед хоол боловсруулах системтэй холбоотой ямар нэгэн зовиуртай байдаг бол ходоодны дурангийн шинжилгээ хийлгэж үзэх нь зүйтэй.
 

Эмчилгээ

-Эмийн эмчилгээ
-Амьдралын хэв маяг хоолны зуршлаа сайжруулах.
Улаан хоолойн сөргөөгөөр оношлогдсон бол PPI зэрэг эм хэрэглэснээр богино хугцаанд шинж тэмдгийг нь багасгах боломжтой ч хоолны зуршлаа өөрчлөх тохирсон хоол хүнсний дэглэм барьснаар урт хугацааны шинж тэмдэг зовиурыг багасгах боломжтой.

댓글 없음:

댓글 쓰기