2014/07/15

IVF -MizMedi women's hospital Үр шилжүүлэн суулгахад мэдэж байвал зохих зүйл


Ø  Үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэх гэж буй тохиолдолд мэдвэл зохих зүйл.

Холоос Үр шилжүүлэн суулгахаар Солонгос улсыг зорин ирж буй нутгийн ахан дүүсдээ бага ч болтугай тус болох юмсан гэж бодож явдгынхаа хувьд би энэхүү блогтоо үнэн бөгөөд ойлгоход хялбар мэдээллийг оруулахыг хичээдэг. Мөн манай(МизМэди) эмнэлгийг зорин ирж буй, ирэх гэж буй хүмүүст хэрэгтэй мэдээллийг өгч цаг болон мөнгөө хэмнэхэд нь тус болохыг зорин ажиллаж байна.

Ø  Үр шилжүүлэн суулгах ажилбар

1.     Сарын тэмгийн 2 дахь өдөр эмнэлэгт ирэх ба эмчийн зааврын дагуу шинжилгээ хийлгэх, өндгөвч сэдээх тариа эхлэх

2.     Өндгөн эс олноор боловсруулах зорилгоор өндгөвч өдөөх тариаг хийнэ. Хүн бүрт хийгдэх хэмжээ нь өөр байна. Дунджаар 10 хоног орчим хүн бүрт өөр.

3.     Эхогоор өндгөн эсийн боловсорч буй байдлыг шалгах

4.     Үтрээний Эхогоор харж өндгөн эс авах

5.     Гадны орчинд үр хөврөл үүсгэх – эр эсийг өндгөн эсийг дотор тарих аргыг хэрэглэж болно.

6.     Прогестрон тариа

7.     Жирэмсэн эсэхийг шалгах шинжилгээ
 
Үргүйдлийн шинжилгээ хийлгэн үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэхээр ирэхийн өмнө анхаарах зүйл
- Сарын тэмдэг тогтвортой бус бол эмчээс зөвлөгөө авсаны үндсэн дээр сар орчим жирэмснээс хамгаалах эм уух
- Эход харуулан өндгөвчинд уйланхай үүссэн эсэхийг шалгуулах - уйланхай байсан хэдий ч мэдэлгүй ирсэн тохиолдолд алга болохыг нь хүлээх шаардлагатай тохиолдолд ажилбар хойшлогдох эсвэл уланхайн усыг соруулж авах ажилбар хийлгэх зэрэг төлөвлөгдөөгүй нөхцөл байдал үүсдэг.

댓글 없음:

댓글 쓰기