Тамхи нь 4000 орчим төрлийн химийн бодисыг агуулсан байдаг. Тэр дундаа диоксин, нитросамин зэрэг хорт хавдар үүсгэгч бодисуудыг агуулж байдаг аюултай бүтээгдэхүүн юм.
Жирэмсэн эх тамхи татах, тамхитай орчинд амьдрах байх зэрэг нь дараах хүндрэлүүд гарахад хүргэдэг байна. Үүнд
- Үр хөврөл умайн хөндийг бэхлэгдэх явц удаашрах, үргүйдлийн шалтгаан болох
- Амнион ургийн хальс эрх хагарах
- эхэс эрт салах
- эхэс түрүүлэх
- зулбах, дутуу төрөх
- төрөх үед их хэмжээгээр цус алдах зэрэг эрсдлүүдийн шалтгаан болдог.
Мөн урагт нөлөөлснөөр
- уруул нь сэтэрхий төрөх
- бага жинтэй хүүхэд төрөх
- амьгүй төрөх
- нэг нас хүрч чадалгүй амь алдах зэрэг сөрөг үр дагаварууд гарах магадлал өндөрснө.
Тамхи татдаг эрэгтэй хувьд эр эсийн тоо цөөрөх ба хөдөлгөөн мууддаг гэсэн судалгаа баримт байдаг. Нөхөр нь тамхи татдагаас жирэмсэн эс 2 дахьч буюу дам тамхидалтад өртөх тохиолдолд дутуу төрөх бага жинтэй хүүхэд төрөх зэрэг эрсдэл гарч болзошгүй тул эцэг эх хоёул тамхи татахгүй байх нь зүйтэй юм.
Тамхи татахыг хориглох хугацааны хувьд тодорхой тогтоосон зүйл байхгүй боловч тамхинд агуулагдаж буй хорт бодисын амьдрах хугацаанаас тооцож үзэхэд дор хаяж жирэмлэхээс 1-3 сарын өмнөөс тамхинаас гарах нь зүйтэй юм.
МизМэди эмнэлгийн эмч нарын бичсэн " Ухаалаг жирэмслэлт, эрүүл төрөлт" номноос ...
댓글 없음:
댓글 쓰기