2015/04/08

Умайн хүзүүний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйл


Умайн хүзүүний хорт хавдрын үүсгэгч нь хамгийн элбэг тархсан хүний папилома вирус(HPVболохыг шинжлэх ухаан тогтоосон. Тэгвэл умайн хүзүүний хорт хавдраас бид хэрхэн сэргийлж болох вэ? Вакцин хийлгэснээр сэргийлэх боломжтой. Хүний папилома вирусийн эсрэг 2 төрлийн вакцин байдаг. Гардашил-Gardasil 4 төрлийн вирусын эсрэг, Сербарикс нь 2 төрлйин вирусын эсрэг вакцин юм.
Умайн хүзүүний хорт хавдар нь бусад хорт хавдраас ялгаатай нь хавдрын өмнөх үе гэж байдаг тул хавдар болохоос нь өмнө эмчилгээ хийлгэх боломжтой юм. Тиймээс эмч нар хэлэхдээ умайн хүзүү улайлттай эсвэл шархтай гэж хэлэх нь олонтаа байдаг хэрэв тийм зүйл сонсож байсан бол 6 сард нэг удаа удлаа гэхэд ЖИЛД нэг удаа умайн хүзүүний хорт хавдрын шинжилгээ өгч байх шаардлагатай юм. Өөрийнхөө биед та л өөрөө анхаарахгүй бол өөр хүн анхаарч шинжилгээгээ өгөөч гэж дуудахгүй шүүдээ. 
 
Умайн хүзүүний шарх
 
 Умай нь ерөнхийдөө  булчинлаг эрхтэн ба дотроо хөндийтэй их бие, хүзүү гэсэн 2 хэсгээс тогтоно. Умайн хүзүү  нь хөндийдөө нэг давхар хучуур эдээс бүтсэн, гадна амсар нь олон давхар хучуур эдээс тогтдог. Умайн хүзүүний шарх гэдэг нь салст бүрхэвч буюу  хучуур эдийн гэмтэл юм. Шархлаа үүссэн  үед зөвхөн үзлэгийн толиор үзлэг хийсэн тохиолдолд оношлогдох ба ЭХО-гоор харагддаггүй.
Үзлэгийн үед умайн хүзүү сувгаа тойроод салст бүрхэвч нь гэмтэн хуурч унасан, улайсан, арчихад цус шүүрэх зэргээр илэрнэ. Мөн бэлгийн харьцааны үед цус гардаг гэсэн зовиуртай байдаг. Зарим тохиолдолд хуурамч шархлаа үүсдэг ба энэ үед умайн хүзүүний сувгийн дотор амсрын нэг давхар хучуур эд гадагшаа түрж олон давхар хучуур эд нь нэг давхар хучуур эдээр солигддог. Умайн хүзүүний шархлааны үед үтрээний хүчиллэг орчины нөлөө болон, гадны бактерийн нөлөөгөөр халдвар авах орчин бүрдэн голомт хүрээгээ тэлж томордог. Умайн хүзүү нь өөрөө мэдрэлийн  судасжилт багатай учир өвдөлт  өгдөггүй ,  иймээс удаан хугацаагаар оношлогдохгүй байж болно.
 
Шалтгаан

Бэлгийн замын халдвар, өөрөөр хэлбэл цагаан юм ихээр гарах, үтрээний орчин өөрчлөгдөх, бэлгийн замын халдварт өвчнүүд зэрэг орно.
Бэлгийн амьдралд эрт орох, эмэгтэйн бэлэг эрхтний салст бүрхэвч  20 -23 насанд бүрэн хөгжиж  гүйцдэг.
Умайн хүзүүний гэмтэл. Энэ нь төрөлт болон абортын үед умайн хүзүү гэмтэх.
Даавар эмчилгээний болон сарын тэмдгийн  мөчлөгийн  алдагдлыг эмчлэх, өөрөөр хэлбэл удаан хугацаагаар даавар эмчилгээ хийсэн үед
Биеийн дархлаа суларсан үед   гэх зэрэгт шархлаа үүсч болно.
Умайн хүзүүний шархыг удаан хугацаагаар  эмчлүүлэхгүй  байвал умайн хүзүүний хорт хавдарт шилжиж болдог.
Умайн хүзүүний бусад суурь эмгэгүүд:
Эктропион . Энэ нь умайн хүзүүний шархтай төстэй ба ихэвчлэн төрсний дараа үтрээний сувагт умайн хүзүү эргэж гарах (урваж гарах) эмгэг юм.
Лейкоплакия. Умайн хүзүүний хучуур эдийн гуужих эмгэг ба ихэвчлэн вирусын халдварын гаралтай байна.
Полип. Умайн хүзүүний сувгийн ургалт буюу ургацаг гэдэг. Умайн хүзүүний дотор ба гадна амсарт ургацаг үүсч болох ба умайн хүзүүний архаг үрэвсэл, вирусын халдвараас үүснэ. Ургацагыг  заавал авах шаардлагатай.
 
Оношлогоо
Умайн хүзүүний шархыг эмчлэхдээ урьдчилан үүсгэгчийг илрүүлэх, шалтгааныг тогтоож үүсгэгчийг эсрэг цогц эмчилгээ хийнэ.Үүнд  эхлээд  дараах  шинжилгээнүүдийг   заавал  өгөх  хэрэгтэй.
Үтрээний наацын шинжилгээ
Ү трээний наацанд бактерлоги шинжилгээ
Цитологи шинжилгээ буюу эсийн шинжилгээ
Цусны шинжилгээ (тэмбүү, дох, вирусын маркер гэх мэт)
Эдийн шинжилгээ шаардлагатай тохиолдолд авна.
 
Эмчилгээ
Химийн бодисоор түлж эмчлэх. Тусгай эмийн бодисоор шархыг  түлж эмчилнэ. Шархны талбай бага, гүн биш тохиолдолд эмээр түлж эмчилнэ. Ихэвчлэн сольковагин эмээр түлэх эмчилгээ хийгдэж байна.
Хөлдөөх эмчилгээ. (криодеструкция) Умайн хүзүүний шархыг  шингэн азотоор хөлдөөх замаар эмчилнэ. Энэ аргын үед эрүүл эд, эс бараг гэмтдэггүй.
Лазерокоагуляция. Умайн хүзүүний шархыг бага давтамжтай лазерын туяагаар үйлчилж эмчлэх арга.
Диатермокониация. Энэ нь их хэмжээний шарх үүссэн үед болон умайн хүзүүний бусад эмгэг хавсарсан үед умайн хүзүүг  цахилгаан  тогны тусламжтайгаар түлж эмчлэхээс гадна шархыг тайрч  авах мэс ажилбар юм.

댓글 없음:

댓글 쓰기