2014/12/17

Хүний эрүүл мэндийн тэн хагасыг хариуцдаг эрхтэн – ЭЛЭГ- ээ хайрлая.

“Миний мэдэх цорын ганц гоо үзэсгэлэн бол эрүүл мэнд”  Г.Хейне.


Элэгний эрүүл мэнд


Элэгний үүрэг
-       Шим тэжээл, амин чухал олон бодисуудыг нөөцлөх, боловсруулах, нийлэгжүүлэх үүрэгтэй

-       Уураг болон өөхийг глюкоз хэлбэрт хувиргах, альбумин цусны найрлагын зохицуулалтад оролцдог

-       Амин дэм эрдэс бодисыг хадгалах

-       Хорт бодисыг задлах, хоргүй болгох гадагшлуулах.

-       Цөс ялгаруулах хоол боловсруулахад оролцоно. Цөс ялгарахгүй бол биед хэрэгтэй амин дэм шимэгдэж хадгалагдаж чадахгүй.
 

Элэг нь нөхөн төлжих чадвар маш сайтай эрхтэн юм.
 
Элгийг хорлохоо больж ачааллыг нь хөнгөлөн сайн энхрийлж чадвал 10-хан хувь нь ажиллаж байсан ч үндсэн үүргээ сайн гүйцэтгэж, гэмтэж ажиллахаа болиод байгаа 90 хувь нь хүртэл сэргэдэг.
 
Иймд элгийн хайрлаж энхрийлэх нь маш чухал юм.

 
 

² Элгэнд сайн хоол хүнс

ü  Лууван

Лууванд найрлагад агуулагддаг бета-каротин нь элэгний эрүүл мэндэд тусладаг бөгөөд гепатитийн үед элэгний эсийг нөхөн сэргээхэд оролцдог. Лууван ихээр агуулагддаг бета-каротин нь вирусын нөлөөгөөр буурсан элэгний үйл ажиллагаа болон элэгний эсийг нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэхээс гадна хөгшрөлөөс хамгаалахад тусладаг. Мөн лууван нь найрлагадаа А витамин ихээр агуулсан байдаг учир нүд болон цус багадалтад сайн .

 
ü  Жууцай



 
Жууцайн найрлагад агуулагддаг витамин С, Е болон төмөр, кальци зэрэг нь элэгний үйл ажиллагааг дэмжихээс гадна гэдэс хамгаалах үйлчилгээтэй. Мөн эрэгтэйчүүдэд сайн нөлөө үзүүлдгээс урологийн тасагт эм бэлдмэлээр хэрэглэх ч байдаг.
 


ü  Багваахай цэцэг

Багваахай цэцэг нь ходоод болон элгэнд сайн ургамлын нэг юм. Элэгний эрүүл мэндэд сайн нөлөөтэйгөөс гадна багваахай нь элэгний үйл ажиллагааны эргэн сэргэлтэнд тусладаг. Мөн элэгний үрэвсэл, ходоодны үрэвсэл гэх мэтийн үрэвслийн эмчилгээнд хэрэглэгддэг. Элэг болон ходоодонд маш сайн багваахай цэцэг нь гашуун амттай учир боловсруулж хийсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэвэл илүү тохиромжтой юм.

ü  Мөөг
Элэгний хор тайлах үйлчилгээтэй бета-глүган ихээр агуулагддаг ба алколийн метаболизмийг дэмжигч витамин В2,С мөн ихээр агуулагдсан байдаг. Элэгний хорт хавдар нь мөөгнөөс гарах юм байхгүй гэж хэлэхэд ч болох элгэнд сайн хүнс юм.  Бүх төрлийн мөөгөнд агуулагддаг бета-глүган нь онцгой дарлааг би болгосноор хорт хавдраас сэргийлэх мөн хавдрын эсийн өсөлтийг зогсоох үүрэг гүйцэтгэдэг
 
.
ü  Улаан лооль
Элэгний устсан эсийг нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй
.



  ü  Бөөрөнхий байцаа

Шарталт мөн өөх тостой хоолноос болоод дотор эвгүйрэх үед хордлого тайлах үйлчилгээтэй. Мөн элэгний үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээтэй.  




ü  Буурцаг

Архи тамхины хор тайлах, элэгний үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээтэй.










 

 






                          



Элэгээ хамгаалахын тулд хоол хүнсэндээ сайн анхаарах нь маш чухал юм.
Элгэнд сайн зүйлийг хичнээн хэрэглэлээ гээд муу зүйлийг нь хэтрүүлэх хэрэглээд байвал бас нэмэр болохгүй юм. Архи, эм зэргийн хэрэглээг багасгах, дасгал хөдөлгөөн тогтмол хийх, хүнсэндээ тогтмол ногоо хэрэглэх, стресстэхгүй байх зэрэг нь элгэнд төдийгүй эрүүл мэндэд тустай юм. Элгэнд сайн хүнсний хэрэглээгээ ихэсгэж ба муу хүнснээс татгалзсанаар эрүүл дээр нь элгээ хамгаалах боломжтой юм.






 

댓글 없음:

댓글 쓰기