2014/07/15

Солонгосын шилдэг үргүйдэл, эмэгтэйчүүдийн эмнэлэг - МизМэди


 
МизМэди эмнэлэг нь 1991 онд Сөүл хотын Каннам дүүрэгт үр шилжүүлэн суулгалтын мэргэжлийн эмнэлэг нэртэйгээр анх нээлтээ хийсэн. 2000 онд Кансо дүүрэгт эмэгтэйчүүд, үр шилжүүлэн суулгалт болон бусад эмчилгээний мэргэжлийн төвүүд бүхий Кансо МизМэди нэгдсэн эмнэлгийг нээсэн өнөөг хүртэл эмэгтэйчүүд болон үргүйдлийн эмчилгээний салбарт тэргүүлэх эмнэлэг болтлоо хөгжсөөр ирсэн билээ.

90 гаруй нарийн мэргэжлийн их эмч болон 600 гаруй ажилтантай МизМэди Эмнэлэг нь үргүйдлийн эмчилгээний “iDream” төв, хөхний хорт хавдрын оношлогоо, эмчилгээ болон түүнтэй холбоотой мэс заслын эмчилгээний төв,  хоол боловсруулах эрхтэний эмчилгээ оношлогоо, дурангийн шинжилгээ хийдэг дотор эрхтэний өвчин судалгааны төв,  хүүхдийг мэргэжлийн өндөр түвшинд эмчилж, оношилж буй өвөрмөц тохижилт, найрсаг үйлчилгээтэй  Kid’s”  хүүхдийн төв зэрэг үйлчлүүлэгчдийн итгэл хүлээсэн томоохон төвүүдтэй.

Манай эмнэлэгт 2000 гаруй төрлийн эмэгтэйчүүдийн мэс засал хийгдэж байна.

Үүнд: умайн хортой, хоргүй хавдар, өндгөвчний уйланхай, эндометриоз, умайн хөндийн ургацаг, миом полип, бага аарцгийн наалдац, савны гадуурх жирэмслэлт зэрэг эмэгтэйчүүдийн өвчнүүдийн 90% дээш хувийг дурангийн мэс заслын аргаар эмчилж, жилд 1.000 гаруй үр шилжүүлэн суулгах ажиллагааг хийж байна.

Мөн сар бүр 350-аас дээш хүн төрж, жилд 500.000 хүн амбулториор үзүүлж шинжилгээ эмчилгээнд хамрагддаж байна.

Сүүлийн үед Монгол, Орос, Зүүн Өмнөд Ази, Хятад, Америк зэрэг гадаадын олон улс орнуудаас үргүйдэл болон эмэгтэйчүүдийн эмчилгээ хийлгэхээр МизМэди эмнэлгийг зорин ирсээр байна.

댓글 없음:

댓글 쓰기