Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?
Умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн хавдрын дотроос дэлхий нийтээр илрэлээрээ 2 т орж байгаа маш элбэг тохиолдож буй хорт хавдар юм. Энэхүү хавдраас нас барсан тохиолдол жилд 230,000 гэсэн тоо баримт байна.
Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтнүүдийн дотроос хорт хавдарт өртөмтгий хэсэг нь умайн хүзүү байдаг. Умайн хүзүүний хавдар гэдэг нь умайн хүзүүний эд эсэд өөрчлөлт орохыг хэлнэ. Энэхүү эс эдэд өөрчлөлт орох үйл явц нь тодорхой үе шатуудаар явагддаг тул эрт оношилж илрүүлэх тусмаа бүрэн эмчлэгдэх, эрхтнийг хадгалах авч үлдэж болох магадлал өндөртэй.
Умайн хүзүүний хорт хавдар үүсэх шалтгаан
Хүний папилома вирус (HPV) умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг болохыг шинжлэх ухаан баттайгаар тогтоогоод байгаа юм. Энэ вирус бэлгийн хавьтлын үед умайн хүзүүнд нэвтрэн орж тэнд вирусийн сүрэг бөөгнөрөл үүсгэн суурьшдаг. Эдгээр вирусын нөлөөгөөр хэвийн эсүүд өөрчлөлтөнд орж эсийн гаж хувирал явагдаж хорт хавдар үүсдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Хавдар үүсэхэд нөлөөлдөг шалтгаанууд гэвэл:
- Бэлгийн харьцаанд хэт эрт насанд орох
- Тамхи татах зэрэг хорт зуршил
- Нэг бус олон бэлгийн хавьтагчтай байх
- Бэлгийн замын халдвар авч байсан
Умайн хүзүүний хавдрыг ямар аргаар эрт оношилж болох вэ?
- Эмэгтэйчүүдийн үзлэгт тогтмол орж байх - (6 сард, жилд нэг удаа үзлэгт хамрагдаж хорт хавдрын
шинжилгээ хийлгэх.)
- Умайн хүзүүний хорт хавдрын эсийн шинжилгээ (пaп тест- pap smear) - Энэ нь умайн хүзүүний сувгаас тусгай зориулалтын сойзоор дээж авч шинжилдэг арга. Маш энгийн ажилбар, эмэгтэйд ямар нэгэн таагүй мэдрэмж төрдөггүй.
- Хүний папилома вирус (HPV) -ийн шинжилгээ
- Умайн хүзүүний эдийн шинжилгээ
- Умайн хүзүүг дурандах \кольпоскоп\
Умайн хүзүүний эдийн шинжилгээ - биопси - Эсийн шинжилгээ эргэлзээтэй гарсан тохиолдолд умайн хүзүүнээс жижиг эд таслан авч шинжлэх арга.
НPV-ийн шинжилгээ - Хавдар үүсгэж байгаа хүний папилома вирусыг нүдээрээ харан оношлох боломжгүй учраас зөвхөн эсийн шинжилгээгээр энэ вирус байгаа үгүйг, хэрвээ байвал хавдар үүсгэх өндөр эрсдэл байгаа эсэхийг тогтооно.
Эсийн шинжилгээ өгөхдөө ямар шаардлагыг хангах ёстой вэ?
-Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө усанд, шүршүүрт орж болохгүй
-Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө бэлгийн харьцаанд орж болохгүй
-Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө тампон, жирэмснээс хамгаалах эм мөн -эмэгтэйчүүдийн тос, ариун цэврийн хөөс зэргийг хэрэглэж болохгүй
Хавдрын үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
Хавдрын эхэн үед ямар ч шинж тэмдэг илэрдэггүйд хамаг аюул оршино. Энэ өвчнийг зөвхөн эмчид үзүүлж эсийн шинжилгээ өгснөөр илрүүлэх боломжтой. Өвчин хүндэрч хожуу шатандаа орсон үед бэлгийн харьцааны үеээр цусархаг ялгадас гарах, мөн үтрээнээс шүүс ялгадас гарах, хэвлийн доод хэсгээр өвдөх, гуя цавь руу өвдөх, ядарч сульдах шинж илэрнэ.
Эрүүл умайн эрт үеийн хавдар 2-р үеийн хавдар 3-р үеийн хавдар
хүзүү
Умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой юу?
Умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Мөн хавдрыг эрт үе шатанд нь илрүүлбэл төгс эмчлэгддэг. Хожуу үе шатанд орсон хавдрыг зөвхөн мэс заслын аргаар эмчилнэ.
Анхдагч урьдчилан сэргийлэлт
-Бэлгийн тогтвортой харилцагчтай байх (эхнэр, нөхөр)
-Бэлгийн харьцааг хэт эрт эхлэхгүй байх
-Бэлгийн ариун ёс журам болон ариун цэврийг сахих
-Тамхи татах зэрэг хорт зуршлаас татгалзах
-Хоол хүнсэндээ жимс, ногоо, витаминлаг хүнс хэрэглэх
-Умайн хүзүүний эсийн шинжилгээ тогтмол өгч байх
Өвөрмөц урьдчилан сэргийлэлт
Умайн хүзүүний хорт хавдрын 70%-ийг үүсгэдэг хүний папилома вирусын (HPV) эсрэг вакциныг гаргаж авсан байгаа билээ. Вакциныг барууны өндөр хөгжилтэй (АНУ, Герман) орнуудад 11-12 насны бэлгийн харьцаанд орж эхлээгүй охидуудад хийдэг. Вакциныг 6 сарын дотор 3 удаа хийдэг. Вакцин хийлгэснээрээ HPV-ын элбэг тохиолддог вирусын халдвараас бүрэн сэргийлэх боломжтой. Вакциныг 2006 оноос үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд HPV-ийн вакцины 1 удаагийн тунгийн дундаж үнэ нь 180000вон 3удаа хийлгэх тохиолдолд 540000 вон болно.
Вакцины нэр-Gardasil.
Энэхүү вакцинд даатгал хамаарахгүй бөгөөд бэлгийн харьцаа эхлэхээс өмнө хийлгэвэл илүү үр дүнтэй гэж үздэг. 9-25 насны хүүхэд, өсвөр насныхан хийлгэвэл илүү тохиромжтой юм.
|
2015/03/02
Умайн хүзүүний хорт хавдар, түүнээс урьдчилан сэргийлэх арга
피드 구독하기:
댓글 (Atom)
энэ вакциныг монголд хийдэг үү?
답글삭제