2015/03/23

Үргүйдлийн эмчилгээний iDream төв шинэ төрхтэйгөөр Kid's center -ийн 3 давхарт үүдээ нээлээ.

Үргүйдэл эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмнэлэг МизМэди нь үргүйдлийн эмчилгээний арвин туршлагатай доктор профессоруудаараа дамжуулан шинэ арга технологиудийн эмчилгээндээ нэвтрүүлсээр байна. Мөн түүнчлэн эмчилгээний аюулгүй байдлыг дээд зэрэгтэй хангасан төдийгүй орчны ая тухтай байдлыг орхигдуулдаггүйгээр ч онцлогтой. Жилийн 365 хоног үргэлж шинэчлэлтийн хийж шинэ технологийн эрэн судлалж нэвтүүлж байдаг МизМэди эмнэлэг нь Солонгосын сүүлийн үеийн  хамгийн шилдэг технологитой эмнэлгээр шалгараад авсан  билээ. Энэ нь маш нарийн арга технологи ур чадвар шаарддаг үргүйдлийн эмчилгээний салбарыг МизМэди тэргүүлж буйн нэгэн баталгаа юм.

Үйлчлүүлэгчдийн тав тухтай байдлыг хангахын тулд орчны шинэчлэлтийг ч үргэлж хийж байдаг.
Үргүйдлийн эмчилгээний iDream төв шинэ төрхтэйгөөр Kid's center -ийн 3 давхарт үүдээ нээлээ.




2015/03/16

МизМэди эмнэлэгт үр суулгах ажилбар хийлгэн эхний тохиолдлоороо амжилттай болсон хос нутаг буцлаа.

Үр суулгах ажилбар нь хүний биед байгалийн жамаар явагддаг процессийг гадны орчинд тоног төхөөрөмжийн тусламжтайгаар явуулдаг тул тийм хялбар процесс биш юм.
Тиймээс хүмүүс үр суулгалтын эхний тохиолдол амжилттай болдоггүй гэсэн үнэн үү гэж асуух нь олонтаа байдаг.

Хүн бүрийн биеийн онцлог, нас, сэтгэл санааны байдал өөр, үргүйдлийн шалтгаан нь ч гэсэн өөр байдаг тул 100% амжилттай болно гэсэн баталгааг хэн ч өгч чадахгүй. Тиймээс үр суулгах ажилбар нь өндөр өртөгтэй хэрнээ эрсдэл ихтэй ажилбар юм.

 Иймд үр суулгах гэж байгаа хүмүүс нэгэн зүйлийг анхаарч мэдэхэд илүүдэхгүй байх. Солонгос эмнэлэг гэхээр бүгд л адил биш гэдгийг бас дээр нь бас үргүйдлийн нарийн мэргэжилийн эмчтэй эсэх мөн эмч нь хэр туршлагатай гэдгийг судалж үзэж эмнэлгээ сонгох нь зүйтэй юм.

Солонгостоо нэр хүнд бүхий үргүйдлийн нарийн мэргэжлийн эмнэлэг маш цөөхөн байдаг ба үүний нэг нь Мизмэди эмнэлэг юм. МизМэди эмнэлэг нь үүсгэн байгуулагдахаасаа эхлээд л эмэгтэйчүүдийн эмнэлгүүдээс ялгаатай үргүйдлийн эмнэлгээр байгуулагдсан юм. Жил бүр эмч мэргэжилтнүүдээ Америкт дадлагажуулан үргэлж шинэ технологийг нэвтрүүлж байдаг нь МизМэди эмнэлгийн нэг онцлог юм.

Сүүлийн үед үр шилжүүлэн суулгах ажилбарыг дээд сургуулийн эмнэлгүүд хийх болсон ч бодит туршлага гэдэг зүйл нэг л өглөө бий болчихдог зүйл биш тул бодож үзүүштэй л болов уу.
 

Кансо МизМэди эмнэлгийн iDream үргүйдлийн төвийн нарийн мэргэжлийн эмч Ким Мин Жэ доктор Монголчуудад ээлтэй эмч хэмээн нэрлэгддэг билээ. Ким эмчээр үр суулгуулахаар ирсэн хүн болгон л бараг амжилттай болдог тул ийнхүү нэрлэгдэхэд хүргэсэн бололтой. Ким доктор хэлэхдээ тэр алс холоос намайг гээд зорин ирж байгаа хүмүүс байгаад би их баяртай байдаг ч юунаас илүүтэй баярлаж байгаа зүйл гэвэл эмчилгээний үр дүн сайн болж жирэмсэн болоод буцаж байгаа явдал юм.

2015/03/15

Түрүү булчирхайн томролт гэж юу вэ?


Түрүү булчирхайн томролт нь дундаж наснаас дээшхи эрэгтэйчүүдэд илэрдэг хамгийн элбэг өсөлттэй хавдрыг нэг юм.
Түрүү булчирхай томорч шээсний сувгийг дарах тохиолдолд шээс дамжуулах замд саад учирснаас түрүү булчирхайн үрэвсэл үүсдэг. Гэхдээ түрүү булчирхайн хэмжээ, давсагнаас шээс гадагшлах сувгийн битүүрэл болон түрүү булчирхайн үрэвсэл үүсэх нь хоорондоо нягт холбоотой зүйл биш юм.
Түрүү булчирхай томроход хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь нас ахих, эр бэлгийн даавар ялгарч байгаа эсэх зэрэг юм. Түрүү булчирхай томрох эмгэгийн патологийн өөрчлөлт нь 35 наснаас эхлэх бөгөөд 60 настай эрэгтэйчүүдйин 60%, 80 настай эрэгтэйчүүдийн 90% -д үүсдэг. Эдгээрийн дотроос 50% нь түрүү булчирхай томорсноос үүдэлтэй төрөл бүрийн шээсний системийн саатал, зовиуртай байдаг ба 25-30 орчим хувь нь мэс засал хийлгэж байгаа юм.
Шөнө шээх, шээс үлдсэн мэт мэдрэгдэх, шээсээ тэвчиж чадахгүй болох, шээс гадагшлахдаа удаан болох зэрэг шээсний системийн зовиур нь тухайн хүнд маш хэцүү байдаг учир ихэнхээ түрүү булчирхай томролттой хүмүүс энэ тохиолдолд эмнэлэгт хандах нь элбэг байдаг.
 
Оношлогоо
Үндсэн шинжилгээ
-          Асуулга болон шинж тэмдэгт дүгнэлт хийх
-          Урологийн эмчийн үзлэг  
-          Шээсний шинжилгээ
-          Бөөрний үйл ажиллагааны шинжилгээ
-          Түрүү булчирхайн PSA хэмжих
-          Шээс үлдэж байгаа хэмжээг хэмжих шинжилгээ
 
Давсагны дотоод даралтын хэмжих Зурган оношлогоо
-  Шээсний сувгийн зураг
авалт болон хэвлийн эхо
-  Шулуун гэдэсний эхо
 
Эмчилгээ
- эмэн эмчилгээ
-
мэс заслын эмчилгээ
Түрүү булчирхайн томролтын эхэн шатанд эм болон хамгаалах аргуудыг хэрэглэдэг. Гэвч ихэнх өвчтєнүүд зєвхєн шээс саатаж  эхлэх үед л эмчид ( давсаг бүрэн сулрахгүй, шээс гоожих, эсвэл байнга шээсний үнэр гарах )ханддаг. Ийм  тохиолдолд ихэвчлэн мэс заслын эмчилшээ хийгддэг.
 
 
 

2015/03/09

Өндгөвчний киста буюу уйланхай гэж юу вэ? Өндгөвчний уйланхайн эмчилгээ

Өндгөвчний киста буюу уйланхай

МизМэди эмнэлэг нь өндгөвчний уйланхайг олон жилийн туршлагадаа үндэслэн үнэн зөв оношлон хамгийн тохиромжтой аргыг сонгон эмчилж байна. Ихэнх тохиолдолд нээх хагалгаа хийхгүйгээр дурангийн мэс заслын аргаар эмчилж байна.

Өндгөвчний киста буюу уйланхай гэж юу вэ?

Өндгөвчний уйланхай гэж өндгөвчинд үүссэн дотор нь усаар дүүрсэн уйланхайг хэлнэ. Өндгөвч нь умайн хоёр талд байрладаг хос эрхтэн бөгөөд овульяаци явуулах(өндгөн эсийг боловсруулан гадагшлуулах), эм бэлгийн даавар ялгаруулах үүрэгтэй чухал эрхтэн юм. Энэхүү үйл ажиллагааны явцад уйланхай үүсэх нь элбэг байдаг тул үүнийг өндгөвчний киста гэж нэрлэдэг.

Дийлэнх өндгөвчний уйланхай нь жижиг, өсөлттэй байдаг. Гэвч том уйланхайнууд нь өвдөх, халдвар дамжуулах, идээлэх зэрэг эрсдэлтэй тул анхаарал болгоомжтой хандах шаардлагатай юм.


Шалтгаан

Сар болгон өндгөвчинд фолликул гэж нэрлэдэг уйланхай үүсдэг ба энэ нь хагарснаар өндгөн эс гадагшилдаг. Гэвч зарим үед фолликул нь ургацаг болж хувирах тохиолдол байдаг.
Энэхүү ургацаг нь хоёр төрөл байдаг

Үүрэгтэй уйланхай – фолликул бүрэн боловсорч өндгөн эс гадагшилж чадаагүйгээс үүсдэг. Энэхүү уйланхай нь ихэвчлэн 1-3 сарын дотор алга болдог.

Фолликул шинжтэй уйланхай- Энэ нь өндгөн эс боловсорсны дараа фолликул нь уйланхай хэлбэртэйгээр үлдэх тохиолдол бөгөөд хэдэн долоо хоногийн дараа алга болдог.

Дийлэнх уйланхай нь үүрэгтэй уйланхай байдаг бөгөөд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд үүсдэг. Гэвч үүнээс гадна өөр олон төрлийн уйланхайнууд үүсч болох бөгөөд үүний нэг жишээ гэвэл умайн эндометриоз эмгэгтэй хүмүүст өндгөвчинд уйланхай буюу ургацаг үүсэх тохиолдолд умайн эндометриозоос үүдэлтэй ургацаг гэж нэрлэдэг. Үүнээс гадна гаж ургацаг, миксома гэх мэт патологийн үүднээс ангилсан олон төрлийн уйланхай байдаг ба хэмжээ, зовиур шинж тэмдгээс нь хамаарч эмчилгээ хийх эсэхийг шийдвэрлэдэг.


Шинж тэмдэг, зовиур
Дийлэнх өндгөвчний уйланхай нь шинж тэмдэг, зовиур илэрдэггүй. Тиймээс тогтмол шинжилгээ хийлгэж байх нь чухал юм. Ургацаг эргэн тойрны эрхтэн юм уу аарцгийг дарах эсвэл уйланхай хагарч цус гарах зэрэг тохиолдолд өвдөлт бий болдог. Ховор тохиолдолд уйланхай эдээлснээс хүчтэй өвдөх тохиолдол ч байдаг. Энэ тохиолдолд яаралтай мэс засал хийлгэх шаардлага гарч болдог. Өөр шинж тэмдэг гэвэл ургацаг давсгийг дарснаас шээх үед зовиуртай байх, бөөлжих, суулгах гэх мэт зовиур илэрч болзошгүй юм.

 
Оношлогоо
Ямар нэгэн зовиуртай тохиолдолд асуулга авах ба эмэгтэйчүүдийн үзлэг хийдэг. Мөн эмэгтэйчүүдийн эхогоор харж хэлбэр, хэмжээ зэргийг шалгаж тодорхойлдог. 3-4 сарын дараа ч алга болохгүй бүр томрох юм уу өвдөх тохиолдолд цусны шинжилгээгээ(CA-125 хавдар илрүүүлэх шинжилгээ) бага аарцгийн дурангийн оношлогоо зэргийг хийдэг.  


Эмчилгээ
Эмчилгээг өвчтөний нас, цэвэршсэн эсэх, уйланхайн хэлбэр хэмжээ, зовиур зэргээс хамаарч шийдвэрлэнэ.

ü  Явцыг ажиглах

Уйланхай жижиг бөгөөд хэмжээ нь өөрчлөгдөхгүй зовиур багатай бол хэдэн сар явцыг харан өөрөө алга болох эсэхийг нь ажиглана.

ü  Эмийн эмчилгээ

Үүрэгтэй уйланхай байх магадлалтай тохиолдолд гормоны эм хэрэглэх нь эмчилгээнд тус болдог.

 
 
 
 
 

ü  Дурангийн мэс засал

Уйланхай томрох юм уу анхнаасаа 5-6см-ээс том байх, дотор нь уснаас өөр хатуу зүйл байх, өвдөх гэх мэт зовиуртай, 3 сараас дээш хугацаагаар алга болохгүй байх зэрэг тохиолдолд мэс засал хийх шаардлага гарч болно.
Хорт хавдар биш бол зөвхөн уйланхайг авахад л бүрэн эдгэрэх боловч зарим үед өндгөвчийг бүхэлд нь авах тохиолдол ч гарч болдог. Хорт хавдар бол дурангийн хагалгаанаас илүү нээх хагалгаа хийх нь элбэг байдаг.


Урьдчилан сэргийлэлт
Өндгөвчний уйланхай нь маш элбэг бөгөөд дийлэнхдээ ямар нэгэн зовиур илрэхгүй томордог тул урьдчилан сэргийлэх тусгай арга хэрэглэх шаардлагагүй. Одоогийн байдлаар өндгөвчний ургацгаас сэргийлэх юмуу эрт илрүүлэх арга зам бол сарын тэмдгийн мөчлөг, хэмжээ(хэмжээ, хугацаа, өвдөлт) зэрэгт өөрчлөлт гарвал эмчид үзүүлэх, мөн ямар нэгэн өөрчлөлт гарахгүй байсан ч тогтмол үзлэгт хамрагдах явдал юм.

2015/03/02

Умайн хүзүүний хорт хавдар, түүнээс урьдчилан сэргийлэх арга




Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?
 
Умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн хавдрын дотроос дэлхий нийтээр  илрэлээрээ 2 т орж байгаа маш элбэг тохиолдож буй хорт хавдар юм.  Энэхүү хавдраас нас барсан тохиолдол жилд 230,000 гэсэн тоо баримт байна.
Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтнүүдийн дотроос хорт хавдарт өртөмтгий хэсэг нь умайн хүзүү байдаг. Умайн хүзүүний хавдар гэдэг нь умайн хүзүүний эд эсэд өөрчлөлт орохыг хэлнэ. Энэхүү эс эдэд өөрчлөлт орох үйл явц нь тодорхой үе шатуудаар явагддаг тул эрт оношилж илрүүлэх тусмаа бүрэн эмчлэгдэх, эрхтнийг хадгалах авч үлдэж болох магадлал өндөртэй.
 
Умайн хүзүүний хорт хавдар үүсэх шалтгаан
Хүний папилома вирус (HPV)  умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг болохыг шинжлэх ухаан баттайгаар тогтоогоод байгаа юм. Энэ вирус бэлгийн хавьтлын үед умайн хүзүүнд нэвтрэн орж  тэнд вирусийн сүрэг бөөгнөрөл үүсгэн суурьшдаг. Эдгээр вирусын нөлөөгөөр хэвийн эсүүд өөрчлөлтөнд орж эсийн гаж хувирал явагдаж  хорт хавдар үүсдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Хавдар үүсэхэд нөлөөлдөг шалтгаанууд гэвэл:
- Бэлгийн харьцаанд хэт эрт насанд орох

- Тамхи татах зэрэг хорт зуршил

- Нэг бус олон бэлгийн хавьтагчтай байх

- Бэлгийн замын халдвар авч байсан
 

Умайн хүзүүний хавдрыг ямар аргаар эрт оношилж болох вэ?

- Эмэгтэйчүүдийн үзлэгт тогтмол орж байх - (6 сард, жилд нэг удаа үзлэгт хамрагдаж хорт хавдрын  
    шинжилгээ хийлгэх.)

- Умайн хүзүүний хорт хавдрын эсийн шинжилгээ (пaп тест- pap smear) - Энэ нь умайн хүзүүний сувгаас тусгай зориулалтын сойзоор дээж авч шинжилдэг арга. Маш энгийн ажилбар, эмэгтэйд ямар нэгэн таагүй мэдрэмж төрдөггүй.
- Хүний папилома вирус (HPV) -ийн шинжилгээ
- Умайн хүзүүний эдийн шинжилгээ
- Умайн хүзүүг дурандах \кольпоскоп\
Умайн хүзүүний эдийн шинжилгээ - биопси -  Эсийн шинжилгээ эргэлзээтэй гарсан тохиолдолд умайн хүзүүнээс жижиг эд таслан авч шинжлэх арга.
НPV-ийн шинжилгээ -   Хавдар үүсгэж байгаа хүний папилома вирусыг нүдээрээ харан оношлох боломжгүй учраас зөвхөн эсийн шинжилгээгээр энэ вирус байгаа үгүйг, хэрвээ байвал хавдар үүсгэх өндөр эрсдэл байгаа эсэхийг тогтооно.
Эсийн шинжилгээ өгөхдөө ямар шаардлагыг хангах ёстой вэ?
-Шинжилгээ өгөхөөс  48 цагийн өмнө усанд, шүршүүрт орж болохгүй
-Шинжилгээ өгөхөөс  48 цагийн өмнө бэлгийн харьцаанд орж болохгүй
-Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө тампон, жирэмснээс хамгаалах эм мөн -эмэгтэйчүүдийн тос, ариун цэврийн хөөс зэргийг хэрэглэж болохгүй
 
Хавдрын үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
Хавдрын эхэн үед ямар ч шинж тэмдэг илэрдэггүйд хамаг аюул оршино. Энэ өвчнийг зөвхөн эмчид үзүүлж эсийн шинжилгээ өгснөөр илрүүлэх боломжтой. Өвчин  хүндэрч хожуу шатандаа орсон үед бэлгийн харьцааны үеээр цусархаг ялгадас гарах, мөн үтрээнээс шүүс ялгадас гарах, хэвлийн доод хэсгээр өвдөх, гуя цавь руу өвдөх, ядарч сульдах шинж илэрнэ.
 
         Эрүүл умайн            эрт үеийн хавдар            2-р үеийн хавдар        3-р үеийн хавдар
         хүзүү
Умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой юу?
Умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Мөн хавдрыг эрт үе шатанд нь илрүүлбэл төгс эмчлэгддэг. Хожуу үе шатанд орсон хавдрыг зөвхөн мэс заслын аргаар эмчилнэ.
 
Анхдагч урьдчилан сэргийлэлт 
-Бэлгийн тогтвортой харилцагчтай байх (эхнэр, нөхөр)
-Бэлгийн харьцааг хэт эрт эхлэхгүй байх
-Бэлгийн ариун ёс журам болон ариун цэврийг сахих
-Тамхи татах зэрэг хорт зуршлаас татгалзах
-Хоол хүнсэндээ жимс, ногоо, витаминлаг хүнс хэрэглэх
-Умайн хүзүүний эсийн шинжилгээ тогтмол өгч байх
 
Өвөрмөц  урьдчилан сэргийлэлт
Умайн хүзүүний хорт хавдрын 70%-ийг үүсгэдэг хүний папилома вирусын (HPV) эсрэг вакциныг гаргаж авсан байгаа билээ. Вакциныг барууны өндөр хөгжилтэй (АНУ, Герман) орнуудад 11-12 насны бэлгийн харьцаанд орж эхлээгүй охидуудад хийдэг. Вакциныг 6 сарын дотор 3 удаа хийдэг. Вакцин хийлгэснээрээ HPV-ын элбэг тохиолддог вирусын халдвараас бүрэн сэргийлэх боломжтой. Вакциныг 2006 оноос үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд HPV-ийн вакцины 1 удаагийн тунгийн дундаж  үнэ нь 180000вон 3удаа хийлгэх тохиолдолд 540000 вон болно.
 
Вакцины нэр-Gardasil.
Энэхүү вакцинд даатгал хамаарахгүй бөгөөд бэлгийн харьцаа эхлэхээс өмнө хийлгэвэл илүү үр дүнтэй гэж үздэг. 9-25 насны хүүхэд, өсвөр насныхан хийлгэвэл илүү тохиромжтой юм.

Жирэмслэх, ээж болох төлөвлөгөөтэй байгаа болдор хаяж 1-3 сарын өмнөөс тамхинаас гарах нь зүйтэй.

Тамхи нь 4000 орчим төрлийн химийн бодисыг агуулсан байдаг. Тэр дундаа диоксин, нитросамин зэрэг хорт хавдар үүсгэгч бодисуудыг агуулж байдаг аюултай бүтээгдэхүүн юм.
 
Жирэмсэн эх тамхи татах, тамхитай орчинд амьдрах байх зэрэг нь дараах хүндрэлүүд гарахад хүргэдэг байна. Үүнд
- Үр хөврөл умайн хөндийг бэхлэгдэх явц удаашрах, үргүйдлийн шалтгаан болох
- Амнион ургийн хальс эрх хагарах
- эхэс эрт салах
- эхэс түрүүлэх
- зулбах, дутуу төрөх
- төрөх үед их хэмжээгээр цус алдах  зэрэг эрсдлүүдийн шалтгаан болдог.
Мөн урагт нөлөөлснөөр
-  уруул нь сэтэрхий төрөх
- бага жинтэй хүүхэд төрөх
- амьгүй төрөх
- нэг нас хүрч чадалгүй амь алдах зэрэг сөрөг үр дагаварууд гарах магадлал өндөрснө.
 
Тамхи татдаг эрэгтэй хувьд эр эсийн тоо цөөрөх ба хөдөлгөөн мууддаг гэсэн судалгаа баримт байдаг. Нөхөр нь тамхи татдагаас жирэмсэн эс 2 дахьч буюу дам тамхидалтад өртөх тохиолдолд дутуу төрөх бага жинтэй хүүхэд төрөх зэрэг эрсдэл гарч болзошгүй тул эцэг эх хоёул тамхи татахгүй байх нь зүйтэй юм.
Тамхи татахыг хориглох хугацааны хувьд тодорхой тогтоосон зүйл байхгүй боловч тамхинд агуулагдаж буй хорт бодисын амьдрах хугацаанаас тооцож үзэхэд дор хаяж жирэмлэхээс  1-3 сарын өмнөөс тамхинаас гарах нь зүйтэй юм.
 
МизМэди эмнэлгийн эмч нарын бичсэн " Ухаалаг жирэмслэлт, эрүүл төрөлт" номноос ...