2014/12/17

Мизмэди эмнэлгийн үргүйдлийн эмч мэргэжилтнүүд

Кансо Мизмэди эмнэлгийн iDream үргүйдлийн эмчилгээний төвийн
 эмч мэргэжилтнүүд
 
 
iDream лабораторийн эмч, эрдэмтэн судлаачид


 iDream үргүйдлийн эмчилгээний төвийн нарийн мэргэжлийн эмч нар


               



Хүний эрүүл мэндийн тэн хагасыг хариуцдаг эрхтэн – ЭЛЭГ- ээ хайрлая.

“Миний мэдэх цорын ганц гоо үзэсгэлэн бол эрүүл мэнд”  Г.Хейне.


Элэгний эрүүл мэнд


Элэгний үүрэг
-       Шим тэжээл, амин чухал олон бодисуудыг нөөцлөх, боловсруулах, нийлэгжүүлэх үүрэгтэй

-       Уураг болон өөхийг глюкоз хэлбэрт хувиргах, альбумин цусны найрлагын зохицуулалтад оролцдог

-       Амин дэм эрдэс бодисыг хадгалах

-       Хорт бодисыг задлах, хоргүй болгох гадагшлуулах.

-       Цөс ялгаруулах хоол боловсруулахад оролцоно. Цөс ялгарахгүй бол биед хэрэгтэй амин дэм шимэгдэж хадгалагдаж чадахгүй.
 

Элэг нь нөхөн төлжих чадвар маш сайтай эрхтэн юм.
 
Элгийг хорлохоо больж ачааллыг нь хөнгөлөн сайн энхрийлж чадвал 10-хан хувь нь ажиллаж байсан ч үндсэн үүргээ сайн гүйцэтгэж, гэмтэж ажиллахаа болиод байгаа 90 хувь нь хүртэл сэргэдэг.
 
Иймд элгийн хайрлаж энхрийлэх нь маш чухал юм.

 
 

² Элгэнд сайн хоол хүнс

ü  Лууван

Лууванд найрлагад агуулагддаг бета-каротин нь элэгний эрүүл мэндэд тусладаг бөгөөд гепатитийн үед элэгний эсийг нөхөн сэргээхэд оролцдог. Лууван ихээр агуулагддаг бета-каротин нь вирусын нөлөөгөөр буурсан элэгний үйл ажиллагаа болон элэгний эсийг нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэхээс гадна хөгшрөлөөс хамгаалахад тусладаг. Мөн лууван нь найрлагадаа А витамин ихээр агуулсан байдаг учир нүд болон цус багадалтад сайн .

 
ü  Жууцай

2014/12/16

Жирэмсний шинжилгээ/ төрөхийн өмнөх хяналт

Мизмэди эмнэлгийн амаржих төв аюулгүй байдал ая тухыг бүрэн хангасан. Бүх төрөлт гэр бүлийн төрөх өрөөнд явагддаг. Төрөхийн өмнөх системчилсэн хяналтыг сайн тавидаг. Гадаад өвчитнүүдэд орчуулга, тосох үдэх үйлчилгээ үнэгүй, мөн солонгост байх хугацаандаа эмнэлгээс утас авч хэрэглэх боломжтой. Харьцангуй хямд үнээр  дээд зэрэглэлийн үйлчилгээг авах, тайван орчинд аюулгүйгээр амаржих боломжтой.

Миз мэди эмнэлэгтэй холбоо барих:  98521762                  chiuka100@mizmedi.com

СарДолоо хоногШинжилгээ Шинжилгээний зорилгоХийгдэх арга
2 сартай5-6 долоо     хоногЖирэмсний тестЖирэмсэн эсэхийг шалгахшээсний шинжилгээ 
Үтрээний эхо Үр хөврөл маш жижиг байдаг учир үтрээний эхогоор шалган умайд үр хөврөл байрласан эсэх, өндгөвч болон умайн өөрчлөлт (өндгөвчний хавдар, умайн миом зэрэг)-ийг мэдэх боломжтой үе юм.Үтрээний эхо 
Умайн хүзүүний хорт хавдрын шинжилгээ, бактерийн шинжилгээ Жирэмсний үед ч гэсэн умайн хүзүүний хорт хавдар үүсч болох тул эрт оношлуулж эмчлүүлэх нь зүйтэй юм. pap smear, наалдацийн шинжилгээ
3 сартай10-13 долоо хоног Эхо шинжилгээ Толгой болон их бие ялгаран хуваагдах үе учир ар дагзны зузаан болон хамрын ясны урт зэргийг хэмжих боломжтой.   Эхо
11-13 долоо хоног Нэгдсэн шинжилгээ - 1 дэхДауны синдром, мэдрэлийн системийн гажигтай үр хөврөлийг илрүүлэхийн тулд(илрүүлэх магадлал91%) эхо болон цусны шинжилгээгээр хийдэг нэгдсэн шинжилгээ юм.   ургийн шилэн хүзүүний зузааныг хэмжих + цусний шинжилгээгээр PPAP-A  хэмжих
4 сартай 16-18 долоо хоног  Ургийн гажгийн шинжилгээ  (Нэгдсэн шинжилгээ - 2дахь)Ургийн үений гажиг, дауний синдром, эдвардийн синдром зэргийн эрсдэл хэр өндөр байгааг урьдчилан мэдэх боломжтой.Эхо+цусны (Quad) шинжилгээ
17-20 долоо хоног  Ургийн усны шинжилгээ35-аас дээс насны жирэмсэн эхчүүд, удамшлийн эмгэгтэй, Quad шинжилгээгээр өөрчлөлттэй гарсан зэрэг тохиолдолд хийдэг ба илүү оновчтой хромсомийн шинжилгээ шинжилгээ юм.  Ургийн усны шинжилгээ
5 сартай20-24 долоо хоногНарийвчилсэн Эхо шинжилгээ Ургийн эрхтэнүүд бүрэлдэж гүйцэх ба хэмжээний хувьд тохирмжтой учир нарийвчилсан эхо хийх боломжтой үе юм. Эрхтэн тус бүрийн байрлал өөрчлөлттэй эсэх, ургийн гажгийг оношлох боломжтой.Нарийвчилсан эхо
6 сартай24-28 долоо хоног Жирэмсэн үеийн сахарын шинжилгээ Жирэмсэн үеийн чихрийн шижин нь ураг хэт томрсноос төрөлтийн хүндрэл үүсэх, цаашид эх чихрийн шижин өвчтэй болох зэрэг эрсдлийг нэмэгдүүлдэг. Цусны шинжилгээ 
Цус багадалтын шинжилгээ Цусны шинжилгээгээр цус багадалттай гарсан тохиолдолд төмрийн бэлдмэлийн хэмжээг нэмэгдүүлэх эсвэл өөрчлөх шаардлагатай.Цусны шинжилгээ 
7 сартай28 долоо      хоног3D эхо шинжилгээ  3D эхогоор ургийн нүүр болон гар хөлийг харах боломжтой. Ургийн гадаад байдлыг 3D-гээр харна.Эхо 
8 сартай 32 долоо      хоногНарийвчилсан эхо Төрөхийн өмнөх эхэсийн байрлал, ургийн усны хэмжээ, ургийн хөгжлийг шалгах. Эхо
9 сартай  36 долоо     хоног Төрөхийн өмнөх шинжилгээ Төрөхийн өмнөх /Мэс заслын өмнөх шинжилгээ  
10 сартай37~төрөх  ТөрөлтӨвдөлт 5-10 минутын зайтайгаар 1 цаг орчим үргэжлэвэл эмнэлэг явах шаардлагатай.Үтрээ/кисеров

2014/12/14

Гормон буюу даавар гэж юу вэ?


Хүн ба амьтны дотоод шүүрлийн булчирхайнуудаас үүсдэг уураг ба тосонцор бодисуудаас тогтсон химийн идэвхи өндөртэй органик нэгдлийг гормон гэнэ.

Гормон нь грекээр – өдөөх, сэдээх гэсэн утгатай юм.
 
 

Дааврууд нь 1. Уургийн бүтэцтэй, 2. Стероид бүтэцтэй гэж 2 хуваагддаг.

Уургийн бүтэцтэй дааврууд:

Бамбай хэлбэрт булчирхайн даавар (Щитовидная железа): - иод агуулсан тироксин, тиронин , иод агуулаагүй даавар тирекальцитонин орно.

Хос бамбай хэлбэрт булчирхайн гормон (околощитовидные железы): БХБ-н  хойд хэсгийн гадаргад хосоороо байрладаг 130-150 мг орчим, паратгормоныг ялгаруулдаг дөрвөн жижиг булчирхайг ХБХБ гэнэ.

Сэрээ булчирхайн гормон (Тимус) :Тимозин, тимопоэзин зэрэг дааврууд ялгарна.  Залуу эсийн хөгжилтийг сайжруулж, эсэргүүцэл нэмэгдүүлдэг ба гипоталамус, өнчин тархины зохицуулгын дор явагдана.  

Нойр булчирхайн гормон (Поджелудочная железа) - Хүний  нүүрс усны хэмжээг зохицуулахад чухал үүрэгтэй инсулин, глюкагон, липокайн зэргийг ялгаруулна.

Глюкагон- Цусны сахарын хэмжээг тодорхой хязгаарт барьдаг (0,60-1,00г/л) инсулины эсрэг үйлчлэлтэй   нойр булчирхайгаас ялгардаг гормон.

Бөөрний дайвар булчирхайн гормон (Надпочечник)- Хос эрхтэн ( баруун, зүүн) бөгөөд 10-12г жинтэй, холтослог ба тархилаг давхаргатай, давхарга бүрээс нь  даавар ялгардаг. (Адреналин-, норадреналин)

 Гипоталамус- Энэ нь төв мэдрэлийн ба дотоод шүүрлийн системын үйл ажиллагааг холбосон цэг бөгөөд ДШБ-н үйл ажиллагааг зохицуулах гол төв мөн. Гипоталамусын мэдрэлийн эсээс өнчин тархины гормон ялгаралтыг дэмжих 7 либерин, саатуулагч 3 статиныг гарган авсан. дэмжинэ). ӨТ-ны эсийн мембран дах рецепторууд нь гипоталамусын даавруудтай холбогддог гэж үздэг.

Өнчин тархины дааврууд  (Гипофиз): – Хүний өнчин тархи нь 600 мг жинтэй бөгөөд өмнөд, дунд, хойд гэсэн 3 хэсэгтэй ба хэсэг тус бүрээс даавар ялгарна. ӨТ-ны өмнөт хэсгийн дааврууд:1. Өсөлтийн даавар -Самототроп. 2. Сүү ялгаралтыг зохицуулах даавар –Лактотроп, пролактин, лютетропны гормон  3. Адреналин ба кортиныг тохируулдаг гормон –АКТГ. Тироксин тохируулагч гормон Фоллиулин зохицуулах гормон   2. Өнчин тархины дунд хэсгийн даавар: Арьсны өнгийг тохируулагч меланоформ  гормон .    3. Өнчин тархины хойд хэсгийн гормон: вазопрессин – цусны судасны агшилтыг хүчтэй болгодог, окситоцин- гялгар булчин, савны агшилтыг ихэсгэдэг үйлчлэлтэй.

Эпифизийн гормон- Энэ гормоныг мелотонин гэх ба уурагт нэгдэл юм.. Эдийн дааврууд, Ходоод, нарийн гэдэсний гормон, нарийн гэдэсний хананд  секретин гэх уурагт бүтэцтэй даавар, ангиотензин гэдэг - цусны даралтыг өндөрсгөдөг даавар ,  ходоодонд гастрин  даавар бий .

Нейрогормон: Гистамин –ходоодны хүчиллэг чанар ба , шүүсний ялгаралтыг хүчтэй болгодог гормон юм.   Серотонин- (энтероамин) бие махбодийн эд болон мэдрэлийн системийн эс, эдээс үүсдэг , оюуны үйл ажиллагааг хариуцдаг даавар.   Гепарин-  элгэнд үүсэж, цусны бүлэгнэлтийг удаашруулах онцгой үйлчлэлтэй.

Стероид бүтэцтэй дааврууд : БДБ-н холтослог давхрагын даавар: Холтослог давхаргаас гликокортикоид (уураг, өөх тос, нүүрс усны солилцоонд нөлөөлдөг) ба минералокортикоид  (ус, эрдсийн солилцоонд оролцоно.) дааврууд ялгарна .

Бэлгийн булчирхайн даавар.- өндгөвчний даавар фолликулин, төмсөгний даавар прогестерон орно.  Эм бэлгийн гормон-(Яичник, плацента) – эстрон (фолликулин), эстрадиол, эстриол  андротедион нүүрс ус, уургийн солилцоонд нөлөөлнө.

2014/12/08

Үргүйдлийн эмчилгээ

 

 


Эмэгтэй үргүйдлийн эмчилгээ



ü Дааврын эмчилгээ  -  Даавар ялгаруулалтын өөрчлөлтын үед тэнцвэржүүлэх зорилгоор    хэрэглэнэ.
 
ü Эмийн эмчилгээ    -  Хөнгөн үеийн эндометриозийн эмийн эмчилгээ

ü Өндгөвч сэдээх буюу өндгөн эс боловсролтыг дэмжих – Өндгөн эсийн боловстолт тогтмол биш эсвэл огт  боловсордоггүй тохиолдолд өндгөвч сэдээх тариаг ашиглан зохиомлоор өндгөн эсийг боловсруулах

ü Дурангийн мэс засал – Умайн гуурсан хоолойн наалдац, эндометриоз зэрэг эмгэгийн дурангийн мэс заслын эмчилгээ

ü Умайн гуурсан хоолойг тайрах таслах болон нөхөн сэргээх мэс засал – Үрийн сувгийн үйл ажиллагааг нөхөн сэргээх зорилгоор микроскоп ашиглан хийх мэс заслын эмчилгээ.

ü Умайн хөндийн дурангийн мэс засал – Умайн хөндийн наалдац, умайн төрөлхийн гажиг, салстын өөрчлөлт, полип зэргийн эмчилгээнд хэрэгжүүлнэ.

ü Зохиомлоор үр суулгалт – Умайн хүзүүний салстын өөрчлөлт, эр эсийн эсрэг бие илэрсэн зэрэг шалтгааны улмаас жирэмслэх магадлал буурсан тохиолдолд хэрэгжүүлдэг.

ü Үр шилжүүлэн суулгалт – Умайн гуурсан хоолойн битүүрэлт, умайн гуурсан хоолойн нөхөн сэргээх мэс заслын үр дүн бага, зохиомлоор үр суулгалт давтан амжилтгүй болох, эндометриозийн хүнд үед мөн үүнээс гадна үр шинжүүлэн суулгах ажилбар хамгийн үр дүнтэй эмчилгээний арга гэсэн дүгнэлтэнд хүрсэн тохиолдолд хэрэгжүүлнэ.

ü  Өндгөн эсд эр эсийг тарих ажилбар(ICSI) – Өвчтөний нас болон өндгөвчний үйл ажиллагаанаас хамааран өндгөн эсийн боловсролт мөн чанар муугаас болоод өөрөөрөө үр хөврөл үүсэх боломж бага гэж үзсэн тохиолдолд хэрэгжүүлдэг.
 
 
 
Эрэгтэй үргүйдлийн эмчилгээ
 


ü Дааврын буюу гормоны эмчилгээ – Даавар ялгаруулалтын өөрчлөлтын улмаас эр эс бий болох явцад асуудал үүссэн тохиолдолд гормоны эмчилгээг хэрэглэнэ.

ü Эмийн эмчилгээ – Антиоксидант- хэт исэлдлийн эсрэг эм бэлдмэл хэрэглэх гэх мэт..

ü Үрийн сувгийн нөхөн сэргээх эмчилгээ – Үрийн суваг болон дайврын эр эс гадагшлах сувгийн битүүрсэн хэсгийг микроскоп ашиглан нарийн мэс заслаар эмчлэх.

ü Зохиомлоор үр суулгах – Эр эсийн эсрэг биет илрэх, мөн эр эсийн тоо цөөн, хөдөлгөөн муу зэрэг шалтгааны улмаас байгалиараа жирэмслэх магадлал бага тохиолдолд хэрэгжүүлнэ.



ü Үр шилжүүлэн суулгалт - Зохиомол үр суулгалт давтан амжилтгүй болсон мөн зохиомлоор үр суулгахаас үр шилжүүлэн суулгалт илүү үр дүнтэй эмчилгээний арга гэсэн дүгнэлтэд хүрсэн тохиолдолд хэрэгжүүлнэ.

ü Өндгөн эсд эр эсийг тарих ажилбар(ICSI) – Үр шилжүүлэн суулгах ажилбар хийгдэх үед эр эсийн хөдөлгөөн маш муу, тоо хэт цөөн, эс эсийн гажиг, эр эсийн эсрэг бие илэрсэн зэргээс болоод өөрөөрөө үр хөврөл үүсэх магадлал бага гэж үзсэн тохиолдолд хэрэгжүүлдэг.

Мизмэди эмнэлэгтэй холбоо барих
98521762 chiuka100@mizmedi.com