2015/04/12

Үргүйдлийн тухай ерөнхий ойлголт


1. Үргүйдлийн нарийн мэргэжлийн эмчид Хэзээ  үзүүлэх вэ?
- 1 жил түүнээс дээш хугацаагаар жирэмснээс хамгаалах арга хэрэглэдэггүй тогтмол бэлгийн харьцаатай гэр бүл жирэмслэхгүй байх тохиолдолд мэргэжлийн эмчид хандах шаардлагатай. 
*35 аас дээш настай бол 6 сараас дээш хугацаанд жирэмслэхгүй байх тохиолдолд.
2. Үргүйдлийн буюу жирэмслэхгүй байгаа шалтгааныг хэрхэн тогтоох вэ?
Үргүйдлийн шатгааныг ерөнхийд нь Эмэгтэйн шалгаан, Эрэгтэйн шалтгаан, хоёулангийн шалтгаан гэж ангилж болно.

Үргүйдлийн шалтгааныг тогтоохдоо эхнэр, нөхөр хоёрт тус тусд нь шинжилгээ хийж тогтооно.
Зарим хосууд үргүйдлийн шалтгааныг зөвхөн эмэгтэй хүнээс шалтгаалдаг гэж ойлгодогоос эхнэр нь шинжилгээ өгөөд байсан тохиолдлууд байдаг.
- Эмэгтэй үргүйдлийн шалтгааныг тодорхойлохын тулд ямар шинжилгээ хийгдэх вэ?
Хамгийн түрүүнд хийгдэх шинжилгээ
Эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн нь 
ӨНДГӨВЧ, УМАЙ буюу САВ, УМАЙН ГУУРСАН ХООЛОЙ гэсэн үндсэн хэсэгтэй иймд хамгийн эхний ээлжинд хийгдэх шинжилгээ энэ 3 хэсгийн хэвийн үйл ажиллагааг шалгах шинжилгээ болно.

- Гормоны буюу дааврын шинжилгээ, өндгөвчний үйл ажиллагааны шинжилгээ
- умайн эхо шинжилгээ
- умайн гуурсан хоолойн тодосгогчтой зураг авалт
Эрэгтэйн үндсэн шинжилгээ
Хамгийн энгийн шинжилгээ нь эр эсийн шинжилгээ бөгөөд энэхүү шинжилгээгээр өөрчлөлттэй гарвал илүү дэлгэрэнгүй шинжилгээнүүдийг хийлгэх шаардлагатай байдаг.
Солонгост Үр шилжүүлэн суулгах зэрэг үргүйдлийн эмчилгээнд ирэхээр төлөвлөж байгаа гэр бүлүүд
Дээрх шинжилгээнүүдийг өгсөн бол хариугаа chiuka100@mizmedi.com руу майлээр илгээн  МизМэди эмнэлгээс зөвлөгөө авах боломжтой.

댓글 없음:

댓글 쓰기