2015/04/29

МИЗМЭДИ ЭМЭГТЭЙЧҮҮД ҮРГҮЙДЛИЙН ЭМНЭЛГИЙН ДАВУУ ТАЛ

МизМэди эмнэлэг бол үргүйдэл эмэгтэйчүүдийн эмчилгээгээрээ Солонгостоо тэргүүлдэг эмнэлэг юм.

Эмчилгээний аюулгүй байдал, эрүүл мэндийн үйлчилгээ, техник технологи, боловсон хүчин туршлага, дотоод зохион байгуулалт орчин интерьер дизайн, бусад байгууллагатай хамтын ажиллагаа зэргээрээ дээд зэрэглэлийн өөрийн гэсэн өвөрмөц соёлыг бий болгосон эмнэлэг юм.
Ялангуяа үргүйдлийн эмчилгээнд дэлхийн хэмжээний бүх техник технологийг нэвтрүүлсэн өндгөвч өдөөх үр хөврөл үүсгэх эмбрионийг засах өсөх суулгах хөлдөөн хадгалах гэх мэт хийхгүй эмчилгээ хэрэглэхгүй арга байхгүйгээрээ бусад эмнэлгээс онцлог юм. Мөн зөвхөн үргүйдлийн чиглэлээр мэргэшин энэ чиглэлээрээ дагнан олон жил ажилласан арвин туршлагатай нарийн мэргэжлийн эмч нартай тул өөрийн туршлагадаа үндэслэн хүн бүрт тохирох аргаар үргүйдлийн эмчилгээг хийж байна.

2015/04/23

МизМэди эмнэлэг Казахстанд Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож байна.


МизМэди эмнэлэг нь 2015 оны 4 сарын 22 наас 24-ний өдрүүдэд Казахстанд зохион байгуулагдаж буй Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож байна.

МизМэди эмнэлгийн  гадаад үйлчлүүлэгчдийн тоо 1 саяд хүрсэн тул Солонгосын эрүүл мэндийн салбарын хөгжлийн хүрээлэн(Korean Health Industry Development Institute)-гээс  Солонгосын Хамгийн найдвартай үйлчлүүлэгчдийн итгэл хүлээсэн байгууллага гэсэн шагналаар шагнасан билээ.
Жилд дунджаар 7000 гаруй гадаад хүмүүс МизМэди эмнэлгээр үйлчлүүлж байна. МизМэди эмнэлгийн гадаадад эзлэх байр суурь нэр хүнд хэр вэ гэдгийг харуулж байна. Энэхүү амжилт нь зүгээр л МизМэдид олгогдсон зүйл бус Манай хамт олны чанартай, аюулгүй эмчилгээ үйлчилгээг олон хүмүүс хүргэх гэсэн  байнгын хичээл зүтгэлийг үр дүн юм.

 


2015/04/17

Мизмэди эмнэлэг JCI олон улсын чанар аюулгүй байдлын стандартын баталгааг дахин авлаа.

JCI олон улсын стандартын дахин авсан Солонгосын анхны Эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлэг- МИЗМЭДИ


МизМэди эмнэлэг нь өнгөрсөн 3 арын  23-наас 27-ны  өдрүүдэд JCI олон улсын эрүүл мэндийн байгууллагын үнэлгээний хорооноос хэрэгжүүлсэн шалгуур стандартад тэнцэн JCI олон улсын стандартын тэмдгийг дахин авснаараа Солонгос улсын эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлгүүд дундаасаа анхдагч нь байж чадлаа.
JCI олон улсын стандарт нь 3 жилд нэг удаа хийгддэг бөгөөд маш олон үзүүлэлтээр шалгадаг тул тус шалгууруудад тэнцэнэ гэдэг бол тийм амар зүйл биш юм.
 
JCI стандартын багийнхан 15 үнэлгээний хэсэг, 1125 зүйлийн стандартын дагуу 7 хоногийн турш Мизмэди эмнэлэгт шалгалт хийж үнэлгээ өглөө. Үйлчилгээний чанар, өвчтөний аюулгүй байдал, үзлэг эмчилгээ, эм тарианы хяналт зохицуулалт, халдвараас урьдчилан сэргийлэлт ба хяналт, орчны аюулгүй байдал болон тоног төхөөрөмжийн хяналт зохицуулалт, мэдээллийн хяналт зохицуулалт, ажилтны сургалт, хүний нөөцийн байдал зэрэг эмнэлгийн дотоод зүй тогтоц хяналт, үйлчилгээний чанар аюулгүй байдал зэргийг системчилсэн байдлаар шалган үнэлгээ өглөө.
 
МизМэди эмнэлгийн дарга Ким Тэ Юнь доктор  хэлэхдээ "Өнгөрсөн удаагийнхаас илүү боловсронгуй хатуу үнэлгээний стандартаар шалгалт явагдсан хэдий ч тэнцэн нь дээд зэргийн өвчтөний аюулгүй байдлыг хангасан, эрүүл мэндийн үйлчилгээний цогц системийг бүрдүүлсэн эмнэлэг гэдгийг дахин баталгасанаараа чухал онцлохуйц явдал боллоо." гээд" Энэ удаагийн амжилтдаа суурьлан олон улсын түвшинд хүрсэн өвчтний аюулгүй байдал болон дээд зэргийн эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг Солонгосдоо ганцхан Эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлэг байхын төлөө цаашид хичээн ажиллацгаая" хэмээн ажилчиддаа уриаллаа.
 

2015/04/13

Солонгосын хамгийн итгэл даасан, найдвартай эрүүл мэндийн байгууллагын шагналийг МизМэди эмнэлэг хүртлээ.

2015 оны 4 сарын 8~10 өдрүүдэд зохион байгуулагдаж буй ‘Medical Korea 2015’ арга хэмжээний хүрээнд Солонгосын эрүүл мэндийн салбарын хөгжлийн хүрээлэн(Korean Health Industry Development Institute)-гийн Солонгосын хамгийн итгэл даасан, найдвартай эрүүл мэндийн байгууллага номинацийн шагналийг МизМэди эмнэлэг хүртлээ.
On Thursday April 9th, MizMedi's very own Dr. Sung Il Roh (Far right) was awarded with 'Korea Medical Credibility Enhancement' division by Korea Health Industry Development Institute (KHIDI) at Medical Korea 2015.
 
(Баруун талаас МизМэди эмнэлгийн дарга Ну Сон Иль)
 
 
Тус тэмдэг нь  2009 оноос хойш хүчээ авч  буй эрүүл мэндийн аялал жуулчлалын салбарт Мизмэди эмнэлэг амжилттай урагшилж жил ирэх тусам гадаад үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд нийт гадаад үйлчлүүлэгчдийн тоо 1 саяд хүрсэн тул Солонгосын эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмэрийг үнэлж гардуулсан шагнал юм. 
Жилд дунджаар 7000 гаруй гадаад хүмүүс МизМэди эмнэлгээр үйлчлүүлж байна.
 

 
 
 
 
 
 
 

2015/04/12

Үргүйдлийн тухай ерөнхий ойлголт


1. Үргүйдлийн нарийн мэргэжлийн эмчид Хэзээ  үзүүлэх вэ?
- 1 жил түүнээс дээш хугацаагаар жирэмснээс хамгаалах арга хэрэглэдэггүй тогтмол бэлгийн харьцаатай гэр бүл жирэмслэхгүй байх тохиолдолд мэргэжлийн эмчид хандах шаардлагатай. 
*35 аас дээш настай бол 6 сараас дээш хугацаанд жирэмслэхгүй байх тохиолдолд.
2. Үргүйдлийн буюу жирэмслэхгүй байгаа шалтгааныг хэрхэн тогтоох вэ?
Үргүйдлийн шатгааныг ерөнхийд нь Эмэгтэйн шалгаан, Эрэгтэйн шалтгаан, хоёулангийн шалтгаан гэж ангилж болно.

Үргүйдлийн шалтгааныг тогтоохдоо эхнэр, нөхөр хоёрт тус тусд нь шинжилгээ хийж тогтооно.
Зарим хосууд үргүйдлийн шалтгааныг зөвхөн эмэгтэй хүнээс шалтгаалдаг гэж ойлгодогоос эхнэр нь шинжилгээ өгөөд байсан тохиолдлууд байдаг.
- Эмэгтэй үргүйдлийн шалтгааныг тодорхойлохын тулд ямар шинжилгээ хийгдэх вэ?
Хамгийн түрүүнд хийгдэх шинжилгээ
Эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн нь 
ӨНДГӨВЧ, УМАЙ буюу САВ, УМАЙН ГУУРСАН ХООЛОЙ гэсэн үндсэн хэсэгтэй иймд хамгийн эхний ээлжинд хийгдэх шинжилгээ энэ 3 хэсгийн хэвийн үйл ажиллагааг шалгах шинжилгээ болно.

- Гормоны буюу дааврын шинжилгээ, өндгөвчний үйл ажиллагааны шинжилгээ
- умайн эхо шинжилгээ
- умайн гуурсан хоолойн тодосгогчтой зураг авалт
Эрэгтэйн үндсэн шинжилгээ
Хамгийн энгийн шинжилгээ нь эр эсийн шинжилгээ бөгөөд энэхүү шинжилгээгээр өөрчлөлттэй гарвал илүү дэлгэрэнгүй шинжилгээнүүдийг хийлгэх шаардлагатай байдаг.
Солонгост Үр шилжүүлэн суулгах зэрэг үргүйдлийн эмчилгээнд ирэхээр төлөвлөж байгаа гэр бүлүүд
Дээрх шинжилгээнүүдийг өгсөн бол хариугаа chiuka100@mizmedi.com руу майлээр илгээн  МизМэди эмнэлгээс зөвлөгөө авах боломжтой.

2015/04/08

Умайн хүзүүний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйл


Умайн хүзүүний хорт хавдрын үүсгэгч нь хамгийн элбэг тархсан хүний папилома вирус(HPVболохыг шинжлэх ухаан тогтоосон. Тэгвэл умайн хүзүүний хорт хавдраас бид хэрхэн сэргийлж болох вэ? Вакцин хийлгэснээр сэргийлэх боломжтой. Хүний папилома вирусийн эсрэг 2 төрлийн вакцин байдаг. Гардашил-Gardasil 4 төрлийн вирусын эсрэг, Сербарикс нь 2 төрлйин вирусын эсрэг вакцин юм.
Умайн хүзүүний хорт хавдар нь бусад хорт хавдраас ялгаатай нь хавдрын өмнөх үе гэж байдаг тул хавдар болохоос нь өмнө эмчилгээ хийлгэх боломжтой юм. Тиймээс эмч нар хэлэхдээ умайн хүзүү улайлттай эсвэл шархтай гэж хэлэх нь олонтаа байдаг хэрэв тийм зүйл сонсож байсан бол 6 сард нэг удаа удлаа гэхэд ЖИЛД нэг удаа умайн хүзүүний хорт хавдрын шинжилгээ өгч байх шаардлагатай юм. Өөрийнхөө биед та л өөрөө анхаарахгүй бол өөр хүн анхаарч шинжилгээгээ өгөөч гэж дуудахгүй шүүдээ. 
 
Умайн хүзүүний шарх
 
 Умай нь ерөнхийдөө  булчинлаг эрхтэн ба дотроо хөндийтэй их бие, хүзүү гэсэн 2 хэсгээс тогтоно. Умайн хүзүү  нь хөндийдөө нэг давхар хучуур эдээс бүтсэн, гадна амсар нь олон давхар хучуур эдээс тогтдог. Умайн хүзүүний шарх гэдэг нь салст бүрхэвч буюу  хучуур эдийн гэмтэл юм. Шархлаа үүссэн  үед зөвхөн үзлэгийн толиор үзлэг хийсэн тохиолдолд оношлогдох ба ЭХО-гоор харагддаггүй.
Үзлэгийн үед умайн хүзүү сувгаа тойроод салст бүрхэвч нь гэмтэн хуурч унасан, улайсан, арчихад цус шүүрэх зэргээр илэрнэ. Мөн бэлгийн харьцааны үед цус гардаг гэсэн зовиуртай байдаг. Зарим тохиолдолд хуурамч шархлаа үүсдэг ба энэ үед умайн хүзүүний сувгийн дотор амсрын нэг давхар хучуур эд гадагшаа түрж олон давхар хучуур эд нь нэг давхар хучуур эдээр солигддог. Умайн хүзүүний шархлааны үед үтрээний хүчиллэг орчины нөлөө болон, гадны бактерийн нөлөөгөөр халдвар авах орчин бүрдэн голомт хүрээгээ тэлж томордог. Умайн хүзүү нь өөрөө мэдрэлийн  судасжилт багатай учир өвдөлт  өгдөггүй ,  иймээс удаан хугацаагаар оношлогдохгүй байж болно.
 
Шалтгаан

Бэлгийн замын халдвар, өөрөөр хэлбэл цагаан юм ихээр гарах, үтрээний орчин өөрчлөгдөх, бэлгийн замын халдварт өвчнүүд зэрэг орно.
Бэлгийн амьдралд эрт орох, эмэгтэйн бэлэг эрхтний салст бүрхэвч  20 -23 насанд бүрэн хөгжиж  гүйцдэг.
Умайн хүзүүний гэмтэл. Энэ нь төрөлт болон абортын үед умайн хүзүү гэмтэх.
Даавар эмчилгээний болон сарын тэмдгийн  мөчлөгийн  алдагдлыг эмчлэх, өөрөөр хэлбэл удаан хугацаагаар даавар эмчилгээ хийсэн үед
Биеийн дархлаа суларсан үед   гэх зэрэгт шархлаа үүсч болно.
Умайн хүзүүний шархыг удаан хугацаагаар  эмчлүүлэхгүй  байвал умайн хүзүүний хорт хавдарт шилжиж болдог.
Умайн хүзүүний бусад суурь эмгэгүүд:
Эктропион . Энэ нь умайн хүзүүний шархтай төстэй ба ихэвчлэн төрсний дараа үтрээний сувагт умайн хүзүү эргэж гарах (урваж гарах) эмгэг юм.
Лейкоплакия. Умайн хүзүүний хучуур эдийн гуужих эмгэг ба ихэвчлэн вирусын халдварын гаралтай байна.
Полип. Умайн хүзүүний сувгийн ургалт буюу ургацаг гэдэг. Умайн хүзүүний дотор ба гадна амсарт ургацаг үүсч болох ба умайн хүзүүний архаг үрэвсэл, вирусын халдвараас үүснэ. Ургацагыг  заавал авах шаардлагатай.
 
Оношлогоо
Умайн хүзүүний шархыг эмчлэхдээ урьдчилан үүсгэгчийг илрүүлэх, шалтгааныг тогтоож үүсгэгчийг эсрэг цогц эмчилгээ хийнэ.Үүнд  эхлээд  дараах  шинжилгээнүүдийг   заавал  өгөх  хэрэгтэй.
Үтрээний наацын шинжилгээ
Ү трээний наацанд бактерлоги шинжилгээ
Цитологи шинжилгээ буюу эсийн шинжилгээ
Цусны шинжилгээ (тэмбүү, дох, вирусын маркер гэх мэт)
Эдийн шинжилгээ шаардлагатай тохиолдолд авна.
 
Эмчилгээ
Химийн бодисоор түлж эмчлэх. Тусгай эмийн бодисоор шархыг  түлж эмчилнэ. Шархны талбай бага, гүн биш тохиолдолд эмээр түлж эмчилнэ. Ихэвчлэн сольковагин эмээр түлэх эмчилгээ хийгдэж байна.
Хөлдөөх эмчилгээ. (криодеструкция) Умайн хүзүүний шархыг  шингэн азотоор хөлдөөх замаар эмчилнэ. Энэ аргын үед эрүүл эд, эс бараг гэмтдэггүй.
Лазерокоагуляция. Умайн хүзүүний шархыг бага давтамжтай лазерын туяагаар үйлчилж эмчлэх арга.
Диатермокониация. Энэ нь их хэмжээний шарх үүссэн үед болон умайн хүзүүний бусад эмгэг хавсарсан үед умайн хүзүүг  цахилгаан  тогны тусламжтайгаар түлж эмчлэхээс гадна шархыг тайрч  авах мэс ажилбар юм.

2015/04/06

Эмэгтэйчүүдийн шинжилгээ - Бэлгийн замын халдварт өвчний оношлогоо

Эмэгтэйчүүд 6 сард нэг удаа удлаа гэхэд 1жилд 1удаа эмэгтэйчүүдийн үзлэг оношлогоонд хамрагдаж байх хэрэгтэй гэж эмч нар зөвлөдөг. Гэвч гэрлээгүй эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхээс санаа зовох, айх зэрэг жижиг шалтгаанаар үзлэгт хамрагдахаас зайлсхийснээр өвчинг  даамжруулах тохиолдол олонтаа байна. Хүн бүр өөрийн эрүүл мэндэд анхаарч урьдчилан сэргийлэх өвчин эмгэгийг бага дээр нь эмчлэхийн тулд тогтмол шинжилгээнд хамрагдаж байх нь маш чухал юм. Үргүйдэлд хүргэж буй шалгааны тоонд зүй ёсоор багтаж буй хүчин зүйл нь архагшсан бэлгийн замын халдвар, үрэвсэлт өвчин юм.


Хаана ямар оношлогоо хийлгэх вэ?
Эмэгтэйчүүдийн эмнэлэгт эмчийн үзлэг шинжилгээ хийлгэх.

Эмэгтэйчүүдийн үндсэн шинжилгээ

- Бактерийн буюу мазокний шинжилгээ -БЗХӨ (STD- sexually trasmitted diseases) илрүүлэх шинжилгээ

-Умайн хүзүүний хорт хавдрын шинжигээ (Pap smear) -умайн хүзүүнээс арчдас авч шинжилнэ.
*Хүний хөхөнцөр вирус (HPV-Human papillomavirus )ийн шинжилгээ- Энэхүү вирус нь умайн хүзүүний хорт хавдар үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг.

Эмэгтэйчүүдийн/үтрээний эхо- эндометр болон умайн дотоод салстад миом, полип байгаа эсэх өндгөвч зэргийг шалгана.

 *ДОХ, тэмбүү зэрэг өвчнийг цусны шинжилгээгээр оношлоно.


МизМэди эмнэлэгт дээрх шинжилгээг хийлгэхийн давуу тал
- Орчуулга үнэгүй тул ойлгохгүй үлдэх зүйлгүй илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
- Шинжилгээгээр ямар нэгэн өөрчлөлттэй гарах тохиолдолд шууд дараагийн шатны эмчилгээ шинжилгээг хийлгэх боломжтой. Оношлогоо эмчилгээний хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглэн олон жил ажилласан туршлагатай Америк зэрэг өндөр хөгжилтэй оронд төгссөн эмч нар тохирсон эмчилгээ, мэс заслыг хийдэг.
- Монголоос ирж үзүүлэх тохиолдолд эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээ хийлгэн эмэгтэйчүүдтэй холбоотой зүйлээ эмчлүүлээд явах боломжтой.
- Үргүйдэлд хүргэж болзошгүй аюулт өвчнийг цаг алдалгүй эмчлүүлэх боломжтойгоос гадна хүүхэдтэй болох хүсэлтэй хүмүүст цаашдын үр тогтох боломжийг  харгалзан үзэж үргүйдлийн нарийн мэргэжлийн эмч эмчилгээ болон мэс заслыг хийдэг.